Таныг зөгий хатгасан бол… Хүн болгон үүнийг мэдэж байх ёстой!

5
4
99,034

Зун цаг ирэхийн зэрэгцээ зөгийд хатгуулах вий гэсэн аюул айдас төрүүлдэг. Зөгийн хатгалтанд хүний бие яагаад тэгж айхтар хариу үзүүлдэг ба хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авахыг танилцуулъя.

Юуны түрүүнд зөгий шалтгаангүйгээр хүн рүү дайрахгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Хатгах гэдэг нь зөгийн хувьд хамгийн эцсийн арга бөгөөд өөрийгөө хамгаалах зорилгоор гаргасан үйлдэл болно. Тийм учраас зөгийтэй таарвал гараараа савчаад байх хэрэггүй. Энэ тохиолдолд та зөгийд аюул учирч байна гэсэн ойлголтыг төрүүлж нөхцөл байдлыг хурцатгахад хүргэнэ.

Зөгий хатгасныхаа дараа яагаад үхдэг вэ? Зөгийн хатгуур нь үсэрхэг шүднүүдээс бүрдэх бөгөөд хүний зөөлөн арьстай зууралддаг байна. Зөгий хатгасан хатгуураа тийм ч амархан сугалж авч чадахгүй. Огцом хөдөлгөөн хийж салахдаа хатгуураасаа салдаг, үүнтэй цуг гэдэсний ихэнх хэсэг нь сугарч үлддэг ажээ. Энэ нь түүнийг үхэлд хүргэнэ.

Зөгийг хатгаж байхад алж болохгүй – түүний бие эрхтэн аюул занал ирж байгаа дохио өгөх бодис цацдаг бөгөөд энэ дохиог өөр бусад зөгийнүүд авна. Ингээд бусад зөгий тань руу дайрахад хүрнэ.

Зөгийн хорны орц

Зөгийн хор нь химийн маш нарийн бүтэцтэй, уураг, өөх тос, нүүрс ус, хүчил, чухал макро болон микро элементүүд агуулдаг. Гэхдээ бид энэ удаад хортой бодисыг нь илүү авч үзэх гэж байна.

  • Мелитин – үндсэн хор, цусанд орсноор эритроцитын бүтцийг гэмтээнэ. Хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, биеийн эрхтнүүдийг үрэвсэлд хүргэнэ.
  • Апамин – мэдрэлийн системд нөлөөлнө.
  • Гистамин – өвчний мэдрэмжийг бий болгоно, хавагнуулах, улайлгах, хүчтэй харшил хөдөлгөж цусны даралтыг огцом буулгана.
  • Гиалуронидаз – мукополисахаридыг эвдэх фермент юм. Биед орсноор хавагнахад хүргэнэ.
  • Фосфолипаз А – үрэвслийн явцыг эрчимжүүлж, цусны бүтцийг гэмтээнэ.

 

Зөгийд хатгуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?

  1. Маш болгоомжтойгоор (урьдчилан ариутгасан чимхлүүр байвал сайн) хатгуурыг сугалж авна, ингэхдээ хорын уутыг гэмтээхгүй. Хэрвээ та арьсаа шахаж хатгуурыг гаргах гэж байгаа бол хорны уутыг гэмтэхэд хүргэнэ. Энэ тохиолдолд хор биеэр маш хурдацтай тархана.
  2. Зөгийн хор нь pH хүчиллэг учраас савангаар ариутгах бүрэн боломжтой.
  3. Сугалж авсны дараа тухайн газрыг ариутгана. Нүүрс усны хэт исэл, йод, ногоон түрхлэг, фурацилин, нашатырийн спиртийн аль нь ч тохирно.
  4. Хазуулсан газрыг маажих, самнах эрс хориотой. Эргэн тойрон хор тархахад нөлөөлнө. Өвчнийг дарж хаванг бууруулахын тулд хүйтэн жин тавина.
  5. Шархыг цэвэрлэсний дараа харшлын шинж тэмдэг илрээгүй ч гэсэн урьдчилан сэргийлэх байдлаар харшлын эм ууна.
  6. Харшлын эсрэг тосон түрхлэг байж болно, таагүй шинж тэмдгийг дарахад нь тусална.
  7. Хаван бууртал шингэн сайн ууна. Согтууруулах төрлийн ундаа хаванг ихэсгэх тул уухыг хориглоно.

Зөгийд хатгуулснаас үүсэх харшил

Зөгийн хатгалтаас үүсэлтэй харшил нь тухайн хүний дархлаанаас буюу зөгийн хоронд үзүүлж байгаа хариу үйлдэл юм.

Харшил, дархлаа судлаач болон хоол судлалын мэргэжилтний хэлснээр:

Зөгийд хатгуулсны дараа харшлын шинж тэмдэг илэрч байгаа бол чухам ямар байдлаар илэрч байгааг сайтар ажиглана. Эрүүл мэндэд үнэхээр хортой эсэхийг нь мэдэж байх хэрэгтэй.

Захын эрхтнүүд эсвэл гэдэс орчмоор хатгуулсны дараа толгой гарах, улайх, загатнах зэрэг шинж тэмдэг илэрсэн ч таны биеийн ерөнхий байдал хэвийн байвал та шархандаа тос түрхэж харшлын эм ууна. Энэ тохиолдолд харшлын шинж тэмдэг хэдэн цагийн дараа өөрөө арилах эсвэл хамаагүй багасна.

Нүүр, уруул, амны хөндий зэрэгт хазсан бол аминд халтай харшлын шинж тэмдэг илэрч болзошгүй – амьсгал боох, харааны хэвийн ажиллагааг тасалдуулах Квинкийн хаван үүснэ.

Харшлын ямар нэгэн шинж тэмдгийн зэрэгцээ биеийн ерөнхий байдал таагүй байвал эмнэлгийн анхны тусламж яаралтай авах хэрэгтэй. Анхны тусламж автлаа харшлын эм уухыг зөвлөж байна.

84
ГайхмаарГайхмаар
21
ТэнэглэлТэнэглэл
19
ГоёГоё
18
БахархмаарБахархмаар
14
Ха ХаХа Ха
13
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

5 Сэтгэгдэл

  1. Өнөржаргал Б.

    Өнөржаргал Б.

    2017/06/03 at 13:33

    Баттулга Гантуяа хар энийг

  2. Amar Ganbat

    Amar Ganbat

    2017/06/03 at 13:51

    Zugii bish hegene bnshd

  3. Аагий Лхагвасүрэн

    Аагий Лхагвасүрэн

    2017/06/03 at 14:09

    Oyunzul Lhagwasuren

  4. Byambatsogt Dinosaurus

    Byambatsogt Dinosaurus

    2017/06/03 at 14:40

    Yadamsuren Enkhzaya

  5. Sosorbaram Altan-Ochir

    Sosorbaram Altan-Ochir

    2017/06/03 at 23:33

    Hongoroo Khongoroo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.