Уг нь бол огт өөр жүжигчин дүрийг нь бүтээх байсан Холливудын 12 алдартай кино

2

Хайртай киноныхоо гол дүрийг өөр жүжигчнээр төсөөлөхөд сэтгэлд огт бууж өгдөггүй. Харин кино бүтээхээс өмнө найруулагчид уг дүрийг бидний үзсэнээс өөр жүжигчдээр төсөөлж байжээ. Жишээ нь “The Silence of the Lambs” киноны Кларисса Старлингийн дүрийг Жоди Фостер бүтээж Оскар авч байсан, угтаа бол энэ дүрийг Мишель Пфайффер бүтээж болох л байлаа.

Бид Холливудын тайзны араар нэвтэрч алдартай киноны дүрүүдийг хэн бүтээж болох байсныг танилцуулахаар бэлдлээ. Уг дүрийг бүтээх саналыг хүлээж аваагүйдээ олон жүжигчид одоо болтол харамсдаг биз ээ.

Роберт Нэвилл (I Am Legend, 2007)

© I Am Legend / 3 Arts Entertainment © Escape Plan / Summit Entertainment

“I Am Legend” кино Warner Bros. студийн  хувьд бусад төслүүдтэй харьцуулахад жирийн нэг зүйл биш байлаа. Зураг авалтыг бүр 90-ээд оны дундуур эхлэхээр төлөвлөж байсан бөгөөд найруулагчийн суудалд Ридли Скотт суух байв. Гол дүрд нэр дэвшээд байсан жүжигчдийн жагсаалтад Николас Кейж, Арнольд Шварцнеггер болон Том Круз нар багтсан байжээ.

Төсөл сунжирсаар 2004 онтой ч золгож, продюсерээр Акива Голдсман ажиллахаар болжээ. Френсис Лоуренс  “Constantine” киног найруулсан арга барил Голдсманд таалагдсан учир түүнийг киноны найруулагчаараа сонгожээ.

 

Жейн Смит – Mr. & Mrs. Smith, 2005

© Mr. & Mrs. Smith / Summit Entertainment © Australia / 20th Century Fox Film Corporation

Жейн Смитийн дүрийг анхлан Николь Кидман бүтээхээр яригдаж байсан, харамсалтай нь жүжигчин бүсгүй тэр үед өөр бусад төслүүд дээр ажиллаад маш их ачаалалтай байсан тул татгалзахад хүрсэн байна. Австралийн жүжигчин бүсгүй киног орхих болсонтой холбогдуулан Брэд Питт ч бас дүрээсээ татгалзжээ. Кидманы оронд Жоли ирэх болсныг мэдээд Брэд Питт харин буцаж иржээ.

Нэмэлт баримт:

  • Жон Смитийн дүрийг Жонни Депп бүтээхээр бас яригдаж байсан “далайн дээрэмчин”-ий ажлын ачааллаас болоод тэрээр уг дүрийн саналд татгалзсан хариу өгчээ.

 

Дэвид Миллс – Se7en, 1995

© Se7en / New Line Cinema © The Bone Collector / Universal Pictures

Дензел Вашингтон нэгэн удаа GQ сэтгүүлд өгсөн ярилцлагадаа: аймшигтай алуурчинтай кинонд дүр бүтээх Дэвид Финчерийн саналыг хүлээж аваагүйдээ харамсаж явдгаа дурсан ярьжээ. Тэр үед жүжигчин кино зохиолыг уншаад хэтэрхий хэрцгий бөгөөд хар бараан санагдсан тул саналд татгалзан хариу өгсөн байна.

Нэмэлт баримт:

  • Дэвид Миллсийн дүрийг бүтээх саналд мөн Сильвестер Сталонне ч гэсэн татгалзсан хариу өгсөн гэсэн ам дамжсан яриа байдаг.

 

Алекс Фоули – Beverly Hills Cop, 1984

© Beverly Hills Cop / Paramount Pictures © Rocky IV / Metro-Goldwyn-Mayer (MGM)

Кино зохиол Сталлонед таалагдаагүй гэдэг – хэтэрхий их хошин шог ярьдаг гэж тэр үзжээ. Аргагүй дээ, тулаантай киноны гол дүр бүтээдэг булчинлаг залууд тохирохгүй дүр санагдаа биз. Тэрээр хошин шогийг эрс багасгаж зодоон, тулаантай хэсгийг ихэсгэхийг хүсжээ.

Жүжигчин иймэрхүү байдлаар дүрийг хувиргаж өөртөө тааруулахаар зорьсон ч продюсерууд түүний саналыг хүлээж авсангүй. Тэд Сталлонед киногоо зохиолын дагуу л хийхээ ойлгуулсан байна – түүнтэй эсвэл түүнгүйгээр шүү дээ.

 

Хайчин-гарт Эдвард –  Edward Scissorhands, 1990

© Edward Scissorhands / 20th Century Fox Film Corporation © Dumb and Dumber / New Line Cinema

Жонни Депп болон Тим Бертон нар ямар ойр дотно харьцаатайг олон хүн мэднэ. Тэдний энэ харилцааг хамтын бүтээлүүд нь өөрсдөө гэрчлээд өгч байгаа юм. Үнэндээ “Edward Scissorhands” кино тэр хоёрын сайхан нөхөрлөлийн үндэс болсон ажээ: тэдний анхны хамтын уран бүтээл цаанаасаа хувь тавилан байсан бололтой.

Эдвардын дүрд маш олон алдартай жүжигчдийн нэр яригдаж байжээ: Том Круз, Жим Керри, бага Роберт Дауни. Дүрийг бүтээх саналд татгалзсан хариу өгсөн жүжигчдийн нэрс дотор Том Хэнкс болон Гэри Олдмен нарын нэр хүртэл явж байжээ.

 

Энакин Скайуокер – Star Wars Episode II: Attack of the Clones, 2002

© Star Wars: Episode II – Attack of the Clones / Lucasfilm Ltd. © The Great Gatsby / Warner Bros. Pictures

Variety-д өгсөн ярилцлагадаа Ди Каприо өөрийгөө сиквел/цуврал олон ангит кинонд зарчмын хувьд тоглохоосоо татгалздаг хэмээжээ. Энэ нь Энакин Скайуокер болон Питер Паркерийн дүрд яагаад татгалзах болсны шалтгааныг тайлбарлах биз. Өөрийнхөө бүтээсэн дүрүүд нь – түүхэн үйл явдал байдаг хэмээн тэрээр ярьжээ. Тийм л бүтээлд тэр илүү давуу тал олгож тоглохыг хүсдэг байна.

 

Форрест Гамп, 1994

© Forrest Gump / Paramount Pictures © Face/Off / Paramount Pictures

Роберт Земески “Forrest Gump” киноны ажлаа эхлүүлэхээс өмнө гол дүрийг бүтээх саналыг Жон Траволтад тавьжээ. Жүжигчин тэр үед Квентин Тарантиногийн “Pulp Fiction” кинонд тоглох санал аваад байсан тул татгалзсан хариу өгч. Траволтагийн бүтээсэн тухайн дүр түүнийг ихэд алдаршуулсан ч гэлээ Форрест Гампын дүрийг бүтээж чадаагүйдээ харамсаж явдгаа хүлээн зөвшөөрчээ.

 

Жеймс Бонд – Casino Royale, 2006

© Casino Royale / Metro-Goldwyn-Mayer (MGM) © Australia / 20th Century Fox Film Corporation

“Casino Royale” киноны 007 агентийн дүрд зарчмын хувьд шив шинэ нүүр царай хайж байсан юм. 2006 оноос өмнө Бонд гэдэг агент бараг мартагдах шахсан байсан, тиймээс уг цувралыг дахин амилуулах хэрэгтэй байгааг кино бүтээгчид ойлгожээ. Гол дүрийн баатарт Хью Жекман илүү тохиромжтой хэмээгдэж нэр дэвшигдэв. Харамсалтай нь тэр үед жүжигчид “X-men” төслийг эхлүүлсэн байсан тул саналыг хүлээж авч чадаагүй ажээ. Жүжигчин дараа дурсан ярихдаа: хэрвээ тэр үед Бондын дүрийг бүтээх саналыг хүлээж авсан бол зураг авалтын талбай дээр амьдрахаас өөр аргагүй болох байсан биз ээ гэжээ.

 

Рик Декард – Blade Runner, 1982

© Blade Runner / Norman Lear/Tandem Productions © Rain Man / Guber-Peters Company

Кино зохиолч Хэмптон Фенчер Декардын дүрд Томми Ли Жонс, Роберт Митчем эсвэл Кристофер Уокенийг дүрслэн боддог байжээ. Кино зохиолчийн төсөөлөлтэй найруулагч Ридли Скотт нийцээгүй бололтой. Найруулагч ямар ч дүрийг чадварлаг бүтээж чаддаг Дастин Хоффманыг Декардын дүрд тоглохыг урьжээ.

Хэдэн сарын турш кино төсөл Хоффманы оролцоотой явж байтал тэрээр 1980 оны намар гэнэт төслийг орхин одсон байна. Ямар шалтгаанаар явах болсон нь одоо ч нууц хэвээр. Ридли Скоттын таамаглаж байгаагаар бол санхүүгийн асуудал нь жүжигчний явах шалтгаан болсон байх гэж үздэг.

Нэмэлт баримт:

  • Кино зохиолыг сэдэвлэн бичсэн “Do Androids Dream of Electric Sheep?” номыг Ридли Скотт огт уншаагүй гэдэг.

 

Арагорн – The Lord of the Rings: The Fellowship of the Ring, 2001

© The Lord of the Rings: The Fellowship of the Ring / New Line Cinema © The Last of the Mohicans / Morgan Creek Productions

Дэниел Дэй-Льюис хэдэн жилдээ ганц хоёр удаа л дүр бүтээдэг хүн, өөрт маш сонирхолтой санагдсан дүрд л тоглоно. Арагорны дүрийг түүнд Питер Жексон бүтээхийг санал болгосон хэдий ч жүжигчний сонирхлыг татаагүй учраас тэрээр татгалзсан хариу өгчээ. Найруулагч Дэй-Льюиуст 7 удаа санал тавьсан гэдэг, жүжигчин өөрийнхөө шийдвэрт баттай зогсжээ.

Нэмэлт баримт:

  • Баттай бус эх сурвалжийн ярьж байснаар, Арагорны дүрийг Рассел Кроу болон Николас Кейж бүтээж болохоор байжээ.

 

Кларисса Старлинг – The Silence of the Lambs, 1990

© The Silence of the Lambs / Orion Pictures Corporation © Frankie and Johnny / Paramount Pictures

Мишель Прайффер гол дүрийг бүтээх саналд татгалзсан хариу өгөх шалтгаан нь киноны зохиол байв. Кино зохиолыг тэрээр хэтэрхий бүүдгэр бас дарамттай гэж үзсэн бөгөөд уг киног зөвхөн аймшгийн кино сонирхогчид л үзэх болно гэж дүгнэжээ. Дараа нь тэрээр өөрийн шийдвэртээ харамссан гэдэг, тэгээд ч энэ түүний хийсэн цорын ганц алдаа биш гэж дурсжээ. Прайффер “Basic Instinct” киноны дүрийг бүтээх саналд мөн л татгалзсан хариу өгч байсан.

Энэ мэт шийдвэрээ жүжигчин бүсгүй тайлбарлахдаа, тухайн төслийн зах зээлийн үнэлгээг хийх өөрийн чадваргүйтэйгээ холбон үздэг хэмээжээ.

 

Т-800 – The Terminator, 1984

© The Terminator / Cinema 84

Жеймс Кэмерон “Piranha Part Two: The Spawning” кино хийж байхдаа Т-800–ийн дүрийг зөвхөн Лэнс Хэнриксен л бүтээж чадна хэмээн үзэж өөрөө Терминаторын дүр зургийг түүнд тохируулан гаргаж байжээ. Студийн удирдлагуудын саналтай зөрөлдтөл бүх зүйл Кэмероны хүслээр явж байв, удирдлагууд уг дүрийг илүү алдартай жүжигчин бүтээх ёстой гэж шийджээ.

Кайл Ризийн дүрд продюсерууд Шварцнеггерийг санал болгож байсан ч Кэмерон түүнтэй хамтран ажиллахаас татгалзав. Найруулагч цаг гарган жүжигчинтэй уулзсаныхаа дараа түүнийг кинондоо оролцуулахыг хүлээн зөвшөөрөөд зогссонгүй бүр гол дүрээ өгчээ.

 

Бонус: Жеймс Кэмероны зурсан Терминаторын ноорог зураг

© Xamza / pikabu

 

© Xamza / pikabu

Та дээрх кинонуудын чухам аль дүрийг өөрчилмөөр санагдав?

6
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chimeg Dalkhjav

    Chimeg Dalkhjav

    2019/02/13 at 17:20

    Haichin gart Edvardad Joni depp yag taarlsan. Goe ch togolson.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *