Хэт таргалалттай тэмцэж чадсан Индонез хүүгийн түүх олон сая хүнд урам зориг хайрлажээ

2

Хэт таргалалт болон хэвийн бус биеийн жин нь эрүүл мэндийн олон асуудлыг үүсгэдэг. Онцгойлон хэрэв та хүүхэд бол…

Индонез улсын иргэн энэ хүү ойролцоогоор 200 кг жинтэй ба улсынхаа хамгийн тарган хүүхдээр нэрлэгддэг байжээ.

Гэвч одоо Ариа Пермана жингээ хасах зорилгодоо хүрэхээр үргэлжлүүлэн хичээж байна.

12 настай Ариа Пермана үргэлжлүүлэн жингээ эрчимтэй хасаж буй талаараа өөрийн инстаграм хуудсаараа дамжуулан бичжээ.

Түүнчлэн түүний ойр дотны найзууд, гэр бүл болон дагагчид нь хүүд урам зориг өгч, дэмждэг гэнэ.

Өнгөрсөн жил интернетэд тавигдсан бичлэгт, Ариа Пермана усаар дүүргэсэн маш том хэмжээтэй саванд усанд ордог. Эмч нар түүний энэ бичлэгийг үзээд шоконд орцгоожээ! Үүний дараа Ариа хэвлийн доод хэсгээрээ турах зорилго тавьж, хүнд дасгал сургуулилт хийж эхэлсэн байна.

Ариа өдөр бүр тодорхой зайд явган аялж, бадминтоны спортоор найзуудтайгаа хичээллэдэг гэнэ. Үр дүнд нь тэр өнөөдөр хуучин жингийнхээ талыг нь хасаж чаджээ.

Индонез хүү ойролцоогоор 95 кг жин хассан байна. Тэр энэ талаараа: “Одоо би аз жаргалтай байна. Би алхаж бас тоглож чадна. Би өмнөхөөсөө илүү идэвхтэй болсон бас би хөлбөмбөг тоглох дуртай. Би өдөр бүр найзуудтайгаа 5 км алхдаг, дараа нь бид талбай дээр очиж тоглодог.” Өмнөхөөсөө илүү дээрдэж, эрүүл мэндийн хувьд асуудалгүй болсоор байгаа Ариа жил хүрэхгүй хугацааны дотор үлдсэн илүүдэл жингээ хасаж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаас гадна нэг л өдөр мэргэжлийн хөлбөмбөгчин болно гэж мөрөөддөг гэнэ.

“Би Ливерпүүл клубыг дэмждэг бас Бразилын Роберто Фирмино бол миний дуртай тоглогч. Би түүн шиг тоглохыг мөрөөддөг.” хэмээн Ариа хэлсэн бөгөөд түүний хувьд бусад хүүхдийн адил эхээсээ асуудалгүй төрж, бусад шиг хэвийн жинтэй байсан боловч 2 жилийн дараа тэрээр гэнэтхэн таргалж эхэлсэн байна.

Гэр бүлийнхэн нь хүүг тосгоны эмч дээр аваачиж үзүүлсэн боловч чухам юунаас болоод ингэж гэнэт таргалсан шалтгаан болон эрүүл мэндэд хэрхэн ноцтойгоор нөлөөлөх талаар олигтой юм хэлээгүй аж.

Ариа Ливерпүүл клубыг чин сэтгэлээсээ дэмждэг бөгөөд фотошоп ашиглан өөрийнхөө зургийг алдарт Энфилд цэнгэлдэхэд байгаагаар янзалжээ.

Хүүгийн ээж Рокаяяа болон аав Аде Сомантри нар хүүгийнхээ эмчилгээнд зориулж хөршөөсөө мөнгө зээлэх болон хоол хүнсийг нь бэлдэж өгөх гэж багагүй зовдог байсан талаараа хэлсэн юм.

Ариа 9 настай байхдаа илүүдэл жингээсээ болж сургуульдаа хүртэл явахаа больсон байна.

2018 оны 4-р сард, тэр жингээ шалгасан бөгөөд аз болоход тэрээр жин хасаж эхэлжээ.

Хэдийгээр Ариа бусад шиг хэвийн жинтэй болох болоогүй байгаа ч тэр будаа, загас, хүнсний ногооны шөл зэрэг хоол хүнсийг тогтмол идэх болсон байна.

Сүүл рүүгээ гэр бүлийнхэн нь хүүг сахарын агууламжтай хоол хүнс хэрэглэхийг нь эрс хориглосон бөгөөд энэ нь ч түүнд жингээ хасахад нь том түлхэц болжээ. “Бид түүнд эмчийн зөвшөөрөлгүй л бол хамаагүй зүйл өгөхөө больсон. Чихэрлэг амттан эсвэл ундаа гэх мэт зүйлсийг тэр бараг мартсан байх.” хэмээн хүүгийн аав ээж нь хэлсэн байна.

“Ариа одоо маш идэвхтэй болсон бас найзуудтайгаа тоглож чадна. Тэр олон цагийн турш алхаж чадахаас гадна түүний амар тайван унтах нь ихэссэн. Тэр өмнө нь унтахдаа хахаад байна гэж гомдоллодог байсан юм.” гэж аав ээж нь нэмж хэлжээ.

Ариа бас мотоцикл унаж сурсан бөгөөд одоохондоо түүний нас нь болоогүй учраас хамаагүй унаж болохгүй байгаа аж. Түүний дагагчид инстаграм хуудсаар нь дамжуулан хүүг дэмжсээр байх болно гэдгээ уламжилсаар байгаа юм.

46
ХөөрхөнХөөрхөн
19
ГайхмаарГайхмаар
6
Ха ХаХа Ха
6
БахархмаарБахархмаар
4
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Tuya Gurjav

    Tuya Gurjav

    2019/01/02 at 13:05

    Anar Nyantaisuren

  2. Erdene-ochir Dashtseren

  3. UuDa S UuDa

    UuDa S UuDa

    2019/01/02 at 23:07

    Huslen Mungun Erdene

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *