
Залуу байхдаа хайртай жүжигчин нь оролцсон кино, телешоу болон дууны клипийг цээжилтлээ үздэг байж дээ. Цаг хугацаа хурдан өнгөрнө, харин бид хайртай жүжигчнээ анх дэлгэцээр харсан шигээ л сэтгэлдээ тээж явсаар. Тэднийг 40 нас хүрч байгаа гэдэг мэдээ гэгээн цагаан өдрөөр аянга ниргэх шиг л сонсогдоно.
2021 онд 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэх алдартнуудын карьераа эхлүүлж байсан үеийг эргэн дурсахаар шийдсэн юм. Нийтлэлийн төгсгөлд бонус хүлээж буй: оросын бас нэгэн жүжигчин 40 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж байгаад итгэж өгөхгүй л сууна.
Зүүн гар талын гэрэл зураг дээр Бен Барнс 26 настайдаа, “The Chronicles of Narnia: Prince Caspian” киноны домогт дүрдээ дөнгөж тоглочихоод байхдаа. Харин баруун гар талын жүжигчин нь бидний үзэх дуртай 10 гаруй бүтээлийн эзэн болоод байгаа үедээ

Зүүн гар талд – 24 настай Брайс Даллас Ховард. Энэ насандаа анхныхаа “Өсөж буй од”/ “Rising Star Award” шагналыг гардан авчээ. Харин баруун гар талынх – олон шагналын эзэн болсон жүжигчин

Зүүн гар талын гэрэл зураг дээр “The O.C.” залуучуудын олон ангит киноны залуу од Рэйчел Билсон ердөө 23 настай байжээ. Түүний урд маш олон тооны төсөл бас өөрийн гэсэн хувцасны цуглуулга гаргах ажил ч байна

Victoria’s Secret-ийн сахиусан тэнгэр Адриана Лима зүүн гар талын гэрэл зураг дээр 23 настай байжээ. 2021 онд 40 нас хүрсэн, бас л үзэсгэлэнтэй хэвээрээ л харагдана

Чад Майкл Мюррей 22 насандаа “One Tree Hill” олон ангит киноны дүрээрээ алдаршиж байлаа. Одоо түүний уран бүтээлийн санд бидний үзэх дуртай олон ангит киноны 20 дүр байна

Зүүн гар талын гэрэл зураг дээр дуучин Алише Киз 21 настайдаа, энэ үед тэр дуу хөгжмийн оргилд нэгэнт гарсан байв. 2021 онд тэрээр анхны цомгийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ

Зүүн гар талын гэрэл зураг дээр байгаа Николь Ричи 22 настайдаа, түүнийг бид “Simple Life” шоугаар нь таних болсон. Харин баруун гар талын гэрэл зураг дээр зугаацах дуртай охин биш харин үлгэр жишээ эмэгтэй болжээ

Зүүн гар талын гэрэл зураг дээр байгаа 21 настай Хейден Кристенсен өөрийн оролцоотой “Star Wars” гарсанд баярлан инээмсэглэж байгаа болов уу? Арга ч үгүй биз: тэр л дүр түүнийг алдаршуулсан юм

Сиенна Миллер 23 насандаа яагаад яг одоогийнх шигээ харагдаж байсныг тайлбарлаад өгөх хүн та бүхний дунд байна уу? 40 нас хүрч яваа хүн шүү дээ

Зүүн гар талын гэрэл зураг дээрх Эмили де Рэвин ердөө 18-хан настай. Харин баруун гар талын гэрэл зураг дээрх хатагтай бол “The Hills Have Eyes” болон “Remember Me” алдартай кинонд чадварлагаар тоглосон жүжигчин юм

Зүүн талд 25 настай Руперт Френд – цөөн хэдэн төсөлд дөнгөж тоглож эхлээд байсан залуу ирээдүйд “The Young Victoria” болон “The Boy in the Striped Pyjamas” алдартай кинонуудад тоглох болно гэдгээ төсөөлж байсан болов уу?

Зүүн талын гэрэл зураг дээр Эми Ли дөнгөж 21 настайдаа, тэр үед Evanescence хамтлаг аль хэдийн алдартай болсон байсан юм. Уг хамтлаг одоо ч тоглолтоо хийсээр байгаа бөгөөд 2021 онд шинэ цомог гаргажээ

Зүүн гар талд “Gilmore Girls” олон ангит киноны од Алексис Бледел 21 настай байхын үеийн гэрэл зураг байна. Зүүн гар талд уран бүтээлийн сангаа олон дүрүүдээр баяжуулсан бүсгүй харагдана. Энэ хугацаанд тэр огт өөрчлөгдсөнгүй

Бонус: эргэж харах завдалгүй л “шөнийн дэггүй жаал” Дима Билан аль хэдийн 40 нас хүрэх нь ээ. Зүүн гар талын гэрэл зураг дээр тэр 23 настай байгаа юм.

Хэний 40 нас таныг хамгаас их гайхшруулав?







