Дэлхийд алдартай тэрбумтнууд зурхайн ямар ордод төрсөн байдаг вэ?

3

Таны төрсөн орд та хэр их баян хүн болохоор энэ орчлонд ирсэн бэ гэдгийг тодорхойлдог гэвэл та итгэх үү? Мэдээж таниас хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шаардагдах боловч таны ордноос аз, од хамаарна.

Forbes-оос гаргасан 2017 оны тэрбумтнуудын жагсаалтаас дурын ордны баян бизнесменүүдийг олж болно. Гэвч энэ баян эрхмүүд дунд ямар ордныхон зонхилдог юм бол? Таны ордныхон энэ дунд байх болов уу? Таны ордонд төрсөн ямар ямар бизнесменүүд байдаг юм бол? …

Мэлхийний ордны тэрбумтнууд уг жагсаалтанд хамгийн бага тоогоор байгаа бөгөөд ердөө 5 хүн л энэ жагсаалтанд орж байна. Тэдний дунд Tesla Motors-ийн ерөнхий захирал Элон Маск ($13,9 тэрбум) болон Шарлин де Карвальо-Хейнекен ($12,6 тэрбум) гэх мэт хүмүүс байх ажээ.

Охины ордныхон тэрбумтнуудын жагсаалтанд хамгийн бага хувийг эзэлжээ. Таван хүн л энэ ордны төлөөлөл байсан ба охины ордны баян эрхмүүдэд дараах хүмүүс багтаж байна. Бизнесмен Уоррен Баффет ($75,6 тэрбум) болон Alibaba Group-ийг үндэслэгч Жек Ма ($28,3 тэрбум) гэх мэт.

Дараагийн байранд нумын ордныхон орж байна. 6 тэрбумтэн энэ ордны төлөөлөл байв. Тэдний дунд Fidelity Investments-ийн ерөнхий захирал Абигайль Жонсон ($14,4 тэрбум) болон Hinduja Group-ийн ах дүү Хиндуя ($15,4 тэрбум) гэх мэт хүмүүс байсан ажээ.

7 тэрбумтан ихрийн ордны төлөөллүүд байв. Тэдний багт Walmart-ийг үндэслэгч Жим Уолтон ($34 тэрбум) Thomson Reuters-ийн захирал Дэвид Томсон ($27,2 тэрбум) гэх бизнесменүүд багтдаг ажээ.

Загасны ордны тэрбумтан жагсаалтанд 8 байгаа бөгөөд тэдний багт Dell компанийг үндэслэгч Майкл Делл ($20,4 тэрбум) болон LVMH-ийн ерөнхий захирал Бернар Арно ($41,5 тэрбум) зэрэг багтаж байгаа аж.

Матрын ордны 7 тэрбумтан дунд Amazon-ийг үндэслэгч, ерөнхий захирал Жефф Безос ($72,8 тэрбум) болон Safra National Bank of New York-ийн дарга Жозеф Сафра ($20,5 тэрбум) гэх хүмүүс байх ажээ.

Хумхын ордны 8 тэрбумтан байх агаад энэ дунд Нью-Йоркийн бизнесмен Майкл Блумберг ($47,4 тэрбум), мексик эрхэм Карлос Слим Хелу ($54,5 тэрбум) байгаа нь хумхыхан мөнгө олж чаддаг хүмүүс гэдгийг гэрчлэх мэт.

Дараагийн 8 тэрбумтан үхрийн ордных. Энэ жагсаалтан дундаас Facebook-ийн ерөнхий захирал Марк Зукерберг ($56 тэрбум), BMW-гийн залгамжлагч Сюзанне Клаттен ($20,4 тэрбум) гэх хүмүүсийг олж харж болно.

Дахин 8 тэрбумтан хилэнцийн ордонд төрсөн. Уг 8 хүмүүсийн жагсаалтанд дэлхийн хамгийн баян хүн Билл Гейтс ($86 тэрбум), Стив Жобсын бэлэвсэн эхнэр Лорен Пауэлл Жобс ($20 тэрбум) гэх хүмүүс багтаж байна.

Жинлүүрийн ордны 10 тэрбумтан! Энэ дунд Walmart-ийн залгамжлагч Алиса Уолтон ($33,8 тэрбум) болон H&M-ийн захирал Стефан Перссон ($19,6 тэрбум) гэх хүмүүс байх ажээ.

Дахин 10 тэрбумтан арслангийн ордных. Google-ийг үүсгэн байгуулагч Сергей Брин ($39,88 тэрбум), Oracle-ийг үндэслэгч Ларри Эллисона ($52,2 тэрбум) гэх хүмүүс уг жагсаалтанд багтаж байна.

Ямар ордныхон уг жагсаалтыг тэргүүлэв? Хонины ордныхон! 11 тэрбумтан хонины ордны төлөөлөл байсан ба энэ дунд Zara-г үндэслэгч Амансио Ортега ($71,3 тэрбум), Энэтхэгийн тэрбумтан Мукеша Амбани ($23,2 тэрбум) гэх хүмүүс байв.

Таны харж байгаачлан бараг хүн бүрт боломж байна. Од эрхэсийн байрлал аль ч ордныхонд хэдэн сая, тэрбум доллар хуримтлуулахад саад болж үл чадахыг та харлаа. Тиймээс одооноос зүтгэцгээе, хөдөлмөрлөцгөөе, чаддаг зүйлээ төгс хийж, мэддэг салбартаа эзэн нь байцгаая!

55
ГоёГоё
14
ХөөрхөнХөөрхөн
14
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
10
ГайхмаарГайхмаар
9
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Erdenebayr Magvanrenchin

    Erdenebayr Magvanrenchin

    2017/06/03 at 20:58

    за тэр бумтан болдог юм билүү хонины орд хамгийн олон тэр бумтантай юм бна дараа нь охин бэр хүү оржээ кк

  2. Отгонжаргал Б.

    Отгонжаргал Б.

    2017/06/04 at 02:59

    Г. Номундарь

  3. ы

    2017/06/04 at 18:53

    2015 оны жагсаалтаар 1826 тэрбумтан байдаг юм байна. Энийг 12 ордод хуваавал 100 гаран хүн оногдох биш билүү.

  4. 12

    2017/06/04 at 18:53

    2015 оны жагсаалтаар 1826 тэрбумтан байдаг юм байна. Энийг 12 ордод хуваавал 100 гаран хүн оногдох биш билүү.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *