Японы сошиал сувгийг байлдан дагуулж сэтгүүлүүдийн нүүрийг чимж байгаа загвар өмсөгч бүсгүй. Гэвч яг үнэндээ ийм хүн байдаггүй ажээ…

3

Мэдээллийн технологи сүүлийн хагас зуун жил үсрэнгүй хөгжиж байгаа бөгөөд хөгжлийн хурд одоо ч саараагүй байна. Японы компьютер графикийн CG Modeling Cafe компани виртуал загвар өмсөгч бүтээжээ – үнэндээ жинхэнэ хүнээс огт ялгагдахааргүй. Хөгжүүлэгчид бүгдийг нарийвчлан тооцоолсон, үүнд нүүр хувиралтаас эхлүүлээд үрчлээ болгоныг нарийн гаргаж чаджээ. CGWORLD– ийн мэдээлснээр виртуал загвар өмсөгч бүсгүйд Имма гэж нэр өгсөн бөгөөд япон хэлнээс орчуулбал “одоо” гэсэн утгыг агуулна. Мөн Иммад зориулж Инстаграм хуудас нээсэн, түүнийг ямар “амьд” болохыг эндээс харж болох ажээ.

Японы компьютер графикийн компани виртуал загвар өмсөгч бүтээжээ, түүнийг жинхэнэ амьд бүсгүйгээс бараг ялгаж чадахгүй

Хөгжүүлэгчид түүнд Имма гэх нэр хайрласан бөгөөд Инстаграмд хуудас нээж өгсөн байна

Виртуал бүсгүйн томруулсан гэрэл зураг ч гэсэн яг л бодит юм шиг харагдана

Яагаад гэвэл дизайнерууд бүгдийг нарийн тооцоолжээ, түүний уруулыг амьд юм шиг гялалзаж байгааг та харав уу?

Нүдийг нь аль болох амьд болгохын тулд дизайнерууд жинхэнэ хүний нүдийг сканнердаж хуулбарлажээ

Цайвар ягаан үстэй япон бүсгүй загвар үзүүлж залуучуудыг алмайруулна

CGWorld сэтгүүлийн 2-р сарын нүүрийг тэр чимэглэх болжээ

Түүний гэрэл зураг амьд загвар өмсөгчөөс огт ялгагдахгүй

Иммагийн гоо сайхныг шүтэн бишрэгчдийн тоо аль хэдийн 14 мянга гарчээ

Японы компьютер графикийн мэргэжилтнүүдийн ажлыг магтахгүй байхын аргагүй. Имма анхны виртуал загвар өмсөгч биш юм, гэхдээ урьдын загваруудаас хамаагүй амьд харагдана. Жинхэнэ хүнтэй хэтэрхий адилхан байгаа нь нэг талаас бахархмаар, нөгөө талаас бас айдас төрүүлэм. Магадгүй ойрын ирээдүйд 3D загвар өмсөгч бүсгүйчүүд амьд бүсгүйчүүдтэй хөл нийлүүлэн тайзан дээгүүр алхахыг үгүйсгэх аргагүй болжээ.

34
ГайхмаарГайхмаар
13
ТэнэглэлТэнэглэл
6
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *