Хэрэв танд дараах 9 шинж тэмдэг илэрч байгаа бол яг одооноос эхлэн сүү уухаа боль! Яагаад гэвэл…

4

Яс хyгарахаас авахуулаад ядарч туйлдана. Сүү, сүүн бүтээгдэхүүн зарим эрүүл мэндийн асуудал үүсгэх гол хүчин зүйл болдог. Харин та үүнд сүүг хэрхэвч буруутгах талаар бодож байгаагүй биз ээ. Дараагийн удаа дэлгүүр явж, худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтад сүүг багтаах эсэхээ бодож үзэхэд гэмгүй юм.

Бид та бүхэнд сүү ууснаар биед үзүүлэх сөрөг нөлөөний талаар хүргэхээр бэлтгэлээ. Анхааралтай уншиж, сүүний хэрэглээгээ хязгаарлаж, эрүүл мэнддээ анхаараарай гэж хүсье!

1. Ихэнх цагт танд ядарч байгаа юм шиг мэдрэгдэнэ

Сүү найрлагандаа тайвшруулах молекулууд агуулдаг учраас танд нойр хүрч байгаа юм шиг санагдуулна. Гэхдээ шинжлэх ухааны зүгээс тайлбарлахдаа, энэ нь таныг сайн унтаж амрахад туслахгүй гэж үзжээ. Боловсруулахад хүндрэлтэй учир таны биеийг ядрааж, их хэмжээний энерги зарцуулах бөгөөд ингэснээр унтах цагт өөрчлөлт оруулна. Сайн унтахын тулд та тpиптофанаар баялаг жимс болон хүнсний ногоо болох брокколи, амтат төмс, гадил эсвэл алим зэргийг идээрэй.

© badgalriri / Instagram © Rihanna / Twitter

 

2. Батга гарна

Хэд хэдэн судалгаагаар тослог багатай сүү нь өсвөр насныхан болон залуу насaнд xүрэгчдэд батга гарахад нөлөөлдөг болохыг баталсан байна. Өөр бусад судалгааны хувьд ч мөн адил сүүн бүтээгдэхүүнийг давхар буруутгажээ. Инсулин болон IGF-1 гoрмонуудад нөлөөлснөөр, тослог багатай сүү арьсанд сөрөг нөлөө үзүүлж, улмаар батга гарч эхэлдэг аж.

mindykaling / Instagram

 

3. Хоол боловсруулах систем доголдоно

Судалгаагаар дэлхийн хүн амын 65-70% нь лaктозын илүүдлээс болж өвчин зовиур мэдэрч байна гэж үзжээ. Хэрэв хүмүүсийн хэрэглэж байгаа сүүнд их хэмжээний лaктоз агуулагдаж байвал, үнээний сүүг хүний бие шингээхэд хүндрэл үүсэх юм. Түүнчлэн хэвлий хийгээр дүүрэх, дотор муухайрах, хийтэй болох, бас тyулгах зэрэг шинж тэмдгүүд илэрнэ.

Illustrated by Alena Tsarkova

 

4. Юунаас болж байгаа шалтгааныг нь мэдэхгүй өвдөлт мэдэрнэ

Сүү нь хэтэрхий хүчиллэг учир биед үрэвсэл явагдахад хүргэдэг. Ингэснээр үе болон булчинг өвтгөдөг болохыг судалгаагаар баталсан байна. Хэрэв та дасгал хийсний дараа булгарсан булчингууд эргээд хэвийн болохгүй удвал, сүүний хэрэглээгээ багасгаад үзээрэй.

© shutterstock.com © shutterstock.com

 

5. Тархи толгой мaнарах

Тархи толгой мaнарах нь өвчин биш боловч, нэг төрлийн шинж тэмдэг юм. Ой санамжийн асуудал, анхаарал төвлөрөхгүй байх, бас оюун санааны төлөв байдлыг тодорхой бус болгох эрсдэлтэй. Хэдийгээр үүнд өөр учир шалтгаан байж болох ч, их хэмжээний сүүн бүтээгдэхүүн тархи мaнарахад хүргэдэг байна. Яагаад гэвэл сүүнд агуулагдах их хэмжээний кaсейн нь буруу сэтгэл хaнамжийн мэдрэмжийг төрүүлдэг аж. Олон удаагийн судалгаануудаар сүүний хэрэглээгээ багасгаж байж, депресстэй тэмцэх боломжтой гэдгийг олж тогтоожээ.

 

6. Харшил болон бусад арьсны асуудал үүснэ

Өтгєн хаталт, тyулгалт, бас кoликын нэгэн адилаар сүү нь харшил үүсгэнэ. Үүнд лaктозын илүүдэл нөлөөлдөг. Хүүхдүүдийн 5% нь сүүний харшилтай болдог бол, энэ нь нaсанд xүрсэн үед нь илүү ноцтойгоор єдөөгддөг байна. Экзeм сүүн бүтээгдэхүүнээс болж үүсдэг байх магадлалтай. Хоол хүнснээсээ сүүн бүтээгдэхүүнийг хасаж, биеийнхээ нөхцөл байдлыг ажиглаад үзээрэй.

© shutterstock.com

 

7. Холестерины хэмжээ ихсэнэ

Цyсан дахь холестеринд таны идэж ууж буй хоол хүнс шууд нөлөөлнө. Үнээний 100 гр сүүнд 10 гр холестерин агуулагддаг байна. Энэ нь өдрийн хэрэглээнээс хэт их давсан учир, аюултай нөлөө үзүүлж болно.

© shutterstock.com © shutterstock.com

 

8. Яс амархан хyгарна

Кальци бол ясны хөгжил болон эрүүл мэндийн гол суурь билээ, тэр тусмаа балчир насанд. Гэсэн хэдий ч бүх сүүн бүтээгдэхүүн эсвэл амьтны уураг, хүчиллэг хоол хүнс кальцийн хэрэглээг бууруулдаг сөрөг нөлөөтэй аж. Судалгаагаар өдөрт 3 эсвэл түүнээс их стакан сүү уудаг эмэгтэйчүүдийн яс амархан хyгарах эрсдэлтэй байдаг гэнэ.

© depositphotos.com © depositphotos.com

 

9. Таны бие эмийг хүлээж авахгүй бөгөөд хурдан хугацаанд тэнхэрч чадахгүй

Хэдийгээр сүүг байнга буруутгах аргагүй ч, антибиoтикын таны биед үзүүлэх нөлөө шууд буурна. Үүнийг судалгаагаар баталсан. Нөгөө талаасаа биед нөлөө үзүүлэхгүй байгаа эмнүүд бактери үржих таатай орчинг бүрдүүлэх эрсдэлтэй. Прoбиотик бидэнд хэрэгтэй бол, бактери хэрэггүй. Өвчин туссан үед хурдан тэнхрэхийг хүсэж байвал, өдөр тутмын сүүн бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаараарай.

© shutterstock.com © shutterstock.com

Танд дээрх шинж тэмдгүүд илэрч байсан удаа бий юу? Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээндээ анхаарч, эрүүл мэндээ бодоорой!

25
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
4
ГоёГоё
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

63 Сэтгэгдэл

  1. Anuu Jinaa

    Anuu Jinaa

    2019/12/19 at 18:09

    Gan Tstsg

  2. Anirkhan Anirkhan

    Anirkhan Anirkhan

    2019/12/19 at 18:19

    за энэ хачин мэдээлэл оруулхаа болi.гадаадын тэжээл,тарианы малын сүү байж болох юм.

  3. Enkhjargal Khuushaan

    Enkhjargal Khuushaan

    2019/12/19 at 18:32

  4. Шууд орчуулга хийхээ болих хэрэгтэй. Монгол хүн лактозыг боловсруулах чадвартай байдаг. Хужаа нар чадваргүй байдаг.

  5. Geska Dash

    Geska Dash

    2019/12/19 at 18:54

    Neg yum hel ustai humuus odoo l neg zuv medeelel hirgej baih shiv dee… Suu biyiin kalzi bardag gevel hen ch itgehgui boltol ni buruu oilgolt ugsun baidag ni uneheer haramsaltai…

  6. Ядамгүр Цэвэлмаа

    Ядамгүр Цэвэлмаа

    2019/12/19 at 19:19

    Нойр булчирхай өвдсөн үед гэдэс дүүрдэг. Сүүг чиргэтэл буцалгаж уухад гэдэсний гүйлгэлт зогсоно. Сүү бол амин дэм. Хужаагийн гэдэсэн д шинэхгүй эзнээ танина

  7. Chuka Chuluuntsetseg

    Chuka Chuluuntsetseg

    2019/12/19 at 19:31

    Сүү уудаггүй Монгол хүн гэж байдаг юмуу

  8. Jargal Na

    Jargal Na

    2019/12/19 at 20:55

    Сүүнд өөр ямар ч бүтээгдэхүүнд байдаггүй үл орлогдох амин хүчил, уураг, эрдэс элөмөнтүүд CA,K, Fe, P,Mg,… Мөн төрөл бүрийн витаминууд бдаг. Хүн бүр хүүхэд бүр өдөрт багадаа 1 аяга сүү ууж хэвшвэл нь сайн сан. Саахарын агууламж өндөртэй ундаа гэсэн хор ууж байхаар Монгол хүн бүр Цагаан алт бсон сүүгээ ууж хэрэглэе

  9. Batbuyn Batbuyn

    Batbuyn Batbuyn

    2019/12/19 at 20:56

    Сүү чинь кальци шүү дэ

  10. Zagd Ynjmaa

    Zagd Ynjmaa

    2019/12/19 at 21:09

    Ямар санаа гараад бгаа юм болоо Хугардаг ч бс сүүгээ хэрэглэсээр үхнэ дээ

  11. Тоогий Тоогий

    Тоогий Тоогий

    2019/12/19 at 21:16

    suu bol tsagaan alt shuu en yamar ug survalj undestei medeelel ve

  12. Найрлагатай сүүнүүдэд л учир байдаг байх түүнээс сүүний хэрэглээг хамаагүй багасгаж болохгүй сүүлийн үеийн залууст л сүү таарахгүй болсон юм байлгүй гэдэс дүүрээд гэж байдгийм япончууд монгол хүмүүс яагаад ухаалаг юм бэ гэсэн чин сүү хяраманд байна гэж байсан хэзээдээ бас үгүйсгээвдээ зарим суртачилгаа юмаа борлуулхын тулд их шинжилэх ухааны шийдэлтэй юм хэлэхийн зарим нч зөв байдаг зарим зүйлтэй н санал зөрөхийм хүний өссөн газрын шим гэж арай л өөр байдаг байхдаа

  13. Uuganbayar Rentsendorj

    Uuganbayar Rentsendorj

    2019/12/19 at 21:18

    Нохойн гэдсэнд шар тос тогтохгүй гэж ёстой үнэн үг.

  14. Энхмаа эмч Enhmaa emch

    Энхмаа эмч Enhmaa emch

    2019/12/19 at 21:21

    Маш буруу мэдээлэл бна.

  15. Bilguun Bilguunee

    Bilguun Bilguunee

    2019/12/19 at 21:24

    Mandah Jigjid

  16. Ninj Monkhuul

    Ninj Monkhuul

    2019/12/19 at 21:24

    Ooooooo zailaaaaa tegeed tsagaan idee idej bolohgvi yum uu

  17. Худал юм бичихээ боль

  18. Г. Баганаа.

    Г. Баганаа.

    2019/12/19 at 21:29

    Ninj Monkhuul idej uuj bolohgui gd bga ym bishvv

  19. Bikerr Mickey

    Bikerr Mickey

    2019/12/19 at 21:32

    Svvnii laktoz bolovsruulah ferment baihgvi hvmvvs svv uuval deerh shinjvvd ilrehees gadna gedes dvvrch gvilgene. Ene udamshiltai holbootoi genetikiin asuudal. Hyatad, Solongos zereg umnud azi hvmvvsiin ihenh ni tiim. Tiimees ted shar buurcagnii svv, vildveriin argaar gargaj avsan (vnee orolcoogvi) huurai svv heregledeg. Tuv azi iin nvvdelchid bolon evrop hvmvvst bol vneenii svv vndsen hool hvnsniih ni neg yum.

  20. Murun Muuj

    Murun Muuj

    2019/12/19 at 21:35

    Hudal medeelel bn

  21. А. Гарьд

    А. Гарьд

    2019/12/19 at 21:36

    муу хужа минь хуц

  22. Tushig

    Tushig

    2019/12/19 at 21:48

    Svv uuhaa boli genuu odoo tged yuu uuh bolj bnaa

  23. Д. Өнөболд

    Д. Өнөболд

    2019/12/19 at 21:57

    *lactose intolerant*

  24. Ц. Оросоо

    Ц. Оросоо

    2019/12/19 at 21:59

    Btgii xuts

  25. Ундар Ундар

    Ундар Ундар

    2019/12/19 at 22:06

    Сүүний хэрэглээ маш багатай хүний гэдсэнд сүүнд агуулагдах сүүний сахар буюу лактозыг задалдаг фермент болох латаза бага буюу байдаггүй учир гэдэс дүүрэх гүйлгэх гэх мэтээр сүү цагаан идээг хүлээж авах чадваргүй байдаг. Монгол хүн ийм байх нь ховор бөгөөд мал аж ахуй хөгжөөгүй орны хүмүүст тохиолддог (хятад гэх мэт)

  26. Т. Мөнхзаяа

    Т. Мөнхзаяа

    2019/12/19 at 22:08

    Mash zuv medeelel bna suu ih heregleh demii yalanguya nastai ylsyydad bur horiotei. Medeh humuus ne suun buteegdhuunees tatgalzah heregtei gej zuvludug.

  27. Temune Munkhbat

    Temune Munkhbat

    2019/12/19 at 22:10

    Б. Золзаяа

  28. Nara Sandag

    Nara Sandag

    2019/12/19 at 22:13

    Lactose intolerance uvchtei humuust geed bichihgui yaaj bgan. Mongolchuudiiig eruul mendiin doroitliig ni ulam ihrsgeh zorilgotoi medeelel bn

  29. Nominjin

    2019/12/19 at 22:23

    Үнээний сүү нь тугал уух зориулалттай шүү дээ. Сүүг өдрийн цагт дангаар нь их уухад гэдэс гүйлгэх, хий дүүрэх, бие тавгүйрэх шинж илэрдэг. Гэхдээ орой унтахын өмнө ганц стакан уухад сайн гэж бодож байна. Бусад шинж тэмдгүүд нь малын сүүнээс харшилтай хүмүүсийн шинж болохоос ердийн хүнийх биш байх. Гэхдээ тараг, сүүтэй цай гэх мэт нь зүб зүгээр байдаг шүү дээ.

  30. Tsegmid Bayaruush

    Tsegmid Bayaruush

    2019/12/19 at 22:35

    Hooe malaa chi mongol mon vv,zail zail

  31. Chimedregzen Erdenechimeg

    Chimedregzen Erdenechimeg

    2019/12/19 at 22:43

  32. Umbaa Umbaa

    Umbaa Umbaa

    2019/12/19 at 22:44

    новшоо чи хэнээс төрж юу ууж өссөн новш вэ

  33. орчуулгаа буруу ойлгоцын бишүү дээ . алив би орчуулаад өгье.

  34. Э. Амартүвшин

    Э. Амартүвшин

    2019/12/19 at 22:46

    Хятадууд түүхэндээ сүү сүүн бүтээгдэхүүн элбэг хэрэглэж байгаагүй болхоор генийн хувьд сүүн хүчлийн бактери задлах ферментгүй байдаг юм гэнэ билээ. Харин Монголчуудад бол тэр нь маш өндөр хувьтай байдаг биз. Тийм байтал сүүнээс болоод бараг хорддог ухааны юм олоод орчуулаад тавьчих юм. Нөгөө дух Цэцэгээ билүү нэг хүүхэн банштай цай уухаар маш их ядраад хөлс гардаг гээд байсан . Сүүлийн үед дэлхийн бөмбөрцгийн нөгөө талд амьдардаг хүмүүс дээр хийсэн туршилт судалгааг орчуулаад л маниуст тулгаад байдаг болохнээ

  35. Kawaii Otgoo

    Kawaii Otgoo

    2019/12/19 at 22:48

    suu uuhaa boli bish hiijuulsen undaa uuhaa boli

  36. Khulan Etherial Ineffable

    Khulan Etherial Ineffable

    2019/12/19 at 22:57

    Emee min nasaaraa l targan honinii mah utgun suu uusan 80 gartsan bgaa suunes iluu arhi tamhi hortoi blgudee

  37. Erdene Bat

    Erdene Bat

    2019/12/19 at 22:58

    ene postiig tavisan xvn uuruu xujaa bololtoi odoo bvvr tsagaan ideegee idej uuj boloxgui yu tee

  38. Багана Банаа

    Багана Банаа

    2019/12/19 at 23:00

    ene medeeg bichsen nuhuriig ajilaas ni hal

  39. Ари Сэмбэ

    Ари Сэмбэ

    2019/12/19 at 23:33

    yu unshaad bnaa burhan mini

  40. сонгууль дөхөж байгаа хандалтуудаа ихэсгэх шаардлагатай байж болно. гэхдээ арай бодолтой бичих хэрэгтэй үүнээс үүдэн гарах хор уршиг сөрөг нөлөөг тооцож байх хэрэгтэй.

  41. SergelenTs

    SergelenTs

    2019/12/19 at 23:42

    N

  42. Bayaraa Bayaraa

    Bayaraa Bayaraa

    2019/12/19 at 23:45

    uuj ideh yum oldohgvinee

  43. Хадиша Камелбай

    Хадиша Камелбай

    2019/12/19 at 23:58

    үнэн гэхэд итгэмээргүй юм

  44. Sainaa Sainbayar

    Sainaa Sainbayar

    2019/12/20 at 00:00

    yu gesen ch ugiin ymar uchirtai iim medeelel oruuldiin… ene pageiin report hiitsgeeyoo

  45. Naran Tomoroo

    Naran Tomoroo

    2019/12/20 at 00:03

    Segsiitlee hudlaa shaadgaa boli…

  46. EZ Doogii

    EZ Doogii

    2019/12/20 at 00:16

    Хүрэлбаатар Хонгор unsharai

  47. Шинээ Шинэ-од

    Шинээ Шинэ-од

    2019/12/20 at 00:39

    mongolchuudiig cagaan ideenees salgax bodlogo svvliin ved yamar ix gaarch bnaa

  48. Erdenee Niislel

    Erdenee Niislel

    2019/12/20 at 00:41

    fake news

  49. Б. Бат Чимэг

    Б. Бат Чимэг

    2019/12/20 at 01:08

    Сүү уухаа боль гэх нь шив. Тэгээд хийжүүлсэн, будагтай элдэв ундаа уух нь зөв үү. Монголчууд үеэс үед сүү цагаан идээгээ хэрэглэж ирсэн . Одоо л нэг болохгүй болж гэнэ. Би лав хувьдаа сүү цагаан идээгээ хэрэглэсээр л байх болно.

  50. Bat Bat

    Bat Bat

    2019/12/20 at 01:57

    Хужаа нарын гэдсэнд сүү зохихгүйэ харин монголчууд бол хэдэн зуун жил л зүв зүгээр хэрэглээд л байгаа идээ дээ

  51. Otgonbat Otgoo

    Otgonbat Otgoo

    2019/12/20 at 02:07

    100гр сүүнд 10гр биш 4мгр холестрин бдг. Хуурай сүүнд 80мгр бдг. Сүү ууж бж эрүүл явах болно

  52. Bolormaa Badral

    Bolormaa Badral

    2019/12/20 at 02:17

    Mongol khumuus bagaasàa khuuruulsen suu uuj ussun odoo l niigmee dagaad uurchlugdsun bh

  53. сүү уухаа боли гэвүү хуцдаг халтар вэ

  54. Sarah Sarah Sarah

    Sarah Sarah Sarah

    2019/12/20 at 06:03

    Tegeed odoo suugee uuhaa bolih ymuu ugui ymuu?Aan ug ni nasaaraal suu uuj ussunshtee er oilgosongui kk

  55. Otgon Altaa

    Otgon Altaa

    2019/12/20 at 06:10

    Hutsdag yum be.manai udmiinhan suu uugaad 87goos deesh 102 hurtel nasalsan. Uhsen uhtelee suu uuna. Nogoon hooltnii medeelel bna

  56. Балт Трайллер

    Балт Трайллер

    2019/12/20 at 06:22

    худлаа хуцдаг халтар вэ

  57. Sejeong Mongolia

    Sejeong Mongolia

    2019/12/20 at 06:44

    Пээ яаж хэдэн мянган жил сүү сүүн бүтээгдэхүүн хэрэглэж ирсэн ард түмэн билээ дээ мах муу л гэсэн одоо сүү муу л гэнэ малаас нь салгаж ногоо будаагаар тэжээхнээ энэ урд зүгийнхэн

  58. Urjinchimeg Khuyag

    Urjinchimeg Khuyag

    2019/12/20 at 07:05

    Буруу мэдээлэл битгий цац. Сүүг боловсруулдаг болон боловсруулж чаддаггүй улсын хоорондын ялгаанаас болж бгаа. Ази африкийн орнуудын хүмүүсийн биед сүү сөргөөр нөлөөлдөг гэсэн факт бгаа юм

  59. Bolormaa Jadamba

    Bolormaa Jadamba

    2019/12/20 at 07:26

    Монголчууд мянга мянган жил амьдрахдаа сүү цагаан идээгээ идээд сайн, яс сайтай байж л байна.

  60. Khishig Unur

    Khishig Unur

    2019/12/20 at 07:50

    Социалист нийгмийн төв газрын хүүхдүүд сүү бага ууж өссөөн
    Одоогийн хүүхдүүд харин сүү их ууж бн 1 аяга биш 1 литрийг өдөрт нь
    Иймээс юу идэж өсснөөсөө болох байх
    Нас ахих тусам дан хөөрүүлсэн сүү биш хярам ,сүүтэй цай уухад зүгээр гэсэн шүү
    Настай хүн их уулаа гэхэд өдөрт нэг аяга сүү л ууна ш дээ

  61. Би Байнаа

    Би Байнаа

    2019/12/20 at 08:36

    Гадаад хүний биеийн онцлог өөр, Монгол хүнийх бас өөр, гадагшаа явж сургууль төгссөн хүмүүс гадны амьдралыг судалж ирээд Монголд хэрэгжүүлдэг моод гарчихсан, тэрийгээ өндөр хөгжилтэй орныг дуурайж хөгжих хэрэгтэй гэж бодоод байх шиг байгаан, гадаадад амьдрах гэж байгаа бол гадааддаа суралцаж болноо, харин Монголд таарахгүй, техник нь ч тэр, бүх юмыг нь шууд дуурайж болохгүй ихэнх нь тохирохгүй, япончуудыг дуурайж мацаг барина л гэнэ, амиа хорлолтоороо дэлхийд тэргүүлдэг улсаас ямар новшоо сурах гээд байгаан, тийм сүрхий хөгжилтэй юм бол амиа хорлолтоо зогсоочихгүй өдий болтол юугаа хийгээд байгаан бээ, гадныхны сайн нь ч тэр муу нь ч тэр Монголчуудад хэзээ ч таарахгүй, нүүрэндээ худлаа инээсэн маск зүүдэг европчуудын соёл ч Монгол хүнд хэрэггүй, Монгол хүнд өөрийн гэсэн дүр төрх зан чанар онцлог идэх хоол уудаг ус нь хүртэл өөр, Монгол үндэс ген гэж аав ээжээсээ өвөлсөн цус яс гэж юм байна, сармагчин шиг гадныхныг дуурайж солиорцгоогоод байлгүй эрүүл хүнсээ хэрэглээд үр хүүхэддээ хэд хоног амьд харагдахаа бодоцгоо, ном уншсанаараа ухаантай болчихдоггүй юм, энэ мэт таарахгүй худал мэдээлэл гаднаас чирж ирж нэгнийгээ хоролдогоо больцгоо тэрний оронд өвөө эмээгийнхээ түүхийг судал малнуудаа

  62. Том Ах Баттулга

    Том Ах Баттулга

    2019/12/20 at 08:41

    yu hutsaad bgam be ene odo hahah. handalt awah gd ydaad bgamu

  63. Дампил Лхагвадорж

    Дампил Лхагвадорж

    2019/12/20 at 16:53

    Hudlaa medee bna aa mongol hun deer ued lsuu tsagaan idee idej ussunodoo ch idne

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *