12 см-ийн урттай ер бусын дунд хуруугаараа цахим сүлжээнд од болоод буй охин. Хүмүүс түүний урт хурууг хараад бүр шоконд оржээ

0

Нэгэн охин ТикТок сүлжээнд ер бусын урт дунд хуруугаа гаргасан бичлэгээрээ олны анхаарлын төвд орж чаджээ.

АНУ-ын Аризона мужаас гаралтай 16 настай Оливиа Марсеа охин дээрх бичлэгээ, “Үүнийг харуулсанд уучлаарай” гэсэн тайлбартайгаар ТикТок сүлжээнд нийтэлжээ. Мөн тэрээр бичлэгтээ “12 см урт дунд хуруу маань олны нүдийг алмайруулж байгаа байх гэж бодож байна” хэмээн бичжээ.

Бичлэгийнхээ төгсгөлд тэрээр үзэгчиддээ үнсэлт илгээнгээ, миний хөлийн хуруунууд маань бүр ч урт хэмээжээ. LADbible хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Хэдэн жилийн өмнөөс миний хуруунууд хэтэрхий урт байгааг би анзаарч эхэлсэн. Эхлээд энэ байдал маань надад таагүй санагддаг байсан ч яваандаа ийм байх нь харин ч хөгжилтэй гэдгийг ухаарсан” гэжээ.

Credit: Olivia Mercea

Түүний хурууныхаа тухай ярьсан бичлэг цахим орчинд олны анхаарлыг ихээр татаж, одоогийн байдлаар 75,000 хүнд түүний видео таалагдаж, хэдэн мянган сэтгэгдэл аваад байгаа бол анх оруулсан бичлэг нь 1 сая гаруй хүнд таалагдаж, мянга мянган сэтгэгдэл хүлээн авчээ.

Энэ тухайд Оливиа, “ТикТок дээрх бичлэг хүмүүст ингэж хүрнэ гэж тооцоолоогүй. Үнэхээр гайхалтай байна. Бас хурууныхаа тухай ярилцлага өгөөд сууж байна гэдэг сонин юм. Үүнийхээ ачаар би загвар өмсөгч болох хүслээ гүйцээж чадна гэж найдаж байна” хэмээжээ.

Түүний бичлэгийг үзээд шүүмжлэх хүмүүс байгаа ч дийлэнх нь Оливиагийн хөгжилтэй зан ааш таалагдаж байгаа тухай сэтгэгдэл түүний бичлэгт үлджээ.

Credit: Olivia Mercea

Тухайлбал нэгэн үзэгч, “Бусад хуруунуудыг чинь хармаар байна” хэмээн сэтгэгдлээ үлдээсэн бол өөр нэгэн үзэгч, “Хөлийн хурууг нь яг одоо хармаар байна” гэж бичжээ.

Хөлийн хурууны тухай сэтгэгдлүүдийг харсан Оливиа, “Миний хөлийн хуруунууд ч бас маш урт. Бүр шүршүүрт юм унагаачихвал гараараа биш хөлөөрөө авчихдаг юм” хэмээн хошигноод амжжээ.

Түүнчлэн хүмүүс урт хуруутай найзуудаа сэтгэгдэл хэсэгт дурьдаж эхэлсэн бол зарим хүмүүс би ч бас ийм урт хуруутай гэж бичицгээжээ.

Урт хурууны тухайд дэлхийн өнцөг булан бүрд уламжлалт таамаглалууд байдаг бөгөөд тухайлбал, хятадын алга судлаачид дунд хуруу урт байх нь хөрөнгө чинээлэг, эрүүл чийрэг байхын шинж гэж үздэг бол долоовор хуруу урт байвал төрөлхийн манлайлагч гэж үзэх нь ч бий ажээ.

10
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *