
Амьдарч явсаныхаа мөрийг үлдээх сайхан байлгүй л яахав. Хүн бүр нас барсныхаа дараа мартагдалгүйгээр бусдад дурсагдаж байхыг хүсдэг шүү дээ. Хорвоогийн зарим хүмүүс бусдад дурсагдахын тулд этгээд хачин зүйлсийг хийж, “яагаад?” гэж асуухуйц ер бусын санааг сэдэж хэрэгжүүлсэн байх юм.
1. Амандаа хамгийн олон соруул багтаасан хүн
Итгэнэ үү байна уу та өөрөө л мэд. Гэхдээ энэ хүн амандаа 400 ширхэг соруул хийж дээд амжилт тогтоожээ.
2. Хамгийн урт хамар
Таны удамд ер бусын хэн нэгэн байгаа бол одоо ч дээд амжилт тогтоох боломжтой юм. Mehmet Ozyurek 8.8 см урт хамартай ажээ.
3. Өндөг атгаж хамгийн олон бетон блок хагалсан хүн
Гараараа бетонон блок хагалах нь үнэхээр сэтгэл хөдөлгөм зүйл мөн. Гэхдээ гартаа өндөг атгаж байгаад хагална гэдэг бол тэс өөр зүйл л дээ.
4. Компьютер дээр мессеж бичиж хамгийн их цагаа үрсэн хүн
Нийгмээс тасарч, хамаг цагаа компьютер дээр сууж өнгөрүүлжээ энэ залуу.
5. Nike пүүзний хамгийн том цуглуулга
Jordan Geller гэгч дэлхийн дээд амжилтыг эвдэхийн тулд Nike брендийн 2500 пүүзийг цуглуулжээ.
6. Хамгийн өндөр Mohawk
Kazuhiro Watanabe хэмээх Япон залуу дэлхийн хамгийн урт эгц босоо үстэй хүн болоод байгаа бөгөөд түүнээс “ийм урт үсийг яаж гелдэж тогтоодог юм бэ?” гэж асуумааар санагдсанаа нуугаад яахав.
7. Нэгэн зэрэг хамгийн олон хийл тоглосон хөгжимчин
Украйны хөгжимчин Oleksandr Bozhyk энэхүү рекордыг тогтоожээ.
8. Дэлхийн хамгийн хурдан жорлон
Дэлхийн дээд амжилтуудын дотроос магадгүй энэ хамгийн утгагүй нь байх. Өндөр хурдаар давхидаг жорлон хэнд хэрэгтэй юм бол доо?
9. Гурван дугуйт дээрх хамгийн хурдан ноход
Дэлхийн ямар улс ийм хачин зүйлийг туршдаг байна аа гэсэн чинь өнөөх гайхал Япон улс байдаг байна шүү.
10. Smurf шиг хувцасласан хамгийн олон хүнтэй цугларалт
Ийм төрлийн дээд амжилт тогтоох нь хялбархан ч, таныг ийм зүйлд оролцоно гэж огт бодохгүй байна.
11. Дэлхийн хамгийн том резинэн туузан бөмбөлөг
Энэхүү 5 тонн жинтэй аварга том резинэн туузан бөмбөгийг хийх гэж Joel Waul 6 жилийг зарцуулсан байна. Түүний эцэг эх хүүгээрээ бахархаж байгаа байх аа.
12. Барбигийн хамгийн том цуглуулга
Германы Bettina Dorfmann хэмээх эмэгтэй нийт 15,000 барби хүүхэлдэйтэй ажээ.
13. Хүн дээр суусан хамгийн олон тооны зөгий
Хятдын зөгий үржүүлэгч She Ping өөрийн бие дээрээ нэг дор 331,000 зөгий цуглуулж дэлхийн дээд амжилтыг тогтоосон ажээ. Хэн ч түүн шиг галзуу биш байх.







