Дэлхийн хамгийн этгээд хачин дүрэмт хувцастай aрмиуд. Ялангуяа ёслолын дүрэмт хувцас нь үнэхээр онцгой харагдах ажээ

0

Цэpгийн хүнийг олны дундаас амархан ялгаж болно: цэх шулуун нуруу, цэpэг хүний хэл яриа, тэгээд бас дүрэмт хувцсаар нь. Ялангуяа ёслолын дүрэмт хувцас нь онцгой харагддаг. Зарим нэг улс оронд үнэхээр цэpгийн дүрэмт хувцас мөн юм уу гэмээр сэтгэгдэл төрүүлэхээр өмсгөл байх ажээ.

Хэд хэдэн сонирхолтой жишээнүүдийг сонирхуулъя.

Тайланд бурхан, дэлхий ертөнц, өнгийг шүтэн биширч хүндэлдэг улс. Энэ утгаараа цэpгүүдийн дүрэмт хувцас нь зургаа тэр бүү хэл долоон өөр өнгийнх байх ажээ. Ерөнхий загвар нь британийн хүндэт харуулын дүрэмт хувцсыг санагдуулна.

bigpicture.ru
pinimg.com

Ливаны цэpгийн дүрэмт хувцас эхлээд нэг их сонирхол татахгүй, энгийн л харагдана. Гэхдээ тэд байнга сyм үл нэвтрэх өмсгөлтэй байх ёстой. Өөрсдийн нохойноос өөрсдийгөө хамгаалж байгаа юм уу даа?

livejournal.com

Энэ жагсаалтыг Ватиканы цэpгийн ёслолын дүрэмт хувцасгүйгээр гаргаж болохгүй. Тодруулж хэлбэл, Ромын Папын хамгаалалтын албаныхны дүрэмт хувцас. Энэ улсад байнгын ажиллагаатай aрми гэж байдаггүй. Тийм учраас 16 дугаар зуунаас Швейцарийн aрмийн элит ангийг хөлсөлж иржээ. Тэр цагаас хойш хөлсний ангийн үүрэг зорилго ч өөрчлөгдсөнгүй, Микеланжелогийн зохион бүтээсэн дүрэмт хувцас ч өөрчлөгдсөнгүй.

almode.ru

Францын aрмийн тyлааны үеийн дүрэмт хувцас өөрийн гэсэн онцлогтой, тэгэхээр ёслолын дүрэмт хувцасны талаар бүр ч сонирхол татна. Хамгийн түрүүнд цагаан малгайны том саравч. Таны өмнө усан цэpэг бус харин тогооч алхаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.

diary.ru

Кот-д’Ивуара парадын үеэр уламжлалт дүрэмт хувцастай цэpгүүдийг харж болно. Өөрийн өнгөөрөө үнэхээр сонирхол татаж байгаа юм. Цэpгүүд яагаад ч юм тахийн сүрэгт орж уусах гэж байгаа юм шиг.

sputnik-abkhazia.info

Харин Фижийн хүндэтгэлийн харуулууд уранхай банзал, улаан кител өмсдөг юм.

wikimedia.org

Энэтхэгийн хилийн цэpгийнхнийг дурдахгүй өнгөрч огт болохгүй. Тэд цэpгийн парад дээр тэмээтэй жагсдаг юм. Цэpгийн гэхээс илүүтэй циркийн амьтан сургагчийг санагдуулам хувцсаар гоёсон байгаа нь харагдана.

wikimedia.org

Гэхдээ Пакистаны хил дээр харуул солилцох үеэр үнэхээр өөр дүр төрхийг гаргадаг. Хоёр улсын хилчид толгойдоо тод өнгийн гоёл өмсөн өдөр болгон харуул солилцох хүнд ёслолыг үйлддэг юм.

ytimg.com

Ираны цэpгүүд ч гэсэн бусдаас ялгарч чадна. Гэхдээ өнгөлөн далдлалтын хувцсаараа. Ийм далдлалтын хувцас өмссөн байхад таны өмнө хаанахын aрмийн цэpэг байгааг ялгаж чадахгүй. Нутаг дэвсгэр нь бүхэлдээ элсэн цөл гэхэд хачирхалтай далдлалтын хувцас сонгосон байгаа биз?

bigpicture.ru

Өмнөд Солонгосын эзэн хааны хүндэтгэлийн харуулууд шаргал өнгийн кимоно гэмээр өмсгөл өмсдөг. Малгайгаа тогосын өдөөр чимсэн байх ажээ. Харахад инээдтэй ч гэлээ тэдний хүч чадал хэнтэй ч өрсөлдөхүйц юм.

dubkovyuriy.com

Жагсаалтыг грекийн хүндэтгэлийн харуулаар дуусгая. Афины нэр нь үл мэдэгдэх цэpэг эрс. Тэдний өмсгөлийг цэpэг aрмийнх гэхэд бэрх, хөдөлгөөн нь ч мөн адил – цэpгийн дэглэмд нийцэхээргүй. Эдгээр эрс үндсэн зорилгоо биелүүлэх чадалтай л гэж найдъя.

tourister.ru

Таны хувьд хэнийх нь дүрэмт хувцас хамгийн хачирхалтай санагдав?

17
Ха ХаХа Ха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Undarmaa Undraa

    Undarmaa Undraa

    2022/07/17 at 13:01

    Hamgiin goe tsergiin umsgul manai Mongol tsergiin huwtsas l yum bn

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *