Шөнийн цагаар гар, хөл бадайрч, хөшиж өвдөх нь тухайн хүний настай огтхон ч хамаагүй

2

Олон хүнд, ялангуяа ахмад настай хүмүүст гар хөл хөших, хатгах зэрэг зовиур шөнийн цагаар ихээхэн тохиолддог. Гэхдээ энэ шинж тэмдэг аль ч насныханд тохиолдож болох юм.

Шөнөөр гар хөл хөших хамгийн түгээмэл дэлгэрсэн шалтгаан нь хүзүүний остеохондроз болон нугасны хүзүүний үений зөөлөн эд хатуурч байгаагаас болдог байна. Энэ зовиур 50 наснаас дээш настай хүмүүсийн 70%-д тохиолддог бөгөөд 30 насны босго даваад л анхны шинж тэмдэг нь бий болдог байна. Одоо остеохондроз өсвөр насны хүүхдүүдэд тохиолдох нь улам бүр элбэг болсоор байна.

Энэ зовиур үүсгэх бусад шалтгаан нь зүрхний өвчин, цусан хангамжийн систем, судасны хатуурал, судасны бөглөрөл, чихрийн шижин, даралт ихсэх, хялгасан судас хагарах, мэдрэлийн системийн үрэвсэл, В төрлийн витамины дутагдал зэрэг байж болно.

Мөн ямар нэг өвчингүйгээр гар хөл хөшиж байвал энэ нь буруу дэр дэрлэсэн, биеийн байрлал эвгүй унтсан зэргээс болдог байна. Олон хүн гараа толгой дээрээ тавьж унтдаг нь цусан хангамжид саад болж шөнө гар хөшиж эхэлдэг билээ.

Шөнөөр гар хөших

Энэ эвгүй зовиур гарын хаана ч бий болж болно. Гар бүхэлдээ хөших нь тун цөөхөн тохиолддог ба ихэнхдээ ямар нэг хэсэгт л хөших бөгөөд хаана бий болсноос нь шалтгааныг нь тодорхойлж болно.

1. Хүзүүний остехондроз, спондилез, нугасны үений зөөлөн эдийн хавагналт, ялангуяа нугасны дээд, хүзүүний үений зөөлөн эдийн хавагналтын үед бий болно. Чухам энэ хэсгээс гар луу явах мэдрэлийн судал гардаг билээ. Мэдрэлийн тэрхүү дарагдаж байгаа судал, төвөөс хамаарч зовиур бий болох газар нь янз бүр байна: гарын дотор хэсэг, мөрнөөс таван хурууны үзүүр хүртэл болон бугуй болон 4 хурууны үзүүр хүртэл;

Мөрний арын хэсгээр, шуу, 1 болон 3 хурууны араар, гарын хажуу хэсэг болон эрхий болон долоовор хуруу хүртэл

Хүзүүний остехондрозын үед толгой өвдөх нь ховор биш тохиолдоно.

2. Бугуйгаар хөших өвчин нь бугуй руу орох мэдрэлийн судал дарагдсан зэргээс болдог. Бугуйнд ачаалал өгөх нэгэн хэмийн ажлыг удаан цагаар хийх (компьютер дээр удаан ажиллах, хөгжим тоглох, жижиг эд зүйл угсрах, конвейр дээр ажиллах гэх мэт) үед бий болно. Ингэж хөших нь бугуй бүхэлдээ болон хэсэгчлэн хөших, хуруу хөших гэх зэргээр ялгаатай байна.

3. Бугуйн жижиг үеүдийн үрэвсэл. Энэ нь ихэвчлэн хуруутай холбоотойгоор бий болдог.

4. Мөр болон тохойн үе үрэвссэн тохиолдолд түүнээс дооших хэсэгт хөших зовиур бий болдог.

5. Чихрийн шижин болон бусад бодисын солилцоотой холбоотой өвчнөөс бий болж болно. Үүн дээр нэмээд согтууруулах ундаа, никотин зэрэг нь нөлөөлөх ба энэ үеийн хөшилт нь дээш чиглэлтэй байдаг бөгөөд холын хэсгээс эхлэн дээшлэн нуруу нугас руу хөшиж эхэлдэг байна. Энэ нь явцдаа том судал хамрах болсонтой холбоотой. Хоёр гар зэрэг хөших ба мэдрэгдэх зовиур нь яг ижил байна.

6. Цусны даралттай холбоотойгоор шөнө гар хөл хөших зовиур нь зөвхөн цусны даралт ихэссэн үед л бий болдог.

7. Зүрхний өвчний үед гар хөл хөших зовиурт онцгой анхаарал тавих хэрэгтэй юм. Энд чухам аль гар хөшиж байна вэ гэдгийг сайн анзаарах хэрэгтэй. Хэрвээ баруун гар хөшиж байвал энэ нь хүзүүний остехондроз байх өндөр магадлалтай. Харин зүүн гар хөшиж байвал энэ нь зүрхний ямар нэг өвчлөл болох стенокардия болон инфаркт байх магадлалтай юм. Хэрвээ зүүн гар гэнэт хөшсөн, тэр тусмаа шөнө гэнэт хөшиж зовоосон, цагийн дотор энэ зовиур алга болоогүй бол эмчид заавал үзүүлэх хэрэгтэй.

Шөнө нойрон дунд гар хөл хөшвөл яах вэ?

1. Зовиур бий болгох боломжтой гэж үзсэн бүх л нөхцөл байдлыг арилгах: дэрээ солих, илүү эвтэй унтах байрлал сонгож судал дарагдахгүй байхаар байрлалаа олон солих, архи болон никотины хэрэглээгээ шөнөөр болих, унтахын өмнө гараар элдэв ажил удаан хийх гэх мэт

2. Гар хөл шөнөөр хөших үед хийх дасгал: орноосоо босолгүйгээр дээш харан хэвтээд гараа дээш өргөн хуруугаа атгаж тэнийлгэх үйлдлийг 50 удаа хийнэ. Дараа нь гараа бие дагуулан хэвтээ байдалд оруулан өмнөх дасгалыг дахин 50 удаа хийнэ. Бугуй эргүүлэх дасгал хийж болно. Мөн гараа ардаа холбож өргөх дасгал хийж болох ба бага хэмжээний зовиурын үед зөвхөн гараа сэгсрэх нь хангалттай байх тохиолдол бий.

3. Унтахын өмнө хүзүүний чангарсан булчинд өөрөө иллэг хийж болно. Алгаараа хүзүүгээ үрэх нь хангалттай бөгөөд зарим нэг тос хэрэглэж арьсаа хамгаалж болох юм.

4. Ямар нэг сөрөг нөлөөгүй гэдэг нь тодорхой бол зовиурын шинж чанараас шалтгаалан физик эмчилгээ хийж болно.

5. Ардын уламжлалт эмчилгээний хэрэгсэл:

Зөгийн балын компресс: хөшиж байгаа гар хөл дээр нимгэн түрхээд хучиж бүтэн шөнө байлгана. 7-10 удаа хийж байж нэг цогц эмчилгээ болно.

Намгийн сургар: Түүхий эдээ нунтаглаад 5 хоолны халбагыг 1 аяга алимны уксуст хийнэ. Долоо хоног хандалж байгаад хөшиж байгаа хэсэгт түрхэж үрнэ. Мөн өглөө болгон аяга халуун ус уух нь судасны хана бэхжихэд чухал нөлөөтэй.

25
БахархмаарБахархмаар
11
ГайхмаарГайхмаар
11
Ха ХаХа Ха
10
ТэнэглэлТэнэглэл
7
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Гаадан Цэрмаа

    Гаадан Цэрмаа

    2018/06/27 at 22:47

    Tiim shv

  2. Sho Kh

    Sho Kh

    2018/06/28 at 12:46

    Tumenjargal Enkhbayar

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *