Эдгээр 10 зуршлыг өөртөө хэвшүүлээрэй – таны амьдралыг уртасгахад чухал нөлөө үзүүлэх болно

4

Стэнфордын Их сургуулийн эрдэмтэд нэгэн шинэ судалгааг хийсэн ба хүнийг 95 жил амьдруулах нууцыг ил болгосон байна. Судалгааны хэд хэдэн үр дүнгээс үзэхэд бид өдөр тутмын амьдралд тохиолдох зүйлсийг өөр өнцгөөс харах ёстой гэнэ. Эдгээр зүйлс таны наслалтад чухал нөлөө үзүүлэх болно.

Бид таны урт удаан амьдралд хэрэг болох 10 гэнэтийн гэмээр зүйлийг оллоо. Эдгээр энгийн зуршлуудыг өөртөө хэвшүүлэх маш амархан, бас мэдээж хэрэг үр дүнтэй.

10. Нэг л эмч дээрээ тогтмол очих

Эксетэр Их сургуулийн эрдэмтэд хэрэв та олон жилийн турш зөвхөн нэг л эмч дээр очиж үзүүлсээр ирсэн бол энэ нь таны амьдралыг уртасгах боломжтой болохыг хэлж байна. Эмч нар өвчтөнүүдийнхээ нөхцөл байдал болон юу нь өөрчлөгдсөнийг сайн мэддэг. Хэрэв та шинэ эмч дээр очиж үзүүлбэл таны асуудлыг дахин шинээр үзэж эхэлнэ.

 

9. Төсвөө төлөвлөж, ирээдүйдээ зориулж мөнгө хадгалах

Санхүүгийн мэргэжилтнүүд хөрөнгө мөнгө болон эрүүл мэндийг параллель болгон зурахыг санал болгож байна. Америкийн хэсэг судлаачид 50-иас дээш настай хүмүүс санхүүгийн хувьд сул дорой байгаагаас болж амь насаа алдах эрсдэл өндөр байгаа тулаар судалгаа хийж олж мэджээ.

Эхлээд стресс бухимдал эрүүл мэндэд ноцтойгоор нөлөөлж байгаа гэнэ. Хоёрдугаарт, хүмүүс мөнгөгүй учир эрүүл мэнддээ анхаарал тавьж чадахгүйгээс гадна сайн эмчид үзүүлж чадахгүй байгаа ажээ. Иймд мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарахаас 10 жилийн өмнөөс мөнгө хурааж эхлэх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна. Ирээдүйд гарч болох эрсдэлээс сэргийлэх хэрэгтэй.

 

8. Илүү их тос хэрэглэх

АНУ-ын зүрх судасны өвчнөөс сэргийлэх байгууллагын зүгээс мэдээллэж байгаагаар, ханаагүй тос болох олив, авокадо, үр болон бусад зүрх судасны өвчин тусах эрсдэлийг 16%-иар бууруулдаг тосыг хэрэглэх ёстой гэдгийг санал болгож байна.

Хэрэв та зарим нэг амьтны гаралтай тос болох цагаан идээ, өндөг, тахиа, улаан мах болон загасны мах зэргийг хоол хүнсэндээ хэрэглэвэл амь насаа алдах аюулыг 25%-иар бууруулах боломжтой ажээ.

 

7. Гэдэс дотор болон ходоодоо хянах

МакГилл Их сургуулийн хийсэн судалгаагаар, урт наслахын нууц бол гэдэс дотор байгаа зүйлс болохыг олж тогтоосон байна. Хэрэгтэй бактери гэдэс дотор байх нь амьдралыг уртасгадаг.

Пробиотикууд бидний идсэн хоол хүнсийг хурдан шингэхэд сайнаар нөлөөлдөг. Эрдэмтэд хүний гэдэс тархитай холбогдсон байдгийг олж тогтоосон ба толгой ямар нэг асуудалтай болох үед ходоод гэдэсний замын өвчтэй болдог байна.

 

6. Тав тухтай гутал болон хувцас өмсөх

Тав тух болон амар тайван байдлыг мэдрүүлдэг эд зүйлс бидний амьдралыг уртасгадаг. Дэвид Розенбаум, 65 настай доктор урт наслахад нөлөөлөх хүчин зүйлсийн нэг бол хөлдөө эвтэйхэн, тав тухыг мэдрүүлэх гутал өмсөх явдал хэмээн хэлжээ.

Гутал бидний идэвхтэй байдлыг хянана: тав тухтай гутал өмсөж, өдөрт 10,000 удаа алхам хийвэл эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй.

 

5. Буйдан дээр хэвтэхгүй байх

Хэрэв та урт удаан амьдрахыг хүсэж байвал олон цагийг оффист сууж өнгөрүүлэх эсвэл буйдан дээр зурагт үзэж хэвтэх хэрэггүй. Хоёроос илүү цаг зурагтын өмнө буйдан дээр хэвтэж болохгүй гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

Хэрэв та энэ энгийн зуршлыг өөртөө хэвшүүлж чадвал амьдрах хугацаагаа 3 жилээр уртасгах боломжтой.

 

4. Амралтын өдрүүдээр аль болох их унтах

Одооноос эхлэн та өөрийгөө амралтын өдөр их унтлаа гэж буруутгах хэрэггүй. Шведийн эрдэмтэн Торбьорн Акерштедтын судалгаагаар, амралтын өдрүүдээр их унтах нь эрүүл мэндийн зарим нэг асуудалд орохгүй байхаас гадна эрт нас барахаас сэргийлдэг болох нь батлагдсан.

 

3. Гэрээ тогтмол цэвэрлэх

7 хоногт 5 удаа, өдөр бүр 30 минутын идэвхтэй хөдөлгөөн хийх нь зүрх судасны өвчнөөс болж амь насаа алдах эрсдэлийг бууруулдаг гэнэ.

МакМастер Их сургуулийн эрдэмтэн Скотт Лийр болон түүний хамтрагчид үүнийг судалгааны үр дүнд баталжээ. Ингэхийн тулд та заавал фитнест явах хэрэггүй. Та ердөө шал угаах эсвэл тоос соруулах зэрэг ойр зуурын гэрийн ажил хийхэд л болно. Эдгээрийг хийх нь идэвхтэй хөдөлгөөн хийж байгаагаас өөрцгүй юм. Хэрэв танд ажлаа тараад гэр рүүгээ алхах боломж байгаа бол та эрүүл мэндээ бодоод алхаарай.

 

2. Их ажиллах

Харвардын эрдэмтэд өмнөө зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд хичээнгүйлэн зүтгэдэг хүмүүсийн амьдрал илүү гэрэл гэгээтэй байдаг болохыг баталсан байна.

Түүнчлэн залуу насаа хий дэмий зүйлд үрж, карьер хөөхөөс залхуурдаг хүмүүс амжилтад хүрэхээр зүтгэж буй хүмүүстэй харьцуулахад эрт бурхан болдог гэнэ. Амьдрал үргэлж өөрчлөгдөж байдаг ба 20 насандаа мөрөөдөж байсан мөрөөдөл 30 насанд сонирхолгүй санагдаж, 40 насанд инээд тань хүрнэ.

Иймд залхуурахгүй байх нь маш чухал: хэрэгтэй гэж үзвэл өмнөө зорилго тавь! Зорилгодоо хүрсний дараа дахиад өөр зорилго өмнөө тавих хэрэгтэй.

 

1. Таныг ойлгодог хүмүүстэй сайн ярилцах

Таныг ойлгодог, дэмждэг хүмүүс урт наслахад тань тусална.

Та олон найзтай эсвэл ганцхан сайн найзтай байх эсэх нь огтхон ч хамаагүй. Тоо биш чанар юу юунаас илүү чухал.

Та гайхалтай карьер хөөж, асар их хэмжээний мөнгө олж болох ч таны хажууд өөрийг чинь гэсэн хэн ч байхгүй бол амьдрал 100% жаргалтай байж чадахгүй. Мэдээж хэрэг аз жаргалтай хүмүүс илүү урт насалдаг.

 

Бонус: Эпсом давстай ваннд хэвтэх нь эрүүл мэндийн системийг хүчирхэг болгоно

Хэрэв та бие дэх хортой бодисоосоо салахыг хүсэж байвал энэ аргыг туршаад үзэхэд гэмгүй. Танд зөвхөн эпсом давс болон ванн байхад л хангалттай. Эпсом давс бол магнийн сульфат болон магнигаар баялаг эрдэс бодис юм. Булчин өвдөх, микозиз, шөрмөс сунах, хөхрөх болон бусад өвчний үрэвслийн үед маш сайн нөлөөтэй.

Нэг аяга эпсом давсыг бүлээн усаар дүүргэсэн ваннд хийж 20-30 минут хүлээнэ. Дээр нь нэг эсвэл 2 дусал лавандагийн тос хийж болох ба үр дүнд нь сайхан үнэртэй болгож, ядаргааг тайлна.

Та амьдралаа аз жаргалтай болгохын тулд юу хийх хэрэгтэй гэж бодож байна? Бидэнтэй санал бодлоо хуваалцаарай!

34
ГоёГоё
11
БахархмаарБахархмаар
9
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Otgon Tumur

    Otgon Tumur

    2019/01/02 at 15:13

    Муу зүйлииг зуршил
    Сайн зүйлийг хэвшил гэнээ

  2. Тэжин

    2019/01/02 at 18:13

    АНУ-ын зүрх судасны өвчнөөс сэргийлэх байгууллагын зүгээс мэдээллэж байгаагаар, ханаагүй тос болох олив, авокадо, үр болон бусад зүрх судасны өвчин тусах эрсдэлийг 16%-иар бууруулдаг тосыг хэрэглэх ёстой гэдгийг санал болгож байна. Хэрэв та зарим нэг амьтны гаралтай тос болох цагаан идээ, өндөг, тахиа, улаан мах болон загасны мах зэргийг хоол хүнсэндээ хэрэглэвэл амь насаа алдах аюулыг 25%-иар бууруулах боломжтой ажээ.

    Энэ нийтлэлээс ойлгогдох зүйл алгаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *