2018 онд заавал үзэх ёстой 12 шинэ кино

0

Хүмүүс гэртээ кино үзэх дуртай байдаг: тухтай буйдан дээрээ хэвтээд нөмрөг нөмөрсөн шиг аяга халуун цай, кофе ууна. Гэхдээ зарим нэг киног бол зөвхөн кинотеатрт үзэхээс өөр аргагүй. Яагаад гэвэл мартагдашгүй уур амьсгал, нүсэр дүр зураг бас бусадтайгаа айдас, баяр хөөрөө хуваалцах боломж байдаг.

2018 оны сүүлийн хагас жилд кино сонирхогчдыг багагүй гэнэтийн бэлэг хүлээж байна: бүхний хайртай шар трансформерийн хувь тавиланг мэдэх болно, Хэллоуины үеэр домогт Майкл Майерс эргэж ирнэ, Ларс фон Триерийн сэтгэл зүйн триллерийг үзнэ – түүний уран бүтээлийг Каннын их наадам дээр үзсэн үзэгчид бүгд босон алга ташиж хүлээн авч байсан юм. Найруулагчид Marvel болон DC-ийн хөгжөөн дэмжигчдийг ч хоосон орхихгүй, үлгэрийн мэт сонирхолтой үйл явдал, гэмт хэргийн шинжтэй уянгын кинонууд таныг хүлээж байна.

Сүүлийн хагас жилд дэлгэцнээ гарах онц сонирхолтой кинонуудыг түүвэрлэн танилцуулахаар бэлдлээ. Та заавал кинотеатрт очиж үзэх хүсэл төрөх нь лавтайяа.

Ant-Man and the Wasp

Гол дүрүүдэд: Эванжелин Лилли, Пол Радд, Мишель Пфайффер болон Майкл Дуглас.

Скотт Лэнг Өшөө авагчдын багт орохыг дандаа хүсдэг байсан хэдий ч охиноо гэх сэтгэл нь түүнийг хотод барьсаар байв. Нэгэн удаа доктор Хэнк Пим Хүн-Шоргоолжны баг урлана. Ингээд Скоттыг аюултай даалгавар биелүүлэх хүснэ. Хүчтэй дайсны эсрэг түүнтэй бас нэгэн хамтрагч ажиллана – эмэгчин зөгий.

Дэлхийд: 2018 оны 7-р сарын 4-нөөс

 

London Fields

Гол дүрүүдэд: Эмбер Херд, Кара Делевинь, Билли Боб Торнтон болон Жим Стержесс

Мартин Эмисийн романыг дэлгэцийн бүтээл болгосон юм. Гол дүрийн бүсгүй – Никола Сикс далдыг хардаг нэгэн. Өөрийн үхэл удахгүй ирэхийг мэдсэн тэрээр гурван эртэй хайр дурлалын харьцаа үүсгэж өөрийнхөөрөө амьдрахаар шийднэ. Тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг амталсаар, гурван эрийн хэн нь түүний алуурчин болохыг бүсгүй сайн мэдэж байгаа шүү дээ.

Дэлхийд: 2018 оны 9-р сарын 6-наас

 

Venom

Гол дүрүүдэд: Том Харди, Мишель Уильямс, Вуди Харрельсон болон Женни Слейт

Бизнес эрхлэгч болон эрдэмтэн Карл Дрейктэй хийсэн амжилтгүй ярилцлагын дараа сэтгүүлч Эдди Брок ажлаасаа халагддаг. Төд удалгүй Эддид нэгэн мэдээлэл ирэх ажээ: эрдэмтэн харь гаригийн паразитыг ашиглан хүмүүс дээр туршилт хийж байна. Аймшигт туршилтаас хүмүүсийг аврахын тулд зоригтой сэтгүүлч нууц лабораторид нэвтрэн орно, тэр үед симбиоттой санаандгүй байдлаар нэгдэж Веном болж хувирдаг – дэлхийн гэмт хэргийн бүлэглэлийг айдаст автуулах нэгэн баатар гарч иржээ.

Дэлхийд: 2018 оны 10 дугаар сарын 4-нөөс

 

Mowgli

Гол дүрүүдэд: Роэн Чанд, Кейт Бланшетт, Бенедикт Камбербэтч болон Кристиан Бейл.

Уг номыг олон хувилбараар дэлгэцийн бүтээл болгосон, харин энэ удаад бол Мауглигийн өөр түүхийг өгүүлнэ. Хүүгийн аюул занал Шерхан бар бус харин хүмүүний үүсэл гарал түүнийг аюулд учруулах ажээ.

Дэлхийд: 2018 оны 10 дугаар сарын 18-наас

 

Halloween

Гол дүрүүдэд: Жейми Ли Кертис, Ник Касл, Жуди Грир болон Уилл Пэттон.

Майкл Майерс баригдаж чанга дэглэмтэй эмчилгээний газарт хэвтэн эмчлүүлснээс хойш буюу 1978 оны Хэллоунээс хойш 40 жил өнгөрчээ. Энэ хугацаанд Лори Строуд эх хүн бас эмээ болсон. Галзуу этгээд эмнэлгээс оргосон гэдгийг тэр мэдэж байгаа тул Хэллоун ойртох тэр мөчид Лорри улам л айдаст автана. Баг зүүсэн гаж донтон эргэж ирэхийг хэн ч үгүйсгэхгүй.

Дэлхийд: 2018 оны 10 дугаар сарын 18-наас

 

Unga Astrid

Гол дүрүүдэд: Альба Аугуст, Бьерн Густафссон, Трине Дюрхольм болон Мария Бонневи

Киноны үйл явдал Астрид Линдгрений амьдралыг өгүүлнэ. Тэр бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч эмэгтэй. Тэрээр шашны хүмүүжил болон эцэг эхийнхээ хүлээлтийг үл тоон өөрийнхөө зүрх сэтгэлийн дуудлагыг сонссон юм.

Дэлхийд: 2018 оны 2 дугаар сарын 21-нээс эхэлж гарч эхэлсэн.

 

Aquaman

Гол дүрүүдэд: Жейсон Момоа, Эмбер Херд, Николь Кидман болон Патрик Уилсон.

Өсвөр насандаа байхдаа л Артур Карри усан дотор гаргах өөрийн хүч, хурд болон усан дотор амьсгалж чадах чадвараараа гайхагдаж байсан нэгэн. Ээж Атланна нь үхэхээсээ өмнө түүний үүсэл гарлын тухай үнэнийг хэлдэг: Артур – Атлантидагийн эзэнт гүрний өв залгамжлагч тул нэгэн өдөр 7 далай тэнгисийг эзэгнэн захирагч болно. Өөрийн чадлаа бусдын сайн сайхны төлөө ашиглаж сургасан тул тэр сайн талын баатар болно – Аквамен нэртэй шинэ баатар.

Дэлхийд: 2018 оны 12 дугаар сарын 19-нөөс

 

Bumblebee

Гол дүрүүдэд: Хейли Стайнфелд, Жон Сина, Памела Эдлон болон Питер Каллен

1987 он. Калифорнийн жижиг хотхоны нэгэн автомашины хог хаягдал дунд Бамблби дайснуудаасаа нуугдаж байна. Зугаалж явсан залуу бүсгүй Чарли түүнийг олж харна. Бүсгүй түлхүүр нь зүүлттэй байгаа машин олсондоо бөөн баяр, хөөрхий түүний өмнө жирийн Volkswagen Beetle биш харин трансформер байгааг мэдэх ч үгүй.

Дэлхийд: 2018 оны 12 дугаар сарын 20-ноос

 

White Boy Rick

Гол дүрүүдэд: Мэттью Макконахи, Женнифер Жейсон Ли болон Эдди Марсан.

Кинонд америкийн хамгийн залуу хар тамхи нийлүүлэгч бага Ричард Вершагийн түүхийг өгүүлнэ. 1980-аад оноос эхлэн тэрээр цагдаагийн нууц ажилтан байсан юм. Цаг хугацааны эрхэнд нууц ажилтан байхаа больж жинхэнэ хар тамхи нийлүүлэгчийн амьдралаар амьдрах болжээ. Эцэст нь баригдаж насаараа хоригдох ял авсан түүхтэй.

Дэлхийд: 2018 оны 9 дүгээр сарын 14-нөөс

 

The House That Jack Built

Гол дүрүүдэд: Мэтт Диллон, Ума Турман, Бруно Ганц болон Софи Гробёль.

Чадалтай Ларс фон Триерийн бас нэгэн сэтгэл зүйн триллер. Жек гэх ухаантай залуу 12 жилийн турш алах урлагт суралцаж байгаа юм.

Киноны нээлт: 2018 оны 5 дугаар сарын 14-нд Каннын их наадмын үеэр болсон.

 

First Man

Гол дүрүүдэд: Райан Гослинг, Клер Фой, Пабло Шрайбер болон Итэн Эмбри.

Саран дээр хөл тавьсан анхны хүн бол НАСА-гийн сансрын нисгэгч гэдгийг бид бүгд мэднэ. Нил Армстронг – хүн болгоны сонссон нэр. Сансрын нисгэгч энэ жижиг алхамыг хийхийн тулд юугаа золиосолсныг бид мэдэхгүй. Түүний жижиг алхаа хүн төрөлхтний хувьд бол том үсрэлт байлаа.

Дэлхийд: 2018 оны 10 дугаар сарын 11-нээс

 

The Nutcracker and the Four Realms

Гол дүрүүдэд: Кира Найтли, Маккензи Фой, Морган Фримен болон Мэттью Макфэдьен.

Петр Ильич Чайковскийн алдарт балетаар сэдэвлэн бүтээсэн кино.

Зул сарын баярыг тэмдэглэж байхад залуу Клара нэгэн гайхалтай бэлэг хүлээн авдаг, түүний ид шид рүү хөтлөх бэлэг: цэцэгсийн Орон, амттаны Орон болон цасны Оронд хүргэнэ. Охин дөрөв дэх эзэнт гүрэнд очих ёстой, тэнд Хулганы хаан болон цэрэг армитай нь учрах ажээ.

Дэлхийд: 2018 оны 10 дугаар сарын 24-нөөс

11
ХөөрхөнХөөрхөн
11
ТэнэглэлТэнэглэл
5
ГоёГоё
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/06/28 at 21:39

    wtf teneglel erguu yumnuud baihimda

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *