Кино зохиолчид өөрсдийн алдартай бүтээлүүддээ далд байдлаар оруулж өгсөн 15 нууц илгээмж. Харин бид үүнийг анзааралгүй нүдээ аниад өнгөрчээ

0

Кино бүтээгчдийн бүтээлдээ нуусан нууцыг үзэгч бид тэр болгон анзаарахгүй хажуугаар нь өнгөрдөг. Биднийг буруутгах ч аргагүй, яагаад гэвэл анхны үзэлтээр үйл явдлыг ойлгож киноны гол утга санааг мэдэхийг хичээдэг. Энэ л шалтгааны улмаас бид сонирхолтой бөгөөд чухал нууцыг нь анзаарахгүй өнгөрнө. Жишээ нь, зарим нэг тодорхой зүйлүүд нь гол дүртэй шууд холбоотой эсвэл гол үйл явдлын зангилааг тайлахаар байдаг ажээ.

Бид алдартай кинонуудыг дахин хэд хэдэн удаа үзсэн бөгөөд кино бүтээгчдийн бидэнд үлдээсэн илгээмжийг олж илрүүлж чадсан юм.

The Lord of the Rings

© The Lord of the Rings / Warner Bros. © The Lord of the Rings: The Two Towers / Warner Bros.

Боромир киноны эхний анги дээр Гондорын бэлгэ тэмдэг бүхий ширэн бугуйвч (гарын шууг тохой хүртэл хамгаалсан хамгаалалт) зүүсэн байдаг. Боромирын нас барахын өмнө Арагорн Гондорыг аварна гэж амладаг. Боромир энэ үгийг сонсоод Арагорныг өөрийн хаанаар өргөмжилдөг. Боромир нас барсны дараа Арагорн ширэн бугуйвч авдаг юм.

Энэ үйл явдал кинон дээр ердөө 2-хон секунд үргэлжилнэ. Үнэндээ уг үйл явдлын өрнөлийг бугуйвч дээр бус харин Арагорны нүүрний хувирал дээр төвлөрүүлдэг. Цаашид энэ тухай кинон дээр гарахгүй, гэхдээ Арагорн “The Lord of the Rings” киноны бүх тулаан дээр ширэн бугуйвчтайгаа гардаг юм шүү.

 

Harry Potter and the Half-Blood Prince

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros.

Харри Поттерийн тухай киноны эхний хоёр анги дээр квиддичийн тоглогчийн өмсгөл дугааргүй байдаг. Дугаар анх удаа зэрвэсхэн “Harry Potter and the Prisoner of Azkaban” анги дээр үзэгдэнэ, дараа нь 6 дугаар анги дээр маш тодоор гарч ирдэг. Кино бүтээгчид үүгээрээ Харри нь Волан-де-Мортын 7 дахь крестаж гэдгийг илэрхийлэхийг зорьжээ.

 

It

© It / New Line Cinema

Пеннивайз киноны турш өөрийнхөө золиосуудыг ажиглаж байдаг. Заримдаа санамсаргүй газар ч үзэгдэнэ. Дүрүүд ч тэр, үзэгчид ч тэр огт анзаарахгүй.

 

Joker

© Joker / Warner Bros.

Киноны бүх цаг 11:11-ийг заана. Киноны шүтэн бишрэгчид энэ талаар маш олон онол дэвшүүлээд байна. Онолуудын нэг таамаглал: киноны үйл явдал зөвхөн Артурын толгойд л өрнөж байгаа тул нэг л цаг заагаад байгаа гэжээ.

 

The Conjuring 2

© The Conjuring 2 / New Line Cinema

Хүмүүсийг тарчлаан зовоож байгаа чөтгөрийг ялахын тулд түүнийг нэрээр нь дуудахад л болох юм – Валак. Уг нэр киноны туршид хэд хэдэн удаа тааралддаг, даанч дүрүүд огт анзаарахгүй өнгөрчээ.

 

Coco

© Coco / Pixar Animation Studios

Үхэгсдийн ертөнц хуучирсан технологи ашигладаг, жишээ нь, компьютер нь 80-аад оны үеийн Macintosh. Энэ бол Apple компанийн анхны компьютер, хүүхэлдэйн кино бүтээгчид үүнийг зүгээр ч нэг ашиглаагүй юм. Учир юунд оршино вэ гэвэл, 1985 онд уг компьютер дөнгөж зах зээлд гарч эхлэнгүүт Стив Жобс Apple компаниас халагдаад 1986 онд Pixar компанийг худалдаж авч байсан түүхтэй. Чухам энэ үйл явдлаас хойш 31 жилийн дараа “Coco” анх дэлгэцнээ гарчээ.

 

Harry Potter and the Chamber of Secrets

© Harry Potter and the Chamber of Secrets / Warner Bros.

Локхартын өтгөн шаргал үс бас л хиймэл байж, яг л эзнийхээ хар илбээс хамгаалдаг профессорын ур чадвар шиг. Эс бөгөөс түүнд нөөц хиймэл үс юунд хэрэг болно гэж?

 

Harry Potter and the Goblet of Fire

© Harry Potter and the Goblet of Fire / Warner Bros.

The Deathly Hallows бэлгэ тэмдэг киноны сүүлчийн хоёр анги дэлгэцнээ гарахаас нэлээн өмнө нь үзэгддэг. “Goblet of Fire” анги 2005 онд гарсан, харин зохиолын сүүлчийн хэсэг буюу The Deathly Hallows-ын тухай бидний мэдэх хэсэг дөнгөж 2007 онд гарна. Кино бүтээгчид Роулингийн төлөвлөгөөг урьдчилан харсан мэт.

 

 

Baby Driver

© Baby Driver / Big Talk Productions

Гол дүрийн баатрын чихэвчээр сонсож байгаа дууны мөрүүд гарффит байдлаар кинон дээр гардаг.

 

Kill Bill

© Kill Bill: Vol. 1 / Miramax Films

Үзэгчид уг киноны нэгдүгээр ангийг дуусан дуустал Ума Турманы бүтээсэн дүрийг чухам хэн бэ гэдгийг мэдэхгүй байсаар өнгөрнө. “Kill Bill: Vol. 2” дээр л анх удаа түүнийг нэрээр нь дууддаг. Угтаа, Тарантино түүний нэрийг нэгдүгээр анги дээр хэлээд өгчихсөн, Ума Турман онгоцны тасалбар худалдаж авдаг хэсгийг та санаж байна уу?

 

Inside Out

© Inside Out / Pixar Animation © Ratatouille / Pixar Animation © A Bug’s Life / Pixar Animation

Pixar-ийн хэд хэдэн бүтээл дээр хятадын нэг л гоймонгийн хайрцгийг олж харж болно. Pixar-ийн үйл явдал нэг л ертөнцөд өрнөж байдаг гэсэн шүтэн бишрэгчдийн онолыг баталж чаджээ.

 

Snatch

© Snatch / Columbia Pictures

Үеэл Ави – энэ бол нууц нэр. Дүрийн жинхэнэ нэр нь самбар дээр бичигджээ: Абрахам Деновиц. Анхааралтай үзэгч үүнийг харсан бол нэгийг ойлгох биз. Нью-Йоркийн үнэт эдлэлийн худалдаачин бас нэгэн дүрийн хамаатан буюу Лондонгийн үнэт эдлэлийн худалдаачин Даг Деновицтэй хамаатан болж таарч байна.

 

I Am Legend

© I Am Legend / Warner Bros.

Эзгүйрч хоосорсон Нью-Йоркийн сурталчилгааны самбар дээр “Batman v Superman: Dawn of Justice” киноны зарлал байдаг. “I Am Legend” кино гарснаас хойш 9 жилийн дараа Warner Brothers уг киног гаргасныг та мэдэх үү? Тэр үед кино бүтээгчид аль хэдийн санаагаа гаргаад ирчихсэн байжээ гэсэн үг болох нь.

 

The Twilight Saga: New Moon

© The Twilight Saga: New Moon / Summit Entertainment

Белла орь ганцаар цонхны дэргэд нэг хэсэгтээ суудаг даа, Эдвард түүнийг орхисон үеэр. Найз нарынх нь гэрэл зураг ханан дээрээс нэг нэгээрээ алга болоод байгааг та анзаарсан уу? Үүгээрээ кино бүтээгчид Беллаг өөрийнхөө уй гашууд унаж, өөрийгөө дэлхий ертөнцөөс тасалсан гэдгийг харуулахыг зорьжээ.

 

The Fifth Element

© The Fifth Element / Gaumont

Киноны үйл явдлаар бол тав дахь элемент нь Дэлхийн дөрвөн элементтэй нэгдэж юу юугүй нүүрлэх гэж байгаа аюулаас Дэлхийг аврах ёстой. Киноны эхэнд эдгээр элементүүдийн дүрс харагдана: бүгд 5 зурааснаас бүрджээ. Тийм ч учраас 5-ын тоо кинонд маш олон удаа гарна. Жишээ нь, Зорг тэсрэх бөмбөг дэлбэрэхээс 5 минутын өмнө зогсооно.

Бас Лилугийн гар дээрх шивээс нь 4 элементийг багтааж байгаа гэж үздэг. Гэхдээ яагаад ч юм 6 зураастай, 5 биш, яг л ханан дээрх дүрс шиг. Кино сонирхогчид энэ ялгааг кино бүтээгчдийн алдаа гэж үздэг юм, тэд алдаагаа засахыг хүсээгүй л хэрэг.

Та киноны ямар нууц илгээмжийг олж харсан бэ? Бидэнтэй коммент хэсгээр хуваалцаарай.

21
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
1
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Oh No

    Oh No

    2020/06/18 at 17:16

    Нүд мүдээ бол аньсан юм байхгүй. Зүгээр л хараагүй

  2. Śârâñ Gérèł

    Śârâñ Gérèł

    2020/06/19 at 09:41

    ter krestaj gej yu ve😒

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *