Олон зуун загас сүргээрээ зүрхэн хэлбэр үүсгэн хуйларч буй гайхалтай дүрс дроны бичлэгт бичигдэн үлджээ

0
  • 47 настай Поль Дабил зүрхэн хэлбэр үүсгэн сүрэглэж яваа загаснуудын бичлэгийг хийж чаджээ.
  • Тэрээр уг бичлэгийг АНУ-ын Флорида мужийн Жуно эргийн ойролцоо хийсэн байна.

Флорида мужийн Палм-Бич Каунтигийн номин ногоон далайн эргийн усанд зүрхэн хэлбэр үүсгэн хуйларч буй сүрэг загасны бичлэгийг 47 настай Поль Дабил хэмээх нэгэн бизнес эрхлэгч бичиж чаджээ.

Энэхүү бичлэгээ тэрбээр DJI Mavic Air 2 дроноор орчны бичлэгийг хийж байх үедээ анзаарч бичжээ. Тухайн үед тэрээр жилийн энэ үеэр ихээр нүүдэллэн өнгөрдөг хадран загасны дүрсийг бичихээр хайж байсан аж.

Гэтэл түүний дуранд зүрхэн хэлбэр үүсгэн сүрэглэн хуйларч яваа загаснууд орж иржээ. Тэд зүрхэн хэлбэрээ хэдэн хором барьж эргэлдэж байсны эцэст усны гүн рүү замхран одсон байна.

Энэ тухай тэрбээр, “Далайн гүн рүү замхран одох хүртлээ хуйларч сэлэхдээ зүрхэн хэлбэр үүсгэж байсан нь үнэхээр гайхалтай байсан” хэмээжээ.

Ийнхүү 10-р сарын 5-ны өдөр хийсэн бичлэгээ тэрээр өөрийн дарсан гэрэл зургуудаа нийтэлдэг Facebook хуудастаа оруулсан нь олны анхаарлын төвд орж чаджээ.

Тус бичлэгийг үзсэн Ray Jimenez нэртэй нэгэн хэрэглэгч, “Зүүн өмнөд Флоридагийн эргээр хаварт л ийм үзэгдэл болдог сон. Намар цагт тэдний сүрэглэн явааг бичиж чадсан нь гайхмаар байна” хэмээсэн бол Mike McCullah нэртэй хэрэглэгч, “Үнэхээр гайхалтай” хэмээн дуу алдсан сэтгэгдлээ хуваалцжээ.

Мөн тэрээр тус далайн эрэг орчмын усанд аварга махчин загас, далайн ягаан манта зэрэг олон төрөл зүйлийн амьтад байгааг дроноор бичсэн тухайгаа дурджээ. Ийнхүү түүний далайн амьтдыг бичсэн бичлэгүүд доор үзэгч хүмүүсийн, “Азтай юм аа, далайн амьтад чамд татагддаг юм шиг л дуранд чинь өртөх юм” гэсэн сэтгэгдлүүд хөврөх ажээ.

11
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *