Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц

1

Хэдий шинжлэх ухаан болон технологи урьд өмнө байгаагүйгээр хурдацтай хөгжиж байгаа ч хорвоо ертөнцөд тайлагдаагүй нууцууд хангалттай олон байсаар байна. Энэ нь байгаль дэлхийг бидний төсөөлж байгаагаас илүү боловсронгуй гэдгийг ахин дахин баталж байгаа явдал юм. Харин дараах нууцууд таны сонирхолыг хамгаас илүү төрүүлэх байх.

Үнээний соронзон луужин

Google Earth бидэнд өөрийгөө сансраас харах боломжийг өгөхөөс гадна бас нэгэн бэлгийг барьсан юм. Түүний тусламжтайгаар бид үнээг өөрийн гэсэн соронзон луужинтайг олж мэдсэн юм. Учир нь үнээ юм идэж эсвэл ууж байхдаа үргэлж өмнө эсвэл хойд зүг рүү харан зогсдог байна. Тэдний энэ авир цаг агаар аль эсвэл газар зүйтэй ямар ч холбогдолгүй нь бүүр хачирхалтай.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 2

Ургамал дахь алкалоид

Орчин үеийн ургамлуудад ойролцоогоор 7000 төрлийн алкалоид байдаг байна. Тэр дундаа хамгийн түгээмэл олддог нь морфин юм.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 1

Экваторын бүс рүү дөхөх тусам илүү их төрөл зүйл байдаг

Хэрэв та анзаарсан бол экваторын бүсэд өөр хаана ч байхгүй олон төрлийн амьтад, ургамал тэр ч байтугай энгийн вирус хүртэл олддог. Аливаа өвчний вирус ихэнхдээ Африк эсвэл Өмнөд Америкаас үүсэлтэй байдаг. Үүнийг тайлбарласан олон онол байдаг ч бүгд нэг нэгнээ үгүйсгэдэг аж.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 3

Аргентиний шоргоолж

Хүн төрөлхтөнөөс гадна 3 тив дамнан нүүдэллэсэн бас нэгэн амьд биет байдаг нь шоргоолж юм. Тэд Өмнөд Америкт үүсэж Европ мөн Ази тивүүдэд суурьшиж чадсан байдаг. Хамгийн сонин нь энэ бүх хугацаанд тэдний генетикийн код огт өөрчлөгдөөгүй юм.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 4

Фитопланктоны хэт олшрол

Фитопланктон гэдэг нь далайн усанд оршдог бичил организм юм. Тэдний анхаарал татахуйц чанар гэвэл тэд хэтэрхий их хэмжээгээр далайд оршдог явдал юм. Энэ нь өөрөө хувьслын онолыг ганхахад хүргэдэг аж.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 5

Хүчилтөрөгчөөс хамааралтай байх

Саяханыг хүртэл эрдэмтэд олон эст амьд биет болгон хүчилтөрөгчөөс хамааралтай гэж үзэж байсан бол тэдний төсөөлөл эрс өөрчлөгджээ. Учир нь хэдэн жилийн өмнө Газар Дундын Тэнгист хүчилтөрөгчгүй амьдрах бүрэн чадвартай амьтад олдсон юм. Үүнээс болж эрдэмтэд өнөөг хүртэл тус явдлын учрыг тайлбарлах гэж зүтгэж байгаа билээ.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 6

Оргүйгээс үүссэн амьтны төрлүүд

Нэгэн цагт усанд амьдарч байсан амьтад гэнэт хэд хэдэн төрөл болж газрын амьтад болон хувирсан нь эрдэмтдийг гайхашралд оруулсан юм. Учир нь энэ өөрчлөлтийн үед тэд аль хэдийн хавирга, мөр болон толгойтой болсон байсан. Үүнтэй адил 100 сая гаруй жилийн өмнө сүүн тэжээлтнүүд газар доор үүр хийж амьдардаг жижиг амьтад байсан бол 65 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүд үхсэний дараа гэнэт илүү олон төрөл болон үржиж эхэлсэн байдаг.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 7

Хорвоо ертөнцийн төгс тэнцвэртэй байдал

Зөвхөн эх дэлхий маань ч биш, хорвоо ертөнц тэр чигээрээ төгс тэнцвэртэй байдаг. Жишээ нь нарны бүтцэд орох цөмийн хэмжээ хэдхэн хувиар бага байсан бол нар шууд л унтрах байсан. Харин хэдэн хувиар их байсан бол шууд л дэлбэрэх байсан. Түүнтэй адил нар болон дэлхийн хоорондох зайг ердөө 2% өөрчлөхөд л бидний мэдэх амьдрал үгүй болох байсан юм. Хамгийн бага нэгж хүртэл тооцоолсон ийм тэнцвэрийг өөр хаанаас ч олж болохгүй.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 8

Арслан заанууд яагаад мөхсөн бэ?

Өнөөг хүртэл Сибирь болон Аляскын газар нутагт ямар ч гэмтэлгүй, бүтэн арслан зааны хадгалагдаж үлдсэн бие олдсоор байна. Хачирхалтай нь тэдний үхэл гэнэт ирсэн ба идэж байсан өвс ургамал нь ам, ходоодонд нь хамт хадгалагдан үлдсэн ажээ. Энэ л тэдний мөхсөн шалтгааны нууц байж магадгүй юм.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 9

Кембрийн тэсрэлт

Хөрсөн дэх эртний чулуужсан давхаргуудыг судалж байхдаа Родерик Мурчисон нэгэн заагийг олж анзаарсан юм. Уг заагийн доод хэсэгт хадгалагдаж үлдсэн амьтад ихэнхдээ нэг эст биетүүд байсан ба төрлийн хувьд цөөхөн байв. Гэтэл түүнээс дээш амьтдын төрөл огцом ихсэж эхэлсэн байдаг. Энэ явдал нь 550 сая жилийн тэртээ эхэлсэн юм. Яагаад ингэх болсон шалтгааныг одоо хүртэл тайлбарлаж чадахгүй байгаа ба Кембрийн үе гэгдэх тэр судлаас хойш үүссэн амьтад бүгд хуяг, хатуу арьстай болж эхэлсэн юм.

Өнөөг хүртэл тайлагдаагүй байгалийн 10 нууц 10

54
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Laurel Holland

    2016/05/02 at 15:48

    Ss :)

  2. фцу

    2016/05/02 at 21:56

    Танай мэдээ саак.mn ийг бодвол хамаагүй чанар сайтай юмаа сда гэж

  3. Xopom goyo shuu

    2016/05/03 at 00:33

    Caak chin ugasa xog shdee xopom bol medeelle battai ex surwaljas awdag admin ch gesen xariutslagatai ug usgin bolon utgin aldaa gargadaggui

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *