Хүүхэд ахуй цагаасаа од болон гялалзсан 15+ жүжигчид энэ жил 30 нас хүрч байна

0

Цаг хугацаа урсах мэт одсоор хүүхэд насны маань хамгийн дуртай дүрүүд маань нэгэнт насанд хүрсэн хүмүүс болжээ. Манай сайт уншигч танд энэ жил 30 нас хүрч буй алдартнуудыг танилцуулж байна.

1. Miley Cyrus 11-р сард 30 нас хүрнэ.

© EAST NEWS, © Invision/Invision/East News

Дисней сувгийн Hannah Montana шоугаараа алдар нэрийн оргилд хүрсэн тэрээр хамгийн сүүлд 2019 онд Black Mirror цувралын нэг ангид дүр бүтээгээд байна.

 

2. Taylor Lautner энэ сард 30 нас хүрнэ.

© HNW / PictureLux/PictureLux/agefotostock/East News, © face to face/FaceToFace/REPORTER/East News

9 настайдаа Shadow Fury кинонд дүр бүтээн жүжигчний замналаа эхлүүлсэн тэрбээр алдарт Twilight цувралд дүр бүтээх үедээ 16 настай байсан ажээ. Түүний хамгийн сүүлд тоглосон бүтээл болох Home Team нэртэй кино энэ оны 1-р сард нээлтээ хийсэн билээ.

 

3. Logan Lerman өнгөрсөн сард 30 нас хүрсэн.

© EVERETT COLLECTION/EAST NEWS, © NPA/The Grosby Group/Grosby Group/East News

“Jack & Bobby” цувралд бага наснаасаа тоглосон тэрээр хожим Percy Jackson цуврал, The Perks of Being a Wallflower, Fury зэрэг кинонуудад тоглосон билээ. өдгөө тэрбээр Hunters нэртэй телевизийн цувралд дүр бүтээж байна.

 

4. Dylan болон Cole Sprouse нар 8-р сард 30 нас хүрнэ.

© East News, © Invision/Invision/East News

Дисней сувгийн The Suite Life of Zack and Cody цувралаар од болсон ихэр ах дүүс хамгийн сүүлд өнгөрсөн жил Turandot кинонд дүр бүтээжээ.

 

5. Selena Gomez 7-р сард 30 нас хүрнэ.

© East News, © VALERIE MACON/AFP/East News

Дисней сувгийн Wizard of Waverly Place шоуны Алекс Руссогийн дүрээр олны танил болсон тэрбээр өнгөрсөн жил Only Murders in the Building телевизийн цувралд дүр бүтээсэн билээ.

 

6. Josh Hutcherson 10-р сард 30 нас хүрнэ.

© Mary Evans/Allstar/Graham Whitby Boot/East News, © MORA/Everett Collection/East News

Бидний хүүхэд насандаа үзэж өссөн Bridge to Terabithia киноны гол дүр болсон тэрээр 2012-2015 оны хооронд The Hunger Games цувралд дүр бүтээж байсан бол 2019 онд Ultraman шоунд гол дүрээр тогложээ.

 

7. Nathan Kress 11-р сард 30 нас хүрнэ.

© EVERETT COLLECTION/EAST NEWS, © nathankress / Instagram

Nickelodeon сувгийн iCarly цувралын Фреддигийн дүрээрээ бидний танил болсон тэрбээр тус цувралын сүүлчийн бүлэгт дүр бүтээж байгаа ажээ.

 

8. Emily Osment 3-р сард 30 нас хүрнэ.

© Miramax/Courtesy Everett Collection/East News, © Admedia, Inc/Sipa USA/East News

Дисней сувгийн Hannah Montana цувралын Лили, Spy Kids 2, Spy Kids 3 киноны Герти Гигглесийн дүрээрээ бидний танил болсон жүжигчин Emily Osment сүүлд Pretty Smart, The Kominsky Method, болон Almost Family цувралуудад дүр бүтээжээ.

 

9. Nick Jonas 9-р сард 30 нас хүрнэ.

© EVERETT COLLECTION/EAST NEWS, © Sipa USA/Sipa USA/East News

Дисней сувгийн од байсан тэрбээр өдгөө дуучны замнал хөөн яваа билээ.

 

10. Freddie Highmore энэ сард 30 нас хүрнэ.

© Image supplied by Capital Pictures/EAST NEWS, © Invision/Invision/East News

Finding Neverland, Charlie and the Chocolate Factory кинонуудаараа алдартай тэрбээр өдгөө The Good Doctor цувралд дүр бүтээж байгаа билээ.

 

11. Daryl Sabara 6-р сард 30 нас хүрнэ.

© EAST NEWS, © Invision/Invision/East News

Тэрбээр нэг настай байхдаа Murphy Brown нэртэй телевизийн шоунд дүрээ мөнхөлж байсан бол 2002 онд Spy Kids кинонд тоглосноор жүжигчний замналаа эхлүүлж байжээ. Өдгөө тэрээр Ben 10 хүүхэлдэйн цуврал кинонд дуу оруулагчаар ажилладаг билээ.

 

12. Jennette McCurdy 6-р сард 30 нас хүрнэ.

© EVERETT COLLECTION/EAST NEWS, © AXELLE/BAUER-GRIFFIN/East News

Өсвөр насандаа iCarly шоунд дүр бүтээн олны танил болж байсан тэрээр өдгөө гэрийн эзэгтэй болж, жүжигчний мэргэжлээ орхиод буй ажээ.

 

13. Adam Sevani 6-р сард 30 нас хүрнэ.

© East News, © adamsevani / Instagram

Step Up цувралын бүх ангид дүр бүтээсэн жүжигчин Adam Sevani хамгийн сүүлд 2018 онд Art Prison кинонд тогложээ.

 

14. Jack Gleeson 5-р сард 30 нас хүрнэ.

© East News, © Invision/Invision/East News

2005 онд Batman Begins киногоор жүжигчний замналаа эхлүүлсэн тэрээр хожим Reign King of Fire болон Game of Thrones цувралд дүр бүтээсэн билээ.

 

15. Sofia Vassilieva 10-р сард 30 нас хүрнэ.

© East News, © sofiavassilieva / Instagram

9 настайдаа The Agency шоуны Эленагийн дүрд тоглож байсан тэрээр өдгөө ч урлагийн замналаа орхиогүй бөгөөд Black Lightning цувралд хамгийн сүүлд дүр бүтээжээ.

 

16. Alexander Ludwig 5-р сард 30 нас хүрнэ.

© Walt Disney Co./Courtesy Everett Collection/East News, © Invision/Invision/East News

The Hunger Games цувралын Катогийн дүрд тоглож олны танил болохоосоо өмнө тэрээр 2005 онд Eve and the Fire Horse кинонд дүр бүтээж байжээ. Өдгөө тэрээр Heels телевизийн цувралын Ace Spades-ын дүрийг бүтээж байгаа билээ.

 

17. George MacKay 3-р сард 30 нас хүрнэ.

© The Thief Lord / Warner Bros. Entertainment Inc., © Invision/Invision/East News

Түүний анхны кино 2003 оны Peter Pan байжээ. Хамгийн сүүлд тэрбээр 2019 онд Оскарын шагналт 1917 кинонд тогложээ.

 

18. Tyler James Williams 10-р сард 30 нас хүрнэ.

© UPN/Courtesy Everett Collection/East News, © Gilbert Flores/Broadimage/Broad Image/East News

Everybody Hates Chris болон Unaccompanied Minors цувралуудад дүр бүтээсэн тэрээр өдгөө Abbott Elementary шоуны Грегори Эддигийн дүрд тоглож байгаа ажээ.

Таны хувьд хамгийн дуртай телевизийн шоу болон уран сайхны кино тань юу вэ?

7
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *