Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа

1
0
58,087

Шинэ жилийн баяр дөхөж байгаа нь гоёл чимэглэлээс харагддаг. Гэр орноо ирж буй баярт зориулж гоёж чимэх нь эзэгтэй бүрийн хүсэл. Гэхдээ үр хүүхэд, ойр дотныхныгоо баярлуулахын тулд өөрийн гараар урласан дахин давтагдашгүй чимэглэл, гэрэл, лаа зэрэг нь баярыг тань улам чимэх болно.

Дараах шинэ санаануудаар өөрийнхөө уран бүтээлийг баяжуулаарай.

Баярын лаа

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 1

Шинэ жилийн үдэш давтагдашгүй, гайхалтай байхын тулд гэрлээ унтрааж гэрээрээ лаа тарааж тавиарай. Лааны суурийг өөрөө хийж болно: шилэн сав, цэцгийн ваар, боргоцой, цинамон ч байсан болно.

 

Хайр шингэсэн бүтээл

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 2

Гацуур модоо өөрийн хийсэн чимэглэлээр гоёж болно: жишээ нь: пластилин, эсгий даавуу зэрэг ашиглан хүүхүүдээ хөгжөөх тоглоом урлаад үзээрэй. Оёх дургүй бол өнгөлөг бөмбөлөг, эсвэл хуучин чийдэнгээр тоглоом хий: чийдэнгээ цавуудаад гялалздаг нунтагт дүрээд аваарай.

 

Гэрлээр дүүргэ

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 3

Гэрэлтүүлэг шинэ жилийн өнгө төрхийг нэмнэ. Харамлалгүйгээр хаа сайгүй өлгөөрэй: шат, хана, тавиур, шкаф, хаалганы дээр, мэдээж гацуур модон дээр. Гэрлэн чимэглэлийг өөрийн гараар урлаж болно, фольга чийдэн байхад л хангалттай.

 

Бяцхан, гэхдээ гоёмсог

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 4

Гацуур модгүй Шинэ жил гэж юу байх вэ дээ, боргоцой, товч, ноосон утас, өнгө өнгийн стикерээр урласан гацуур мод таны гэрийг чимэх болно. Өөрийн гараар урласан гацуур модоо та хүссэн зүйлээрээ чимэглээрэй.

 

Өвлийн өвгөн зурцгаая

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 5

Цонхны чимэглэлийг мартаж болохгүй, өвлийн хүйтнийг санагдуулам зургаар дүүргээрэй. Хатуу цаасаар хэвлээд л цонхон дээрээ зурна: шүдний оог устай хольж шингэвтэр болгож хатуу цаасаар хэвлэсэн зургаа буулгаарай.

 

Амттай чимэглэл

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 6

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 7

Ирж буй баярт гэрээ маш онцгой чимэглэхийг хүсэж байгаа бол цагаан гаатай жигнэмэг хийж үзээрэй. Жигнэмэгт гаргасан жижиг нүхээр уяа явуулаад л амттай чимэглэл бэлэн.

 

Бага зэргийн уянгын халил

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 9

Шинэ жилийн гацуур модыг гэрэл, тоглоомоор чимэглэхээс гадна гэр бүлийн дурсгалт мөчүүдийг харуулсан гэрэл зургаар чимж болно. Танай гэр бүлийнхэнд баярын уур амьсгал оруулна шүү.

 

Хүүхдүүдэд баяр бэлэглэх

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 8

Хүүхдүүдээ баярлуулахаа мартаж болохгүй ээ, тэдэнтэйгээ нийлж тоглоом урлаарай. Шилэн саванд хүүхдийнхээ тоглоомоос жижиг гацууртай хийхэд л хүүхдүүд маань хөөрч баярлаад эхэлнэ. Цасыг хөвөнгөөр орлуулахаа та хэнээр ч хэлүүлэлтгүй мэдэж байгаа даа.

 

Тоглоомоо дулаалахаа мартав аа

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 10

Гацуур модны чимэглэлийг та юугаар ч хийж болно – хуучин ороолт, ноосон цамц… Цаг их орохгүй: гацуур модны шилэн тоглоомоо ноосон алчуураар сайтар ороогоод амсрыг нь сайн боогоорой.

 

Мандарин таны баярыг чимнэ

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 11

Мандарин энэ жилийн баярын ширээг чимэглээд зогсохгүй гацуур модыг ч чимэглэг. Хэрчиж хатаасан мандариныг өөр бусад чимэглэлтэй хольж уяна. Харахад энгийн ч анхилуун үнэртэй байх нь бүр ч тансаг харагдуулах нь мэдээж.

 

Хаа сайгүй л баярын уур амьсгал

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 13

Дээр хэлсний дагуу ганцхан гацуур модоо чимэглээд зогсохгүй ээ: цонх, гэрэл, хана бүгдийг нь чимэглэ. Өнгө өнгийн лентээр шилэн тоглоомоо ханан дээр тогтоож болно.

 

Өөрөө урласан гацуур мод

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 12

Жижигхэн байртай гээд гацуур модгүй Шинэ жил угтана гэж байхгүй. Уламжлалт гацуур модыг ханандаа буулгах бүрэн боломжтой: ханан дээрээ зурах, эсвэл гэрлээр ганган гацуур мод хийж ч болно. Жинхэнэ урлаг гэдэг чинь энэ шүү дээ.

 

Халуун дулаан хүлээн авалт

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 14

Баярын ширээгээ чимэглэхээ мартахгүй шүү: жирийн ширээний бүтээлгийг баярын өнгө төрх оруулахаар хий. Сонгодог даавуун амны алчуурыг мөчир эсвэл ганга өвсөөр чимэглэж болно. Цасан ширхэг, өвлийн өвгөн, гацуур мод… Анхилуун үнэртэй лаа заавал асаагаарай.

 

Гоёмсог хундага

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 15

Жирийн шилэн хундагыг та шинэ жилийнх болгон хувиргаарай: өнгө өнгийн атласан уяа байж болно шүү. Хэдхэн минут зарцуулаад л баярын өнгө төрхийг нэмж орхино. Бас нэгэн сонирхолтой хувилбар бол эмаль будгаар зурах, хаана ч байхгүй хундагатай болно гэсэн үг.

 

Үлгэрийн мэт

Шинэ жилийн чимэглэл хийх 15 гайхалтай санаа 16

Жирийн мөчрөөр Шинэ жилийн чимэглэл хийгээрэй: цацдаг мөнгөлөг будгаар будаад гэрлийн бүрхүүл эсвэл таазнаасаа дүүжилж болно. Мөчрөөсөө гацуур модны чимэглэл дүүжлэхэд үлгэрийн орноор аялж байгаа мэт сэтгэгдэл төрнө.

53
ГоёГоё
15
ХөөрхөнХөөрхөн
9
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/06 at 17:41

    Шинэлэг сэргэг мэдрэмжтэй мэдээлэл өгсөнд баярлалаа. Амжилт

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.