Ямар нэгэн зүйлийг хамгийн сайн хийх чадамж хэдэн насанд тохиодог вэ?

0

Биеэ хөгжүүлэх нас, гэрлэхэд тохиромжтой нас, мөнгө олоход тохирсон үе, тэр ч байтугай шинэ хэл сурахад тохиромжтой нас гэж байдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг зүйлийг хийх чадвар болон хүний нас хоёр хоорондоо уялдаа холбоотой бөгөөд энэ нь амьдралын хэд хэдэн мөчлөг болон хуваагддаг байна. Ингээд бид өнөөдөр танд 7-48 насныхны хамгийн сайн хийж чаддаг зүйлсийг хүргэхээр бэлтгэлээ.

Шинэ хэл сурах – 7 нас

© yellowdog/East News

Судалгаагаар 10 нас хүрэхээсээ өмнө гадаад хэл сурсан хүүхдүүд тухайн хэлээ илүү хурдан сурахаас гадна дуудлага сайтай болдог нь тогтоогджээ. Энэ бол насанд хүрсэн хүмүүс яагаад хэл сурч чаддаггүй уддаг болохын шалтгаан юм. Нэмж хэлэхэд гадаад хэл сурах хамгийн өндөр потенциалтай хамгийн сүүлийн нас бол 17, 18 нас юм. Үүнээс хойш хэл сурах чадвар буурч эхэлдэг байна.

 

Амьдралын сэтгэл ханамж – 23 нас

© Henglein and Steets/Cultura Images RF/East News

ХБНГУ-ын 23,000 хүний ​​дунд явуулсан судалгаагаар тэдгээр хүмүүс амьдралынх нь сэтгэл ханамж хамгийн дэд цэгтээ хүрсэн насыг 23 болон 69 хэмээн хариулжээ. Хэрэв та аль хэдийн 23-аас дээш настай бол гуниглах ямар ч шалтгаан байхгүй. Зүгээр л дахин нэг тохиромжтой үеийг хүлээхэд л болно. Учир нь бид амьдралыг ямар нүдээр харж байгаагаас шалтгаалж аз жаргалтай байх эсэхээ шийднэ шүү дээ.

 

Эмэгтэйчүүдийн хамгийн дур булаам нас – 23 нас

© ASSOCIATED PRESS/East News

“Dataclysm” номд бичсэнээр эрчүүд 20-иод насны эмэгтэйчүүдийг хамгийн дур булаам гэж боддог гэжээ. Хэдийгээр эрчүүд хөгширсөн байсан ч 20-иод насны бүсгүйчүүдийг сонирхсон хэвээр байдаг байна.

 

Булчингийн хүч – 25 нас

© JOHN BIRDSALL SOCIAL ISSUES PHOTO LIBRARY/Science Photo Library/East News

Ихэнх хүмүүс залхуурлаа янз бүрийн шалтгаанаар хаацайлдаг. Жишээлбэл, арай илүү залуухан байсан бол спортоор хичээллэх байсан юм. Одоо ч оройтчихлоо гэх мэт. Гэхдээ судалгаагаар булчингийн хүчний оргил үе 25 насанд дөнгөж эхэлдэг бөгөөд дахин 10 жил тэрхүү чадамжаа хадгалах боломжтой байдаг байна. Тиймээс өөрийгөө хөгширсөн гэж боддог хүмүүс яг одоо босоод дасгал хөдөлгөөн хийгээрэй. Дасгал хийхэд нас харгалзахгүйгээр үр дүн гарах боломжтой.

 

 

Гэрлэх хүнээ олох – 26 нас

© deandrobot/easyfotostock/Eastnews

Математикчид шийдвэр гаргах хамгийн төгс үе бол тухайн зүйлийнхээ 37 хувийг биелүүлсний дараах үе гэсэн байна. Тиймээс ямар ч хүмүүс 26 насандаа хамтран амьдрах хүнээ сонгох нь хамгийн зөв шийдвэр болдог аж. Тиймээс 20 насыг дөнгөж давсан ч ганц бие байна гэж гомдолдог хүмүүс одоо болих хэрэгтэй.

 

Шатар тоглох – 31 нас

© JMH-Galaxy Contact/agefotostock/East News

Хэрэв та шатрын их мастер биш л бол 31 настай хүмүүстэй бооцоотой шатар тоглож болохгүй шүү. Учир нь судалгаагаар энэ насны хүмүүсийн тоглоомын чадвар хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг байна. Гэхдээ мэдээж байнгын бэлтгэл хийснээр та ямар ч өрсөлдөгчөө ялж чадна!

 

Царай таних – 32 нас

© A Beautiful Mind/Imagine Entertainment

Хэрэв 30 гарсан ч шатар тоглодоггүй бол сэтгэлээр унах хэрэггүй 30-аад настай хүмүүст бас нэг гайхалтай чадвар байдаг. Судалгаагаар 30 нас давсан хүмүүсийн бусад хүний царайг таних чадвар хамгийн дээд цэгтээ хүрсэн байдаг байна.

 

Эр хүний хамгийн өндөр цалинтай үе – 48 нас

© Shooting Star/Sipa USA/East News

Судалгаагаар 48, 49 настай эрчүүд хамгийн сайн мөнгө олдог нь батлагджээ. Тэдний цалин энэ насан дээр нь хамгийн оргил цэгтээ хүрдэг байна. Энэ насны амжилттай яваа Америк эрчүүд жилд дунджаар 95,000 доллароор цалинждаг.

22
Ха ХаХа Ха
9
БахархмаарБахархмаар
5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Dyyrenhooson Bagshiinhair

    Dyyrenhooson Bagshiinhair

    2020/05/20 at 16:02

    Heerhen baih bayan baih iamar baih ni sanaaniih odoo saihan engiin egel jiriin baih l trend bolood baindaa egel jiriin baih chini l hamgiin hetsuu ium baina.

  2. Э.Од Баатар

    Э.Од Баатар

    2020/05/22 at 02:02

    Солонго Б. чи минь хамгийн үзэгслэнтэй нь шүү

  3. Цэцгээ Ганбаатар

    Цэцгээ Ганбаатар

    2020/05/22 at 07:19

    Шал утгагүй юм. Хүн бүр аль ч насан дээрээ хөөрхөн, дур булаам, хүсвэл шинэ юм сурах чадвартай.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *