Буудуулаад амьд үлдсэн 8 алдартан

0

1. Akon

Америкийн R&B дуучин, реппер тэрбээр олон хит дуу, цомогтой билээ. 2005 онд гэрийнхээ ойролцоо явж байгаад халдлагад өртсөн бөгөөд түүний менежер Robert Montanez алагдаж, харин дуучин маань мөрөндөө шархадсан байдаг.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 2

2. 50 cent

39 настай тэрээр хөрөнгө чинээтэй, алдартай нэгэн. Од болсон түүний замнал хялбархан байгаагүйг түүний сорвинуудаас харж болно. Тэрээр анх 2003 онд “Get rich or die trying” цомгоороо олноо танигдаж байсан билээ. 2000 онд найзынхаа машинд суугаад Нью-Йорк хотод явж байхдаа ойрын зайнаас нийт 9 удаа буудуулжээ. Гар, бугалга, цээж, зүүн мөр, ташаа, 2 хөлөндөө буудуулсан тэрээр 5 сарын дараа хөл дээрээ босч чадсан юм.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 3

3. Peter Fonda

Муу залуугийн дүрээр олноо танигдсан тэрээр хүүхэд насаа баяр жаргалтай өнгөрүүлсэн ч 11 насныхаа төрсөн өдрөөр өөрийгөө санамсаргүйгээр буудаж орхижээ. Хэдэн жилийн дараа нэгэн үдэшлэг дээр Beatles хамтлагийнханд энэ талаараа хэлсэн ба уг явдлаас тэд санаа авч “She said She said” дуугаа зохиосон гэдэг.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 4

4. Bob Marley

Ямайкын алдарт дуучин тэрээр 31 насандаа дэлхийг донсолгож чадсан байдаг. Тэрээр гэр лүүгээ харьж явах замдаа үл таних буутай этгээдтэй тулгарч түүний эхнэр болон менежер нар бууны суманд оногдсон ч амьд үлдэж чадсан байна. Ямар зорилгоор буудсан нь тодорхойгүй ч, улс төрийн агуулгатай болов уу гэж таамаглаж байсан байдаг. Тэрээр буудуулахаасаа 2 өдрийн дараа Ерөнхий сайд Michael Manley-гийн Smile Jamaica концертонд оролцох ёстой байсан юм.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 5

5. Kerry Preston

Америкийн жүжигчин жинхэнэ хайраа олж, John Travolta-тай гэрлэхээсээ өмнө олон аймшигтай хүнтэй үерхэж явжээ. Түүний өмнөх найз залуу Charlie Sheen 1990 онд түүнийг санаандгүй буудсан ажээ.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 6

6. Andy Warhol

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч түүнийг 1968 онд буудсан бөгөөд удалгүй эдгэж өөрийн Pop art хөдөлгөөнөө удирдаж эхэлсэн боловч түүний биеийн байдал насан туршдаа тийм ч сайн байсангүй. Буудуулснаасаа болоод удаан хугацаагаар эмнэлэгт хэвтсэн ба насан туршдаа мэс заслын корсет өмссөн ажээ.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 7

7. Vanilla Ice

Америкийн дуучин тэрээр үнэхээрийн солиотой амьдралтай нэгэн. Мадоннатай үерхэж, мотокроссоор хичээллэдэг, гэрийн тэжээмэл имжнүүдтэй. Хэт хурдтай амьдрал нь түүнийг үхүүлэх дөхжээ. Гудамжны зодооны үеэр буудуулж байснаас гадна 1994 онд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байсан түүнийг найзууд нь аварч байсан ажээ.

Буудуулж шархдаж байсан 8 алдартан 8

8. Isaiah Washington

13 настай байхад нь түүний аав алагджээ. “Буруу юмыг буруу хүнд ярьснаас болж” өөрөө ч буудуулж байсан удаатай. Гэхдээ тэрээр сургамж авсангүй ээ. Дарвагар ам нь түүнийг ахиад л буруутахад хүргэв. Grey Anatomy-ыг “гомо” гэж хэлснээсээ болоод өөрийн шоунаасаа хөөгдөн ажилгүй болж байжээ.

NEW YORK - SEPTEMBER 10: Actor Isaiah Washington  attends the Dior celebration of Fashion's Night Out at Dior Boutique on September 10, 2009 in New York City.  (Photo by Dimitrios Kambouris/Getty Images for Dior)
NEW YORK – SEPTEMBER 10: Actor Isaiah Washington attends the Dior celebration of Fashion’s Night Out at Dior Boutique on September 10, 2009 in New York City. (Photo by Dimitrios Kambouris/Getty Images for Dior)
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/22 at 18:53

    Ymarch gemgu humuusiig ingene gdg bol muuhai hereg shde

  2. Залхуу Хүүхэд

    Залхуу Хүүхэд

    2015/07/23 at 01:02

    9 udaa :O

  3. Зочин

    2015/07/23 at 15:31

    50 Cent bol shuuriin shanaga yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *