
Бид бүгдэд зөвхөн хар бараан л ноёрхож байгаа мэт таагүй өдрүүд, сар жилүүд байдаг. Заримдаа ганцаардал, өөрийгөө өрөвдөх мэдрэмж, аюулгүй бус байдалд орсон мэт үед аз жаргалтай, баяр баясгалантай амьдрал өөд өөрийгөө хөтөлнө гэдэг нь хэцүү мэт санагддаг. Бидний олонх нь амьдралын илгээж буй сумнуудад оногдохгүй бултахаар сэхээ сэлтгүй оролдож байхдаа зогсож, жижиг зүйлсэд талархахаа мартчихдаг. Гэхдээ жижиг зүйлсэд талархаж, зав чөлөөгүй амьдрал дунд оршин байгаа цаг хугацаа мэдэрч чадсанаар амьдрал тийм ч төвөгтэй бус, харин ч аз жаргал гарт чинь байсныг ухаардаг.
[tweetable]Та үнэхээр сайн амьдралтай байгаагийн 25 шинж[/tweetable]:
1. [tweetable]Таны харилцаа урьд байсан шигээ жүжиглэлгүй, хиймэл бус[/tweetable].
2. Танд хүсэж байгаа шиг чинь их мөнгө байхгүй ч баян амьдарч байгаа.
3. [tweetable]Та тусламж, дэмжлэг хүсэхээс айдаггүй[/tweetable].
4. Яг л гэртээ байгаа юм шиг амьдардаг.
5. Та хэм хэмжээгээ өсгөсөн.
6. Танд сайн сайхан санагдахгүй байгаа зүйлсийг чөлөөлж явуулж чадсан.
7. Толинд харахдаа өөртөө талархдаг.
8. Дотоод шүүмжлэлдээ хязгаарлалт тавьж, санаатайгаар эерэг бодол бодож сонгож байгаа.
9. [tweetable]Уналт бүтэлгүйтэл нь таны өсөлтийн хэсэг[/tweetable] гэдгийг ухаарсан.
10. Таны төлөө бүхнийг хийх дэмждэг хүмүүс танд бий.
11. Та гэр бүл, найз нөхөд, хамтрагчаасаа “Би чамд хайртай” гэх үгийг олон сонсдог.
12. Та өөрчилж чадахгүй зүйлээ байгаагаар нь хүлээж авч, хүлээж авч чадахгүй зүйлээ өөрчилдөг.
13. [tweetable]Та гомдоллоход бус асуудлыг шийдэхэд төвлөрдөг[/tweetable].
14. Та эцэг эхээ хэн гэдгээс ичдэггүй.
15. Таны талаар бусдын юу гэж бодож байгаад анхаарахаа больсон.
16. Та хуучин харилцаатай байсан хүнийгээ явахад нь аз жаргалтай байсан.
17. [tweetable]Та бусдын амжилтанд баярлаж чаддаг[/tweetable].
18. [tweetable]Та мэдрэмжээ хүлээн зөвшөөрч, илэрхийлж чаддаг[/tweetable].
19. Танд өөрийн гэсэн хүсэл тэмүүлэл бий.
20. Та магтаалын үгийг ичиж эмээлгүй хүлээж авдаг.
21. Танд хамгийн түрүүнд харах зүйлс байдаг.
22. [tweetable]Танд биелэх зорилго бий[/tweetable].
23. Та бусдын зовлонг ойлгодог.
24. Та ажилтайгаа холбогдож чаддаг.
25. Та гүн гүнзгий хайрлаж, хайрлуулж чаддаг.







