Таны хүүхэн хараанд жижиг толбо байна уу? Энэ ямар учиртай, юун толбо вэ?

4

Нүд бол сэтгэлийн толь хэмээгддэг бөгөөд бид хүний нүд рүү хараад их зүйлийг мэдэж авч чаддаг. Гэхдээ нүд мөн эрүүл мэндийн тухай ч гэсэн ихийг өгүүлэх ажээ.

Нүд – мэдрэлийн системтэй холбоотой гэдгийг эмч мэргэжилтнүүд эртнээс судалж тогтоосон. Нүд нь хялгасан судас, эс мэдрэлээр дүүрэн эрхтэн бөгөөд бие махбодийн бүхий л эд эрхтэнтэй холбоотой ажээ.

Эмч Бернард Женсен өөрийн номондоо бичихдээ:

“Байгаль эх бидэнд зурагт шиг жижиг дэлгэцийг хайрласан юм, тэр дэлгэцээр бид эргэн тойрон байгаа бүхнийг тольдоно, мөн мэдрэлийн рефлексүүдийг мэдэрнэ”.

Хэрвээ нүд хүний эрүүл мэндийн талаар ихийг хэлж өгч байгаа бол хүүхэн харааны толбо юу илэрхийлнэ вэ?

Энэ ногоон, бор эсвэл улаан цэг нь бие махбодийн эд эсэд байгаа хорт бодисыг илэрхийлж байгаа юм. Эргэн тойрны орчноос хүний биед шингэсэн хорт бодис байхаас гадна удаан хугацаагаар хэрэглэсэн химийн гаралтай эмийн хортой нөлөөний улмаас ийнхүү толбо үүсэх ажээ.

Толбо гарсан хэсгээр чухам бие махбодийн хаана илүү хордлоготой байгааг тодорхойлж болно. Эмч Бернард Женсен толбоны байрлалаар биеийг хордуулж байгаа эх сурважлийг тодорхойлох диаграмм зохиожээ.

Жишээ нь, тус диаграммын тусламжтайгаар зураг дээрх шиг жижиг толбо нь шээcний зам ихээр хордсоныг илтгэж байна. Аз болж эмчилгээний аргаар бие махбодийг хорт бодисоос цэвэрлэж хүүхэн хараан дээр гарсан толбыг багасгах боломжтой болжээ. Өөрөөр хэлбэл хорт бодисын эх сурвалж болсон хэсэгт зохих эмчилгээг хийнэ.

Эмчид хандахаа мартаж болохгүй!

Хүүхэн хараан дээр гарсан толбыг хараад өөрийгөө оношилж болохгүй, заавал мэргэжлийн эмчид хандан үзүүлэх хэрэгтэйг анхаараарай. Мөн аливаа өвчний онош тавих, эмчлэх ажлыг дур мэдэн хийж огт болохгүй заавал эмчид хандаж үзүүлээрэй.

6
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *