Англи уран бүтээлчийн тагтааны сангасыг санагдуулам энгэрийн зүүлт

0

Англи уран бүтээлчийн тагтааны сангасыг санагдуулам энгэрийн зүүлтГудамжаар алхаж явтал дэгжин хүрэмний тань мөр, энгэр тэнгэрт нисэж явахдаа хүндээр бие зассан ёс суртахуунгүй тагтааны өтгөнөөр бохирлогдох шиг таагүй зүйл үгүй. Гэтэл энэ заваан үнэртэй муухай зүйл гоёл чимэглэлийн шинэ сэдэл болох юм гэж хэн бодох билээ. Английн уран бүтээлч Фрэнсис Уэдсворт-Жонес /Frances Wadsworth-Jones/ яг тагтааны сангас шиг харагдах энгэрийн зүүлт бүтээж, түүнийгээ “Тэнгэрийн илгээмж” хэмээн нэрлэсэн байна. Баруун Лондонгийн 30 настай уран бүтээлч бүсгүй очир алмааз, индранил, турмалин зэрэг үнэт, хагас үнэт чулуунуудын үйрмэгээр энэхүү цувралынхаа бүтээгдэхүүн нэг бүрийг урласан ба түүнд энэ санаа бүр дээр үед буюу 2008 онд оюутан байх цагт нь төрсөн гэнэ. Онцгой гоёлынхоо цуглуулгыг бүтээхийн тулд хэдэн зуун тагтааны ялгадасны зураг цуглуулсан Фрэнсис Уэдсворт-Жонесын өвөрмөц энгэрийн зүүлтийн нэг бүрийнх нь үнэ 4000 доллар бөгөөд тэрээр Нидерландад цөөнгүй тооны энгэрийн зүүлтээ худалдан борлуулжээ. “Тэнгэрийн илгээмж” энгэрийн зүүлт ирэх 4-р сарыг хүртэл Лондонгийн музейд үргэлжилж байгаа “Лондонд үйлдвэрлэв” үзэсгэлэнд тавигдсан байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *