Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи

1
0
5,546

Эдгээр бүтээлүүд нь бидний ахиц дэвшлийн оргилыг харуулах ба туршилтын загварууд нь аль хэдийн хийгдээд байгаа юм.

Тийрэлтэт үүргэвч

Кинон дээр тагнуулууд бас супер баатрууд янз бүрийн төхөөрөмж ашиглан нисдэг гэдгийг бид бүгд мэднэ. Бид нар бүгдээрээ тэдэн шиг нисэхийг хүсэж байсан цаг саяхан. Тэгвэл бидний мөрөөдөл удахгүй биелж магадгүй юм. 60 жилийн өмнө эрдэмтэд азот болон устөрөгчөөр ажилладаг пуужинтай үүргэвч зохион бүтээсэн. Пуужинтай үүргэвч нь 125,000 долларын үнэтэй ба ердөө 20 секунд л нисэх бололцоог олгодог. Харин удахгүй бид бүхэн тийрэлтэт үүргэвчтэй танилцах боломж олдож магадгүй.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 1

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 2

Тархинд нэмэлт хэсэг шилжүүлэн суулгах

1999 онд дэлгэцнээ Матрикс кино гарч байхад Неогийн хэлдэг “Би Күн-Фү сурчихлаа” хэмээх үгсийг хүн бүхэн санаж байгаа байх. Тэгвэл 2014 онд АНУ-ын арми цэргүүдийн тархинд зохих чадварыг суулгах аргыг олохоор ажлаа эхэлсэн байна. Мэдээж одоохондоо энэ нь тархины электрон долгион гаднаас хүлээн авах чадварыг судлах түвшинд л явж байгаа. Гэхдээ магадгүй хэдэн жилийн дараа бид бүгд хүссэн чадвараа авах боломжтой болох ч юм билүү?

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 20

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 3

Өөрийгөө сэргээх чадвартай материалууд

Одоохондоо ийм төрлийн материалын тоонд: гель, бүрхүүл, давирхай гэх мэт хатуу биш эдүүд орж байгаа. Харин өөрийгөө сэргээн засварлах чадвартай хатуу материалуудыг зөвхөн тусгай лабораториудаас л олж болно.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 19

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 4

Био-инженерчлэл бүхий сайжруулсан эмчилгээ

2015 онд эрдэмтэд эдгэрэх явцад хамгийн ихээр нөлөөлдөг гол эсүүдийг олж тогтоосон байна. Харин Мексикийн судлаачид түлэгдсэн арьсыг 2 дахин хурдтай эдгээх чадвартай мембраныг гаргаж авсан юм. Эдгээрээс харж үзвэл био-инженерүүдэд удахгүй ямар ч шархыг түргэн эдгээх аргыг олох боломж байгаа юм.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 5

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 6

Босоо гадаргуу дээр явахад зориулагдсан вакуум хэрэгсэл

2012 онд Юта мужийн инженерүүд 9 сарын дотор ханан дээр явахад зориулагдсан вакуум өмсгөлийг бүтээжээ. Тэдний энэ санааг анх АНУ BBC-тэй хамтран дэмжсэн байна.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 8

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 7

Хиймэл сонсголын эрхтэн

2014 онд кохлеар сонсголын аппаратууд хүн бүрийн анхаарлыг татсан юм. Тэгвэл өнөөдөр шууд тархитай холбогддог шинэ сонсголын аппарат бүтээгдээд байгаа юм. Түүнчлэн Ирландын эрдэмтэд шавьжны сонсох чадварыг судалж шинэ, илүү сайжруулсан микрофоныг ч мөн гаргаж авсан байна.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 9

kinopoisk.ru

Үл үзэгдэгч нөмрөг

Үл үзэгдэгч болохыг хүн болгон л мөрөөддөг. Эрдэмтэд синтетик бүтэцтэй материалуудын хэт ягаан туяаг нугалах чадварыг ашиглан зарим жижиг зүйлсийг алга болгож чаддаг болоод байгаа юм. Гэсэн хэдий ч энэхүү бүтээл нь бүрэн утгаа олж, худалдаанд гартлаа удах шинжтэй байна.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 11

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 12

Лазер

Лазер бол бодит зүйл. Түүнийг хэрэглэхгүй байгаа гол шалтгаан нь их хэмжээний эрчим хүч шаарддагт байгаа юм. Ийм учраас лазерийг том оврын тээврээр л зөөх боломжтой, учир нь том оврын машин л нүсэр хэмжээтэй цэнэгийг зөөвөрлөж чадна.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 14

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 13

Экзо араг яс

Хүний биеийн ачаалал даах чадварыг ихэсгэх боломжтой ба одоогийн байдлаар хамгийн бодит шийдвэр нь өмсгөл бүхий нэмэлт араг яс юм. Энэ нь 120 хүртэл кг-ын жинтэй ачааг өргөх боломжтой болгодог ба биеийн хэсгээ алдсан аль эсвэл хөдлөх чадваргүй болсон хүмүүст их найдвар төрүүлж байгаа юм. Үүний тусламжтай настай иргэдийг ажилд авах боломжтой болох юм. Lockheed Martin болон Daewoo нар өөрсдийн загваруудаа аль хэдийн гаргаж туршчихаад байгаа ажээ.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 15

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 16

Хиймэл булчин

Мэдээж хөдөлгөөнд дан яс байгаад хангалтгүй, булчин шөрмөс ч мөн байх хэрэгтэй. Полимер холбоосыг саяхан булчин орлуулах зорилготой хэрэглэж эхэлсэн. Халуун болон цахилгааны тусламжтайгаар уг хиймэл булчинг агшааж, сунгаж болох ба хүний булчингаас 100 дахин бат бөх аж.

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 17

Таныг ер бусын чадвартай болгож чадах 10 технологи 18

3
ГайхмаарГайхмаар
3
БахархмаарБахархмаар
2
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

сэтгэгдэл

  1. Rasmus

    2016/05/02 at 15:48

    Goy goy

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.