Арслан өөрийнх нь араас хазсан сахилгагүй бяцхан гүегээ загнаж буй өхөөрдөм дүр зураг

1

Энэ бяцхан гүег бусдыг хазаж наадах дуртай нэгэн бололтой. Эс бөгөөс юу гэж л насанд хүрсэн том арслангийн араас, тэр ч бүү хэл бөгcөн дээрээс нь хазаад авах бодол төрөх вэ дээ?

Дэггүй гүегийн үйлдэл насанд хүрсэн арсланд огт таалагдаагүй нь мэдээж, тийм ч учраас гүегийн хэрээс хэтэрсэн үйлдэлд тэр дургүйцэж өөрийнхөөрөө загнаад авчээ.

vinegred.ru

Уг сонирхолтой тохиолдлыг зэрлэг байгальд хайртай гэрэл зураг сонирхогч Крейг Эйткен (Craig Aitken) Өмнөд Африкийн Пиланесберг байгалийн үзэсгэлэнт газраар зугаалж байхдаа харж, гэрэл зургийн дурандаа буулгаж амжсан байна.

56 настай гэрэл зурагчин Крейг насанд хүрсэн арслан доголж байсан, тэр бодвол сүргийн бусад арслангуудын хэн нэгэнтэй тyлалдсан байсан байх гэжээ.

vinegred.ru

“Үнэхээр сайхан өглөө байсан, мандах нар арслангуудын үсийг алтлаг өнгөтэй харагдуулаад л” гэж үргэлжлүүлэн үзсэн харснаасаа хуваалцсан юм.

“Хоёр эмэгчин, хоёр эрэгчин тэгээд ойролцоогоор 3 сартай болов уу гэмээр гурван гүег зугаалж байсан. Харин хазуулсан арслан доголоод явж байв.”

vinegred.ru

“Тэр үндсэн сүргээсээ 100 метрийн зайтай бага зэрэг хоцорчихсон. Тэр хэн нэгэнтэй тyлалдсан байх л даа. ”

“Шaрхтай арслан босож ирээд сүрэг рүүгээ явсан юм, миний машинаас 40 орчим метрийн зайтай байв уу даа.”

vinegred.ru

“Гурван гүег хоорондоо тоглож наадаад л, тоглоомдоо улайрсан тэдний нэг нь доголон арсланг араас нь хазаад авдаг байгаа.”

“Арслан шaрхадсан байсан болохоор л гүегийг загнасан байх гэж би бодож байна”.

“Гүегүүд эрх чөлөөтэй, эрх дураараа тоглож байгаа нь үнэхээр хөөрхөн”.

vinegred.ru
162
ХөөрхөнХөөрхөн
25
ГоёГоё
22
Ха ХаХа Ха
12
ТэнэглэлТэнэглэл
12
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *