Яагаад ухаалаг бас үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд удаан хугацааны туршид ганц бие байдаг вэ?

4

Та магадгүй дур булаам эмэгтэй найзаасаа өмнө нь олон удаа яагаад ганц бие байгаа болон гэр бүлтэй болох гэж яарахгүй байгаа талаар нь асууж байсан биз ээ. Тэр энэ асуултыг сонсох үедээ тоглоом хийж, сэдвийг эвтэйхэн өөрчилдөг боловч энэ нь яг үнэндээ түүний хувьд хүндхэн асуудал байдаг нь нууц биш. Маш олон ухаалаг бас гоо үзэсгэлэнтэй эмэгтэйчүүд хэн нэгэнтэй үерхэж, хайрлаж дурлахыг эрхэмлэдэггүй. Ойролцоогоор Америкчуудын 50.2% нь ганц бие хүмүүс буюу 124.6 сая хүн одоог хүртэл гэр бүл болоогүй гэсэн үг юм.

Тэгвэл бид танд энэхүү асуултын хариултыг олж мэдэхэд тань туслая.

1. Орчин цагийн эмэгтэйчүүд биеэ даах болсон

© Wiese/face to face/FaceToFace/REPORTER/East News © JJ/bauergriffinonline.com/East News

Эмэгтэйчүүд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө тэмцэж, дэлхий ертөнцийг өөрчилсөөр ирсэн. Олон эмэгтэйчүүд ажил төрөл эрхэлдэг болж, төдий чинээ биеэ даасан. Тэд биеийн хүчний ажил байсан ч гэлээ, эрэгтэй хүнээс асуух шаардлагагүй болсон, яагаад гэвэл тэд дуудлага өгч, ердөө төлбөрийг нь өгөхөд л болно. Энэ нь заримдаа нөхрөө хүлээж, багагүй цагийг үрэхгүй байх ач тустай ч байж мэдэх юм.

 

2. Эмэгтэйчүүд өөрсдийн эрх чөлөө болон чөлөөт цагаа хүндэтгэдэг болсон

© bellahadid / instagram

Иймээс одоо эмэгтэйчүүд нөхөртөө зориулж гэртээ хоол хийх болон ажлаа тараад хүүхдүүдээ саатуулахаас илүүтэй, өөрсдийнхөө чөлөөт цагт анхаардаг болжээ. Өөрөөр хэлбэл гоо сайхны салон, спа орох, дэлгүүр хэсэх эсвэл өөрийгөө хөгжүүлэх сургалтанд суухыг хүүхдүүдээ харах эсвэл гэрээ цэвэрлэхээс илүүд үздэг болсон байна.

 

3. Эмэгтэйчүүдийн сэтгэл хөдлөл тогтвортой болсон

© emilia_clarke / instagram

Хэн нэгэн эмэгтэй хүнд хандаж тоглоом шоглоом хийхэд үнэндээ энэ нь доромжлол байсан ч гэлээ тэд үүнийг ойшоохгүй. Эмэгтэйчүүд хүчирхэг болж, сэтгэл хөдлөлөө хянадаг болсон бөгөөд энэ тал дээр боловсорсон. Орчин цагийн дэлхий ертөнц эмэгтэй хүнд эрэгтэй хүнийхтэй адилхан боломжийг олгож байгаа. Энэ нь эмэгтэйчүүдийн сэтгэл санаанд нөлөөлж байгаа гэхэд буруудахгүй. Дээрээс нь тэд ганц бие байгаадаа хэзээ ч гутрахгүй. Харин оронд нь өөрт нь яг таг тохирсон нэгнийг гарч иртэл хүлээх бөгөөд өөрийг нь болон хайр сэтгэлээ хүндэлдэггүй эрийн оронцог болсон хүмүүстэй ор хөнжлөө хуваалцах гэж хэзээ ч яарахгүй.

 

4. Орчин цагийн эмэгтэйчүүд олон сонголтуудаас сонгодог болсон

© jessicaclarklife / instagram

Одоо цагт эмэгтэй хүн сонголтыг айлтгүйгээр хийдэг болсон. Эмэгтэйчүүд төсөөлж байгаа шигээ амьдрахаас гадна, тэд ижил хүйснийхээ хүнийг хүртэл хамтран амьдрагчаараа сонгох болсон бөгөөд энэ нь гэрлэх боломжийг үгүйсгэж байгаа ч эрх чөлөөтэй, өөрийнхөө дураар байхад нь тусалдаг байна.

 

5. Орчин цагийн эмэгтэйчүүд өндөр шаардлагатай болсон

© MARK RALSTON/AFP/East News

Эмэгтэй хүн өөрийн гэсэн ашиг орлоготой, 1 эсвэл 2 дипломтой, сайхан хувцаслаж, биеэ зөв авч явахаас гадна өөрийгөө үргэлж хөгжүүлж байдаг бол энэ амьдралынх нь хэв маягийг дордуулах нэгнийг өөрийнхөө залуугаар сонгохгүй. Тэдний зиндаанд таарах эр хүн л орчин цагийн эмэгтэйчүүдийн хань ижил болж чадна. Аз жаргалтай амьдрал бэлэглэж чадахгүй залуутай хамт байхаас илүү тэдэнд ганцаараа байх нь дээр санагддаг.

 

6. Эрчүүд гоо үзэсгэлэнтэй бас ухаалаг эмэгтэйчүүдтэй уулзахаас айдаг болсон

© charlizeafrica / instagram

Эрэгтэй хүн гоо үзэсгэлэнтэй, биеэ даасан бас ухаалаг эмэгтэйг харах үедээ тэдэнтэй харилцаа эхлүүлэх эхний алхамаа хийж чадахгүй, өөртөө итгэх итгэлгүй болдог байна, яагаад гэвэл тэд ихэнхдээ энэ сайхан бүсгүй ганц бие биш байх даа гэж боддог гэнэ. Мөн өөртэй нь танилцахгүй байх гэж хулчийдаг аж. Түүнээс гадна энэ төрлийн ямар ч эмэгтэй харилцаа тогтоохоор эхний алхамаа хийж буй залууд нүүр өгдөггүй бөгөөд учир нь тэд амьдралынхаа туршид ийм зүйлтэй олон удаа нүүр тулгарсан байх нь бий.

 

7. Орчин цагийн эмэгтэйчүүд үлгэрт итгэхээ больсон

© charlizeafrica / instagram

Тийм ээ, эмэгтэй хүний эрчүүдэд итгэх итгэл харьцангуй багассан, яагаад гэвэл орчин цагийн хэмжүүр болон нөхцөл байдал ийм үр дагаварт хүргэсэн. Хэн ч зүрх сэтгэлээ шархлуулахыг хүсэхгүй бас эмэгтэй хүн хэр олон удаа найз залуу, нөхрөө өөрийг нь араар тавьсан талаар сонсох ёстой вэ? Бид бага байхдаа ганц бие, оффис хувцас өмссөн сайхан эмэгтэй компаниа ганцаараа авч явж байгаа тухай гардаг кино олныг үзсэн. Орчин цагийн амьдрал эмэгтэй хүнийг ийм л болгож өөрчилж байна.

Танд гайхалтай хэрнээ одоог хүртэл ганц бие яваа найз байгаа юу? Та яагаад эмэгтэй хүн ганц бие байхыг илүүд үздэг болохыг өөрийнхөө бодож байгаагаар хариултаа бидэнд үлдээгээрэй.

30
ХөөрхөнХөөрхөн
7
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

16 Сэтгэгдэл

  1. Cuteslim Bear

    Cuteslim Bear

    2019/01/01 at 18:17

    Надтай учрах гээд л тэр.

  2. Yumchin Bayanmunkh

    Yumchin Bayanmunkh

    2019/01/01 at 19:18

    ted uursdiin ertuntstei amidardag

  3. Soniuch Ulzii

    Soniuch Ulzii

    2019/01/01 at 19:25

    Vnen vnen

  4. Tumenjargal Lhawgajaw

    Tumenjargal Lhawgajaw

    2019/01/01 at 19:51

    Амиа хичээсэн хэн нэгэнд сэтгэл гаргах харамсалтай байдаг эм эр гэлтгүй хүмүүс ганцаараа хорвоог туулдаг …гэхдээ би боддог.

  5. Baigal Davaadorj

    Baigal Davaadorj

    2019/01/01 at 19:53

    OE Tungaa

  6. Amar Avid

    Amar Avid

    2019/01/01 at 20:29

    Kkk nukhurtei emegteichuud ukhaan muutai tsarai muutai ged garchiglachikhgui amar zugeer

  7. Khasaa Lu

    Khasaa Lu

    2019/01/01 at 20:46

    tsuutai hvvhen hurimgvi duutai boroo hurgvi gdgdee

  8. Байқадам Қырғауыл

    Байқадам Қырғауыл

    2019/01/01 at 21:17

    SHaaaal hudlaa sanal niilehgui bna hun hunii huvi tawilan uur uur shuu dee utgagui ym bichih ym ?

  9. Bolor Dhondrup

    Bolor Dhondrup

    2019/01/02 at 05:37

    Tiim emegteichuud ih deeguur zantai bolohoor taarah hun oldohgui l de, he he

  10. Battsetseg Tsk Ganbold

    Battsetseg Tsk Ganbold

    2019/01/02 at 08:30

    Khasion Dorzhdavgiev odoo ingeel iim ym harhaar neeh teneg tsarai muutai ym shig sanagdaad bhiin hahaha tegjiinu?! ????????

  11. Bat-Ochir Bayanjargal

    Bat-Ochir Bayanjargal

    2019/01/02 at 13:38

    Bissnes erhelj ywaa eswel kompan udirdaj ywaa emegteichvvd busad emegteichvvd shig hezeech baij chadahggvi
    Bvh zvilee tsag zawaa bissnessdee zartsuuldag huwiin amidiral orhogddog

  12. Erdenebayr Munkhtogtokh

    Erdenebayr Munkhtogtokh

    2019/01/02 at 14:46

    Mercy Anhaa chamaig mini heleed bnu hehe

  13. Tsevelmaa Tseka

    Tsevelmaa Tseka

    2019/01/02 at 23:09

    Юм бүхэн 2 талтай гэж.. Яаж харж дүгнэхээс ээ болдог байхдаа… Гэр бүлтэй.. Олон хүүхэдтэй сайн гэрийн эзэгтэй.. Ухаалаг мундаг эмэгтэйчүүд зөндөө л байгаа ш дээ… Магадгүй энэ нийтлэлийг бичсэн хүн өөрөө ганц бие.. эмэгтэй юм болов уу…

  14. Зочин

    2019/01/02 at 23:50

    Feminism gedeg chin ene shu dee.

  15. Deej Tuvshin

    Deej Tuvshin

    2019/01/03 at 08:51

    Yagad gevel tuuntei ene zeregtseh togs Hun hovor …bas saihan busguichuudiig humuus taivan bailgadaggui…geriin horiond bsanas adal yavdaltai amidrah ni iluu goe?

  16. Munkhzaya Purevsuren

    Munkhzaya Purevsuren

    2019/01/03 at 22:26

    Aagii Batdorjj

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *