“Coca-Cola” болон “Carlsberg” компаниуд ердөө ганцхан жилийн дотор задардаг ургамлын гаралтай шинэ савлагаагаа танилцууллаа

0

Хуванцар сав өөрөө дэлхийн зүрхний өвчин болоод удаж байгаа төдийгүй дэлхийн дулаарлын гол шалтгаануудын нэг юм. Жилд 300 сая тонн хуванцар үйлдвэрлэдэг дэлхий ертөнц арга мухардаад байгаа энэ үед Голландын “Avantium” компани цагаа олсон нэгэн шийдлийг танилцууллаа. Энэ бол “Coca-Cola”, “Carlsberg”, “Danone” зэрэг томоохон компаниудын дэмжлэгтэйгээр хүнсний хангамжийн сүлжээнд ашигладаг хуванцрыг сольж ургамлын гаралтай, байгальд хурдан задардаг хуванцар боловсруулахаар болсон явдал юм.

“Coca-Cola”, “Carlsberg” компаниуд Голландын Avantium биохимийн компанийн ургамлаас гарган авах шинэ хуванцрын үйлдвэрлэлд хүчээ нэгтгэлээ

piqsels

Голландын “Avantium” компани бүрэн ургамлын гаралтай хуванцар гаргаж авснаараа ашигт малтмал, байгалийн хийн түлшний зах зээлийн хамаарлыг бууруулахыг зорьж байгаа аж. Тэдний боловсруулсан хуванцар маягийн шинэ материал нь эрдэнэ шиш, улаан буудай, манжингийн сахар зэргээс бүрддэг байна.

 

Ургамлын гаралтай элсэн чихрээр хийсэн энэ материал нь нэг жилийн дотор бүрэн задарч байгальд шингэнэ

carlsberg

Энэ талаар “Avantium”-ийн гүйцэтгэх захирал Том Ван Акэн “The Guardian”-д өгсөн ярилцлагадаа “Энэ хуванцар бол тэр чигтээ тогтвортой байдлын баталгаа л гэсэн үг. Учир нь үүнийг хийхэд  ямар ч шатахуун хэрэглэдэггүй бөгөөд дахин боловсруулдаг. Тиймээс ердийн хуванцартай харьцуулах ч юм биш. Маш хурдан байгальд шингэн” хэмээжээ.

 

Шинэ хуванцар гадна орчинд хаягдсан тохиолдолд энгийн нөхцөлд хэдхэн жилийн дотор задарч алга болно

Marco Verch

Хуванцар бохирдол дэлхий нийтийн тулгамдсан асуудал болоод байгаа төдийгүй хор хөнөөл нь одоо ч нэмэгдсээр байгаа билээ. Хуванцар савыг та хаа сайгүй харж болох бөгөөд далай тэнгисийн амьдралд ноцтой хөнөөл учруулж эхэлсэн байна.

 

Энэхүү шинэ хуванцрыг үйлдвэрлэх явцад ямар ч түлш хэрэглэдэггүй

avantium_ / Instagram

1950 онд дэлхий 2.5 тэрбум хүн амтай байх үедээ 1.5 сая тонн хуванцар үйлдвэрлэж байжээ. Харин 2016 онд дэлхий долоон тэрбум гаруй хүн амтай болж 320 сая тонн хуванцар үйлдвэрлэж эхэлсэн байна. 2034 он гэхэд энэ үзүүлэлт хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байгаа тул хуванцар үйлдвэрлэлийг бууруулахад чиглэсэн аливаа хүчин чармайлт нэн чухалд тооцогдож байна.

 

 

Шинэ савлагаатай уух зүйлс 2023 он гэхэд дэлгүүрийн лангуун дээр тавигдана

“Carlsberg” группийн хөгжүүлэлт хариуцсан дэд ерөнхийлөгч Мириам Шинглтон хэлэхдээ тус компани сав баглаа боодлын бүх боломжит хувилбарыг туршиж үзэж байгаа гээд “Бид одоог хүртэл асуудлыг бүрэн шийдэх гаргалгаа олоогүй ч сая нээлтээ хийсэн хоёр ч загвар бидний зах зээлээ тэлэх хүсэл эрмэлзлийг дэмжих чухал алхам боллоо” гэсэн юм.

 

Төсөл эхний жилдээ харьцангуй бага буюу 5000 тонн ургамлын гаралтай хуванцар үйлдвэрлэнэ

Тэрээр мөн “Инноваци хийхэд цаг хугацаа шаардагддаг бөгөөд бид хуванцрыг орлох савлагааны шийдлээ илүү сайжруулахаар тэргүүлэх зэргийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж техникийн бэрхшээлүүдээ шийдэхээр хичээн ажиллах болно”  гэсэн юм.

 

Ургамлын гаралтай хуванцар нь эрдэнэ шиш, улаан буудай, нишингээс гаргаж авсан элсэн чихрээр хийгддэг

paperflare
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *