
Харамсалтай нь дэлхий дээрх олон хүн нойрны асуудалтай байдаг. Тэдгээр хүмүүс үүнийг мэдэрдэг байх – бүх л шөнийн турш нааш цааш холбирч, тааз ширтэж, амьдралын талаар эргэцүүлэн бодсоор байтал, нэг мэдэхэд нар мандаж, таны босож, ажил эсвэл сургууль руугаа явах цаг болчихсон байдаг.
Нойргүйдэл – юунаас бий болдог вэ?
Нойргүйдэлд хүргэдэг олон төрлийн шалтгаан бий, жишээлбэл: стресс, депресс, сэтгэл түгших, ажил дээрх асуудал гэх мэт. Та унтах үедээ унтах талаар бодохгүй, харин гэр эсвэл ажил дээрх стресс эсвэл маргааш юу хийх талаараа боддог. Энэ нь таны тархийг амрахад саад учруулах бөгөөд бүх л цаг үед идэвхтэй байх үндэс болдог байна. Үр дүнд нь та унтаж чадахгүй.
Магадгүй зарим нэг эм бэлдмэл таныг унтахад тусалж мэдэх юм, гэвч үр дагавар нь ходоод гэдсийг хямраах бөгөөд унтаж байх үедээ та байнга шахуу ариун цэврийн өрөө орох шаардлагатай болно. Иймд аль болох унтах цагтаа унтаж, нойроо сайн авах хэрэгтэй юм. Бид унтах үед бидний батарей цэнэглэгддэг гэдгийг санаарай.
Бид хэр удаан унтах хэрэгтэй вэ?
Та үүнийг мэдэж байх хэрэгтэй – бидний хэлсэнчлэн, унтаж амрах нь эрүүл мэндэд маш чухал нөлөө үзүүлнэ. Таны бие организм, оюун ухаан болон бусад эд эрхтэнд нөлөөлнө. Хэрэв бид сайн унтаж амарч чадвал илүү бүтээлч байж чадах бөгөөд ямар ч асуудалгүйгээр ажил үйлсээ бүтээх боломжтой болох юм.
Хүний бие хамгийн багадаа 8 цаг унтаж амрах ёстой байдаг. Яагаад гэвэл энэ хугацаанд хүний бие алдсан энерги, эрч хүчээ нөхөж авч чаддаг байна.
Олон хүн кофеин нь бага цаг унтаж, хангалттай эрч хүчтэй байхад тусалдаг гэж боддог. Кофеин бол хэсэг хугацаанд энерги, эрч хүчийг сэргээгч болохоос биш, байнга тус нэмэр болохгүй – байнга хэрэглэвэл кофеинаас хараат болох бөгөөд энэ нь бүр ч илүү муу үр дагаврыг авчирна.
Хэрхэн унтаж амрах вэ?
Энэ бол маш чухал зүйл – унтахаасаа нэг цагийн өмнө компьютер хэрэглэхгүй байх болон телевизор үзэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр таныг хурдан унтаж амрахад тусална.
Мөн байгалийн гаралтай, эрүүл аргын тусламжтай унтаж амрахгүй байх асуудлыг шийдвэрлэж болно. Аз болоход энэ арга үнэхээр үр дүнтэй. Дээрээс нь та маргааш өглөөг эрч хүчээр дүүрэн угтаж, бүрэн цэнэглэгдсэн байх болно.
Энэхүү аргыг ашиглахын тулд таны хөргөгчинд хэрэг болох орцууд байхад л хангалттай. Тэдгээр орцууд бол далайн давс болон бор сахар юм.
Танд хэрэг болох орц:
- 1 цайны халбага боловсруулаагүй далайн давс
- 5 цайны халбага бор сахар
Заавар:
Хэрэглэхэд маш амархан – та орцуудыг хольж, 1/2 хэмжээтэй цайны халбагаар бэлэн болсон холимгоос авч хэрэглэнэ. Ингэхдээ орондоо орохын өмнө хэлнийхээ доор холимгоос тавина – төд удалгүй хайлах болно. Мэдээж та хэсэг хугацааны дараа бөх гэгч нойрсоно.








Dorjzovd Demchig
2019/01/01 at 20:05
Давс сахар цагаан үхэл.
Badam Sukh
2019/01/01 at 21:37
Amand davs sahar amtagdaad baihad hun untah uu
So Tu
2019/01/01 at 22:08
ene zuragnii helnii huvch n heviin bish bn
Амарсанаа Данзан
2019/01/01 at 22:35
Хэлэн дороо хор тавьж унтах гэж үү.
Monkhoo Monkhoo
2019/01/01 at 23:20
Horsol bolzh chatsga tuuna..he he.
Damdin Sukhee
2019/01/02 at 10:43
Davs sakhar baga kheregle geed bgaa biz de
Bataka Otgontsetseg
2019/01/02 at 11:10
am hataj vhdiin bga biz de
Б. Мөнхзаяа
2019/01/02 at 23:10
tegj vhsen door teegled bvdereed uhaan aldsan deer bhoo
Б. Отгончимэг
2019/01/03 at 19:59
Б. Отгончимэг
2019/01/03 at 19:59
Б. Отгончимэг
2019/01/03 at 19:59
Kha Zu
2019/01/05 at 01:30
Ор сураггүй алга болжээ ?