Өглөөний цайндаа авокадотой өндөг идэж байгаарай: үр дүнд нь жингээ хасаж бас оюун ухаан чинь сийрэг болно

3

Өглөөний цай бэлдэнэ гэдэг сонирхолтой боловч багагүй сорил байдаг. Бид нэг зүйлээ дахин дахин иддэг ба яваандаа энэ нь уйтгартай санагдахад хүргэх нь бий. Дараах жор нь хөргөгчинд байдаг хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан өглөөний цай бэлдэх гайхалтай санаа юм.

Авокадотой жигнэсэн өндөг

Энэ жор сонсогдож байгаа шигээ хийхэд маш амархан: өндгийг жигнэж, авокадо дотор хийхэд л болно. Уураг, шим тэжээл болон биед хэрэгтэй өөх тосыг авахаас гадна өдрийн турш цатгалан мэдрэмжийг төрүүлэх учир өдрийн турш хэт их идэхээс сэргийлнэ.

 

Юу энэ жорыг үр өгөөжтэй болгож байна вэ?

Авокадо хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаанд тусална – найрлагандаа ширхэглэг агуулдаг. Ширхэглэг нь хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжиж, гэдэсний хорт хавдар тусахаас хамгаална.

Авокадо бол зүрхэнд маш их хэрэгтэй хүнс юм. Найрлагандаа бета-ситостерол агуулдаг ба энэ нь эрүүл холестеролын хэмжээг нэмж, зүрхний үйл ажиллагааг дэмждэг байна. Нэмж хэлэхэд кали, фолийн хүчил, магни болон витамин Е амин дэмээр баялаг.

 

Авокадоны гайхалтай 12 ач тус

Авокадо нь ширхэглэг, магни, кали, лутейн, бета-каротин болон өөр бусад олон төрлийн витаминаар баялаг хүнс юм:

  • Зүрхэнд сайн
  • Хараанд сайн /найрлагандаа витамин А агуулдаг/
  • Яс сийрэгжихээс сэргийлнэ
  • Яс сийрэгжилтийн эмчилгээнд хэрэглэнэ
  • Микробийн эсрэг үйлчилгээтэй
  • Архаг өвчнөөс хамгаална
  • Хорт хавдраас сэргийлнэ
  • Хүүхдийн эрүүл мэндэд сайн нөлөөтэй
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжинэ
  • Депресстэхээс сэргийлнэ
  • Байгалийн гаралтай хоргүйжүүлэгч

Өндөг ч гэсэн гайхалтай хүнс ба эрүүл мэндэд олон ач тустай. Уураг, витамин А амин дэм, витамин B12 /цусны эсийг ялгаруулна/, витамин Е /хорт хавдар тусахаас сэргийлнэ/ болон витамин D амин дэм /ясны сийрэгжилт болон рахит өвчнөөс хамгаална/-ээр баялаг билээ.

Орц:

  • 1 ширхэг авокадо
  • 2 ширхэг өндөг
  • Давс болон чинжүү /амт оруулах төдий/
  • Куркума /амт оруулах төдий/
  • Халуун ногоо /амт оруулах төдий/
  • Улаан чинжүү /амт оруулах төдий/

Хийх заавар:

  • Зуухаа ажиллуулна.
  • Авокадог дундуур нь хэрчиж, үрийг нь авна.
  • Авокадоны үрний оронд шингэн өндөг хийнэ.
  • Авокадонд өндөг хийсний дараа дээр дурдсан амтлагчийг хийж, амт оруулна.
  • Тугалган цаасанд орооно.
  • Зууханд хийж өндөг болсны дараа иднэ.
5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *