Шөнө оройтож унтдаг хүмүүсийн тархины үйл ажиллагаа өглөө эрт босдог хүмүүсийнхээс муу байдаг гэнэ

2

Шинэхэн судалгаагаар эрдэмтэд дотоод бие нь орондоо орой орохыг сануулдаг боловч, өглөө эрт босдог хүмүүсийн ухамсартай холбогддог тархины эд эсүүд илүү бага цаг амардаг болохыг олж тогтоосон байна.

Туршилтын үеэр судлаачид шөнө оройтож унтдаг буюу 02:30 цагт орондоо орж, өглөө 10:15 цагт босдог хүмүүсийг эрт босдог хүмүүстэй харьцуулж судалжээ.

Сорилууд – өглөөний 08:00 цаг болон оройн 20:00 цагийн хооронд болсон – үр дүнд нь шөнө унтдаг хүмүүс /шөнийн шар шувуу/-ийн анхаарал төвлөрөхгүй, удаан хариу үйлдэл үзүүлж байснаас гадна нойр нь өмнөхөөсөө илүү их хүрч байгаа нь ажиглагдсан байна.

Эрт босдог хүмүүс /эртэч шувуухай/ нойрмог байсан ч гэсэн өглөө хавьгүй дээр хариу үйлдэл үзүүлж байжээ. Мөн тэд өглөөний цагаар шөнө унтдаг хүмүүсийг бодоход илүү идэвхтэй байв.

Харьцуулалтын хувьд, шөнө унтдаг хүмүүс нойрмог байсан бөгөөд тэдний хамгийн хурдан хариу үйлдэл үзүүлж байсан цаг нь 20:00 байсан ч гэлээ, тэд энэ цагт эрт босдог хүмүүс шиг идэвхтэй байж чадахгүй байсан байна.

Тархины ухамсартай холбогдох эд эсүүд сайн үзүүлэлт болон бага нойрмог байдал өглөө эрт босдог хүмүүст илүү их илэрсэн бөгөөд шөнө унтдаг хүмүүсийн хувьд тархи бүтэн өдрийн турш асар их ачаалладаг гэсэн үг юм.

Тархины үйл ажиллагаа бага зэрэг муу байх нь шөнө унтдаг хүмүүсийн хувьд маргааш нь өдрийн турш анхаарлаа төвлөрүүлэх боломжийг олгодоггүй байна.

“Бид бүхэн бүгдээрээ бидний зарим нь өглөө сэргэг, цовоо байдаг гэдгийг мэднэ, гэхдээ бусад хүмүүс энэ талаар яаж, хэрхэн ингэж чадаж байгааг асууж, мэдэхийг хүсдэггүй.” хэмээн судалгааг ахалсан мэргэжилтэн Elise Facer-Childs хэлжээ.

Мөн тэрээр цааш: “Манай судалгаа эхний удаад мэдрэлийн механизмын боломжит мөн чанар яагаад шөнө унтдаг хүмүүс сөрөг үр дагавартай нүүр тулгарахад хүрдэг болохыг олон нийтэд харуулахыг зорьсон юм.” хэмээн үргэлжлүүлэн хэлсэн байна.

Энэ судалгаа давхар шөнө унтдаг хүмүүс өглөө эрт босдог хүмүүстэй харьцуулахад 9-5 буюу 9 өдөр ажиллаж, 5 өдөр /гадны улс орнуудад хэрэгждэг цагийн хуваарь/ амрах зарчмаар ажиллах боломжгүй юм. Иймд Facer-Child 9-5 ажлын цаг өөрчлөгдөх хэрэгтэй талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ.

7
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chuvsensenge Arildzembe

    Chuvsensenge Arildzembe

    2019/02/18 at 21:30

    Narantuya Gombosuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *