Автомат гэрлийн тусгал тохируулагчтай авто машин

0

Автомат гэрлийн тусгал тохируулагчтай авто машинСүүлийн үед Тоёота-гийн автомашинуудад гэрлийн тусгалыг автоматаар тохируулах систем тавигдах болсон. Энэ систем нь ачих ачаанаас хамаарч ажилладаг бөгөөд машинд их ачаа ачиж хойш гэдийсэн үед гэрлийг зам руу тусгаж байх үүрэгтэй юм. Уг систем нь тусгал тухируулах актуатор, мини компьютер, мэдрэгчээс бүрдэнэ. Жишээлбэл: Клюгер, Королла, Краун зэрэг автомашинуудын зарим хувилбарт байдаг.

Зураг: Дэлгэц дээр анхааруулах шар гэрэл ассан байгаа нь

Автомашины өндрийг мэдрэн ажилладаг тул ийм автомашинуудын хойд амортизаторыг солих үед гэрлийн тусгалын ажиллагаа алдагдаж компьютерийн алдаа гардаг. Мөн мэдрэгч бохирдох, гэмтэх явдал бий. Ингэснээр гэрэл зам руу тусах тусгал нь өөрчлөгдөж гэрэл муутай болно. Гэрэл замруу биш дээшээ тусаад байгаа болохоор арга ч үгүй биз. Мөн хянах самбар дээр гэрэл дээш доош заасан сумтай анхааруулах шар гэрэл асдаг бөгөөд таны гэрлийн тохиргоо алдагдсан байна гэж анхааруулж байгаа юм.

Энэ үед автомашин эзэмшигчид гэрэл муудлаа, ламп нь муу байна гэх мэтчилэн ойлгох явдал бий. Ийм системтэй гэрлийг механик аргаар тохируулж болохгүй бөгөөд шинэ гэрэл хайх, ламп солих мэтээр цаг алдсаны хэрэггүй ба компьютерийн тохиргоог хийлгэх хэрэгтэй. Бас бохидсон мэдрэгчийг солих эсвэл солих арга хэмжээг авна. Ийм тохиргоог хийхийн тулд таны машин анх ирдэг байдлаараа буюу илүү дутуу ачаагүй, дугуйн хийн даралт жигд, 10 литрээс илүүгүй бензинтэй байх шаардлагатай юм. Тохиргоог мэргэжлийн засварын газруудаар хийлгэх нь зүйтэй.
 
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2014/01/27 at 01:27

    Crown zerod bdag uruul darsan talluun dagaj asdag system mon uu usuul uur ym uu??

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *