
Албан байгууллагын болоод айл өрхийн ариун цэврийн өрөөний интерьерт онцгой дүр төрхийг шингээх зүйлсийн нэг нь усны цоргонууд байдаг аж. Орчны засалд нийцүүлэн сонгосон өвөрмөц хэлбэр загвартай усны цоргонууд интерьерийн бүрдэл хэсгийн нэг болох бөгөөд дотор засалд гайхалтай чимэглэл болдог юм байна. Интерьер дизайн сонирхогч залуустаа зориулан үнэхээр гайхалтай шийдэл, загвартай усны цоргонуудын зургуудыг хүргэж байна.







