
Бидний дунд өөрийнхөө өндрөөс болоод олны дунд хэзээ ч төөрөхгүй нэгэн байна, бас шүднийхээ гоёмсог завсраас болоод эсрэг хүйстнийхээ хайрыг өөрийн мэдэлгүй татах нэгэн ч байна, бас витилиготой мөртлөө загварын ертөнцийг байлдан дагуулах нэгэн ч бий. Энэ бүгд нэг л зүйлийг баталж байна. Хүн болгонд гадаад үзэмжийн тал дээр ямар нэгэн этгээд зүйл бий, үүнээсээ л ичихгүй явах хэрэгтэй. Жишээ нь, өнөөдрийн нийтлэлийн 20+ баатрууд шиг. Байгаль эх тэднийг чимж, тэд ч үүнийгээ нуухыг хүссэнгүй.
Миний үс бас сормуус хоёр шаргал болон хар-бор өнгөөр хуваагдаж ялгардаг

Миний чигчий хуруу нэмэлт зураастай

Миний сахалны тал нь улбар өнгөтэй

Миний зүүн нүдний хүүхэн хараанд зураас байдаг

Захын судаснуудын гажгаас болоод миний хуруунууд ийм өнгөтэй харагддаг

Би дерматографтай, тиймээс арьсан дээрээ юу хүссэнээ бичиж чадна

Сайн уу? ”Реддит”
Надад буржгар бас шулуун үсний аль аль нь ургадаг

Найзын маань хоёр чихэн дээр ээмэг шиг харагдах мэнгэ байдаг

Миний хүүхэн хараа гажигтай, үүнээсээ болоод бусад хүмүүст унжаад байгаа юм шиг харагддаг гэсэн

Надад нэг илүү яс бий, өвдөгтэй зэрэгцээд ургадаг юм. Өвдөгний нэмэлт аяга гэж би нэрлэх дуртай

Аавын талын генетик өөрчлөлтөөс болоод миний эрхий хуруу өөр өөр урттай. Нэг нь ааваас, нөгөө нь ээжээс удамшжээ

Би хэсэгчилсэн гетерохромтой, үүнээс болоод хүүхэн харааны нэг хэсэг нь хөх өнгөтэй харагддаг

Би брахиметатарзитэй юм, хөлийн хуруунууд ингэж харагддаг нэгэн төрлийн гажиг

Би уг нь төрөлхийн шаргал үст, гэхдээ байгалиас заяасан хэсэг хар үс бас бий

Охин бид хоёрын нүдний нэг нь хөх, нөгөө нь ногоон өнгөтэй. Гэхдээ охины хөх өнгийн нүдэнд ногоон туяа харагддаг

Миний чигчий хуруу өвөө, аавынх шиг гажигтай. Үүнийг клинодактил гэдэг

Миний нүүрэн дээр байдаг мэнгэнүүд яг л буруу харсан 7-ийн тоо шиг харагдана

Миний үс хуйларч ургадаг

Би мегалокорнеатай, нүдний эвэрлэг нь томорсон гэсэн үг. Үүнээсээ болоод нүд биш харин томруулдаг шил шиг л харагдана

Шилбэний үс маань хуйларч ургадаг

Эхээс төрөхдөө л өрөөсөн сормуусгүй байсан

Таны гадаад үзэмжинд ямар нэгэн этгээд онцгой зүйл бий юу? Хүмүүс таныг хараад юу гэж хэлдэг вэ?








Erdenetsogt Dugeree
2020/05/09 at 11:59
Wooow
Aida Aida
2020/05/09 at 14:23
Soninl ym baina
Huslen
2020/05/09 at 18:13
Г. Зулцэцэг
П. Нямдаваа
2020/05/09 at 22:37
Б. Наранхүү Б. Амарбаясгалан Эрдэнэ Г. Whahah