Зураач энгийн зүйлсийг зөгнөлт сансрын хөлөг болгон өөрчилжээ (үүнээс хойш та нимбэгийг хуучин шигээ харж чадахгүй дээ)

5

Бага байхдаа бид шүүрийг эр зоригтой баатрын сэлэм болгож тоглодог байж билээ, бас зурагтын удирдлагаар сансрын хөлгийг удирдана, харин дэр нь хамгаалах дэр болж өгдөг байсан юм. Эрик Геш хэмээх зураач өсөж том болсон ч бага насныхаа уран зөгнөлийг орхисонгүй, өдөр тутмын эд зүйлсийг сансрын хөлөг болгон хувиргасаар л…

Танд түүний уран бүтээлийн дээжээс танилцуулж байна, та бүхэн өөрийнхөө сэтгэгдлийг үлдээгээрэй, бас өөрийн уран бүтээлээсээ ч дэлгэж болно шүү дээ. Яагаад болохгүй гэж.

Хурц амттай соусны сав

© artstation / @Eric Geusz

Задгай огторгуйн хэм бараг л абсолют тэг рүү дөхнө: —273 °С. Маш хүйтэн гэсэн үг, тийм учраас дулаацахын тулд табаско соусны шил ашиглаад халуун сансрын хөлөг хийж болно.

 

Үсний машин

© artstation / @Eric Geusz

Үсний машины дизайн гаргадаг ажилтай хүмүүс нарийн яривал сансрын хөлөг зохион бүтээж чадахаар харагдаж байна. Тэр хэлбэр галбирыг нь л харчих.

 

Спиннер

© artstation / @Eric Geusz

Бид спиннерийг байнга эргүүлж байдаг шиг сансрын хөлөг ч гэсэн байнга хөдөлгөөнд оршиж байх ёстой, гэхдээ хиймэл хүндийн төвийг яаж гаргах уу?

 

Гал тогооны хавчаар

© artstation / @Eric Geusz

Хэрвээ та “Оддын дайн”-ы улаан фен бол – гал тогоонд хэрэглэдэг жирийн хавчаарыг хараад бүр гайхаж орхих биз. Уг хэрэгслийн хэлбэр дүрс нь Энакин Скайукерийн уралддаг уралдааны хөлгийг санагдуулж байгаа биз?

 

Төмс арилгагч

© artstation / @Eric Geusz

Төмс арилгагчийг сансрын ачааны хөлөг гэж та харж чадах уу? Хэрвээ та чадаж байгаа бол гал тогооны өөр бусад эд хэрэгслийг ч гэсэн зориулалтаас нь өөрөөр төсөөлж өөрчлөөрэй.

 

Лааз онгойлгогч

© artstation / @Eric Geusz

Лааз онгойлгогч болон сансрын сөнөөгч онгоц хоёрт нийтлэг зүйл юу байна вэ? Хурдан, жижигхэн бас хэмжээгээрээ хаана ч шургаж чадна.

 

Халимны нурууны яс

© artstation / @Eric Geusz

Музей үзэж ирээд төсөөллөө бас баяжуулж болох нь.

 

Удирдлага + тоглоомын гар

© artstation / @Eric Geusz

Ширээн дээр байгаа бүх зүйлийг оддын крейсер болгон хувиргах боломжтой. Жишээ нь, удирдлага + Playstation 4-ийн гар.

 

Нимбэг + халбага

© artstation / @Eric Geusz

 

Лааз онгойлгогч

© artstation / @Eric Geusz

Лааз онгойлгогчийн хүрэхгүй газар үгүй бололтой: алс холын сансар огторгуйгаар аялж шинэ гариг нээхээр явна.

 

Шампунь

© artstation / @Eric Geusz

Сансрын энэ хөлөг дүрэм журам зөрчигчидтэй тэмцдэг байх, яг л шампунь хагтай тэмцдэг шиг.

363
БахархмаарБахархмаар
146
Ха ХаХа Ха
74
ГоёГоё
63
ГайхмаарГайхмаар
61
ТэнэглэлТэнэглэл
31
ХөөрхөнХөөрхөн
22
БурууБуруу
21
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Энх Тайван

    Энх Тайван

    2018/12/06 at 09:31

  2. Энх Тайван

    Энх Тайван

    2018/12/06 at 09:31

  3. Zochen

    2020/04/03 at 13:21

    Yg adel boljee.Gehdee bugb buuddag mashen ym baina.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *