Хөx унжихад хүргэдэг өдөр тутмын 5 буруу зуршил

2

Насны өөрчлөлтөөс болоод хөx унждаг, энэ өөрчлөлтийг бид яаж ч чадахгүй. Харамсалтай нь биеийн энэ хэсгийн эс бусдаас эрт хөгширдөг байна. Хүний генетик өөрчлөлтийг бид яаж ч өөрчилж чадахгүй, гэсэн хэдий ч хөxний гадаад төрх наснаасаа эрт муудахаас бид урьдчилан сэргийлж чадна.

Муу мэдээ гэвэл: унжсан хөxийг чангалах ямар нэгэн ид шидтэй эм эсвэл дасгал гэж байхгүй болохыг анхааруулъя.

Гэхдээ! Бас сайн мэдээ гэвэл: биеийн энэ хэсгийг наснаасаа эрт хөгшрөхөөс хамгаалж болно. Энэ арга нь хэд хэдэн цогц арга хэмжээнээс бүрдэх юм, зөвхөн дан ганц хөxөнд ч бус бие махбодид бүхэлдээ сайнаар нөлөөлөх ажээ.

Өдөр тутмын зарим нэг буруу дадал зуршлаасаа сал, хэрвээ салж чадвал бүсгүй хүний хамгийн дур булаам биеийн хэсгийн гоо сайхныг хадгалж үлдэж чадна.

1. Эвгүй хөxний даруулга бүү зүүж бай

Энэ бол хөx унжих хамгийн түгээмэл шалтгааны нэг болно. Ихэнх хөxний даруулгыг сунадаг материалаар хийдэг бөгөөд уг материал нь хэрэглээний явцад муудаж бүр сунадаг. Энэ л шалтгааны улмаас хөxний даруулга үндсэн үүргээ гүйцэтгэж чадахгүй буюу хөxийг дэмжихээ больдог. Дэмжлэггүй арьс унжиж эхэлнэ, яагаад гэвэл хөx нь маш их ачаалал авч байгаа. Үүнээс гадна шинэ хөxний даруулга авахдаа өөрт таарах хэмжээг сонгоорой: хөxний даруулгын аяганд хөx бүрэн багтах ёстой, харин доод хэсгийн тойрог нь цээжний тойрогт таарсан байх ёстойг анхаарна уу.

 

2. Тaмхи бүү тат

Тaмхи арьсыг сулруулдаг, арьс уян хатан чанараа алдана, ингээд л хөx унжиж эхэлдэг. Тaмхи нь коллагены ялгаруулалтыг багасгаж цусны эргэлтийг удаашруулдаг байна. Арьс нимгэрч, хуурай болно, тэгээд ч амархан хөгширдөг ажээ.

 

3. Чанд хоолны дэглэм бүү баримталж бай

Хөxний гоо сайхныг дэмжихийн тулд эрүүл хоолны дэглэм баримтална. Огцом жин хасаад дараа нь огцом жин нэмэхэд арьс дагаж сунаж агшдаг, хөx ч мөн адил. Таргалахад хөxний арьс сунана, нэмэгдсэн “орлого”- оо өөртөө шингээх ёстой юм байгаа биз дээ? Тийм учраас жингээ тэнцвэртэй барихыг хичээгээрэй эсвэл зөв хооллож сурах хэрэгтэй.

 

4. Нарнаас хамгаал

Хөx орчмын арьс наранд маш эмзэг, амархан түлэгдэнэ, дээрээс нь нарны хэт туяанд маш мэдрэг байдаг. Энэ нь наснаасаа эрт хөгшрөх шалтгаан болдгийг санаж яваарай. Нарнаас хамгаалж бай, хэт нүцгэлж наранд шарах хэрэггүй – арьс хамгаалалттай байх ёстой. Нарнаас хамгаалах тос нь ид шид үзүүлэхгүй гэдгийг битгий мартаарай, тэд таныг нарнаас бүрэн хамгаалж огт чадахгүй.

 

5. Дасгал хийж бай бас нуруугаа эгц байлгаж сураарай

Хөxний булчинг чанга байлгахын тулд биеийн тамираар заавал хичээллэх ёстой шүү. Гэхдээ дасгал болгон хөxөнд нөлөө үзүүлэхгүй гэдгийг бүү мартаарай. Жишээ нь, гүйлт болон үсрэлт хөxийг сулруулна, тиймээс хөxөнд зөв нөлөөлөх дасгалыг сонгож тогтмол хичээллэх шаардлагатай болж байна. Өдрийн турш нуруугаа тэгш байлгах тал дээр анхаарна. Явахдаа бөгтийх хэрэггүй.

Хэрвээ та хорт муу зуршлаасаа салж өөрт хэрэгтэй, сайн зуршил олж авч чадвал зөвхөн хөx төдийгүй биеийн бусад гоо үзэмжээ ч хадгалж авч үлдэж чадна. Бас дээрээс нь эрүүл мэндэд нэн тустайг анхаараарай.

15
ГоёГоё
3
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhbat Bat-Erdene

    Enkhbat Bat-Erdene

    2018/11/02 at 19:46

  2. Enkhbat Bat-Erdene

    Enkhbat Bat-Erdene

    2018/11/02 at 19:47

    ТтпииииТтьдьцьь

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *