Бид Facebook-т хичнээн цагийг зориулдаг вэ?

0

Facebook бидний өдөр тутмын интернэт хэрэглээний маш том хэсэг болсон гэдгийг та анзаарсан уу? Захиануудаа шалгах, мэдээ унших, шинэ нийтлэлүүдийг харах гээд л өдөрт дунджаар 40 минутыг олон нийтийн сүлжээнд зориулах болсноос үзэхэд Facebook нь яг л бидний шүршүүрт орох, хоол хийхтэй адил өдөр тутмын үйл хөдлөлүүдийн нэг болжээ. Санаанд багтамгүй бас бага зэрэг тааламжгүй мэт боловч энэ үнэхээр үнэн гэдгийг хэлэх нь зүй юм.

Ухаалаг гар утас хэрэглэдэг 5 хүний 4 нь өглөө сэрснээсээ хойш 15 минутын дотор гар утсаа шалгадаг. Тэдгээрийн хамгийн их ашигладаг 10 апп-ыг жагсаавал, мэйл, Facebook, вэб броузер ашиглах, тоглоом, газрын зураг ашиглах, зураг постлох, ерөнхий хайлт болон дотоод хайлт хийх, мэдээ, спортын мэдээ унших, зурагт, видео үзэх байдаг аж. Түүнээс 70% нь Facebook-т ордог байна. Харин Facebook-т орсон хүмүүсийн хамгийн их хийдэг зүйл нь өөрийн news feed-ийг унших байдаг ба үүнийг нийт Facebook хэрэглэгчдийн 82% нь хийдэг байна.

Бид Facebook-т хичнээн цагийг 'яг' зориулдаг вэ? 1
Хүмүүсийн онлайн ажиллагааг тэргүүлдэг и-мэйлинг болон вэб броузингийн дараагаар гуравт орж байгаа хамгийн түгээмэл онлайн ажиллагаа нь Facebook болоод байна. Гэвч Mark Zuckerberg энэ долоо хоногт хийсэн тайлбартаа америкчууд дижитал мэдээллийн ямар нэгэн салбарт өдрийн 9 цагийг өнгөрүүлдэгээс үзэхэд 40 минут гэдэг бол бялууны том хэсэг биш гэж хэлжээ.

Баасан гаригаас Ням гариг хүртэлх хугацаатай харьцуулахад Даваагаас Пүрэв гариг хүртэлх хугацаанд Facebook-ыг арай бага хэрэглэдэг. Өнгөрсөн жил Холбооны мөрдөх товчооноос санхүүжүүлсэн судалгаагаар ухаалаг гар утас хэрэглэгчид өдөрт 14 удаа бүртгэлээ шалгадаг болох нь тогтоогдсон ба нэг удаагийн шалгалтанд 2:22 минутын хугацааг зарцуулдаг байна.

Бид Facebook-т хичнээн цагийг 'яг' зориулдаг вэ? 2
Facebook-т орох тоог долоо хоногт 1-ээс ихгүй удаа, долоо хоногтоо дор хаяж 1 удаа, өдөртөө дор хаяж 1 удаа, өдөрт хэд хэдэн удаа буюу тогтмол шалгадаг гэсэн дөрвөн хувилбараар тогтооход өдөрт хэд хэдэн удаа Facebook-ээ шалгадаг гэсэн хүмүүс хамгийн олон хувийг эзэлж байжээ.

Бид Facebook-т хичнээн цагийг 'яг' зориулдаг вэ? 3
Эмэгтэйчүүдтэй харьцуулахад эрчүүдийн 75-аас илүү хувь нь Facebook дээр апликейшн хайдаг бол 40-44 насныхантай харьцуулахад 18-24 насныхны хоёр дахин илүү хувь нь апликейшны хайлт хийдэг аж. Харин 30-34 болон 44-44 насныхан Facebook дээр тоглоом тоглох нь их байдаг байна.

Доорх зурагт харуулсан үйлдлүүдийг хийж байхдаа ч бид гар утсан дээрээ Facebook, Twitter, LinkedIn зэргийг шалгаж байдаг байна.

Бид Facebook-т хичнээн цагийг 'яг' зориулдаг вэ? 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *