Кофенд дурлагсдад таагүй мэдээ дуулгая: өвлийн улиралд кофе уух эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй!

0

Халуун уух юмны тусламжтай бид хүйтэн, сэрүүн улиралд бага ч болов дулаацаж авдаг, тэр тусмаа гадуур явж байгаа үед халуун юм уух нь тохиромжтой. Хэдий тийм боловч овоо гайгүй дулаацаж байсан бие төд удалгүй эргээд даарч эхэлнэ. Яагаад ингэдэг вэ? Мөн өвлийн улиралд ямар төрлийн уух юм уугаад хэрэггүй вэ? Хариултыг нь хамтдаа олж мэдэцгээе.

Бага хэм бидний биеийг дулаанаа хүрээлэн буй орчинд алдахад хүргэдэг. Хувцас болон халуун уух юм биеийн дулаан алдагдахаас сэргийлдэг боловч богино хугацааны дараа бие буцаад даарч эхэлдэг.

 

Хүйтэн өдөр их хэмжээний кофе уух нь зөв сонголт биш

Кофенд дурлагсад энэ уух зүйлийн олон ач тусыг сайн мэднэ. Нэмж хэлэхэд эрч хүчийг нөхөж, тархины үйл ажиллагааг идэвхжүүлэх ба бодисын солилцоог сайжруулах, тэсвэр тэвчээртэй болгох болон биед хэрэгтэй антиоксидантыг олгоно. Мөн зүрхний асуудал, хорт хавдар үүсгэх өвчин эмгэг, Паркинсон болон сэтгэцийн олдмол өвчин тусахаас сэргийлнэ.

Хэдий тийм боловч кафеин бол байгалийн гаралтай шээс ялгаруулагч бодис ба энэ нь ойр ойрхон шээс хүргэнэ гэсэн үг юм. Энэ бодис маш хурдан хугацаанд биеийг шингэний дутагдалд оруулаад зогсохгүй шээс биенээс илүү дулаахан байдаг тул биеийн хэмийг бууруулдаг байна.

Энэ нь таны уух дуртай юмыг хориглож байна гэсэн үг биш ба та халуун шоколад, сүүтэй латте, алкохолын агууламжгүй коктейл эсвэл алтан товч цэцгийн цай ууж болно.

Бид кофег зохистой хэрэглэх талаар өмнө нь дурдаж байсан. Хэтэрхий их кафеин эрүүл мэндэд хэд хэдэн асуудал үүсгэхээс гадна таныг донтуулна. Хүний бие организм тодорхой хэмжээний кафеиныг эсэргүүцэх боломжтой. Нэг аяга кофе уусны дараа таны ааш зан магадгүй дээрдэж, асар их эрч хүч мэдрэгдэж, төвлөрөх чадвар дээрдэж мэднэ. Хэдий тийм боловч дээрх мэдрэмжийг зөвхөн кофе ууж байж л авдаг буруу зуршилтай болох эрсдэлтэй. Улмаар та кофенд хэт их донтоход хүрэх юм.

Кофе бол маш сайн тамиржуулагч, гэхдээ зөвхөн бага хэмжээгээр хэрэглэсэн нөхцөлд үр дүнгээ үзүүлнэ. Бид бүгд л кофе уух дуртай байдаг хэдий ч хүйтэн, сэрүүн улиралд уусны хэрэггүй болохыг танд зөвлөж байна.

3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Oogii Luvsandagva

    Oogii Luvsandagva

    2019/01/03 at 01:11

    Tenegt

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *