Бараг бүх биеэрээ дүүрэн шивээс хийлгэсэн бүсгүй сайн эмч болоход харагдах байдал огтхон ч хамаагүй болохыг өөрийн биеэр баталжээ!

2

Sarah Grey, эмч бөгөөд ирээдүйн ортопедийн мэс засалч. Тэрээр Австралийн Аделайдын Их сургуулийг төгссөн. Эрүүл мэндийн чиглэлээр суралцсан, бие дээрээ хамгийн их шивээстэй эмэгтэйчүүдийн нэг юм. Тэр дэлхий нийтэд бие дээрээ маш олон шивээстэй гэдгээрээ алдартай болоогүй. Яагаад гэвэл тэр нийгмийн зарим нэг утгагүй хандлагыг өөрчилжээ. Тэр эмч болох мөрөөдөлдөө хөтлөгдөхөөс гадна, нийгэмд шивээстэй байлаа гээд мэргэжлийн чиг хандлагад, ажил мэргэжилд ямар нэгэн нөлөө үзүүлэх учиргүй гэдгийг бусдад ойлгуулсан байна.

Өнөөдөр бид та бүхэндээ Sarah-ийн түүхээс сонирхуулахаар шийдлээ. Танд нэгийг бодож, хоёрыг тунгаахад тусална гэдэгт найдаж байна.

© rosesarered_23 / Instagram

 

Бусад мэргэжилт нэгтнүүд нь түүний гадаад төрхийн талаар юу гэж боддог вэ?

Тэр бидэнд түүний ажлын хамтрагчид өөрийг нь уриалгахнаар хүлээж авч, хамтран ажиллахад таатай байгаагаа хэлсэн талаар дурдсан юм. Түүнийг байгаа чигээр нь хүлээж авсан бөгөөд ажлынх нь газрын хүмүүс түүнийг “өнгөлөг” гэж дууддаг гэнэ. Тэрээр ярилцлагын үеэр удахгүй эхнийхээ мэс ажилбарыг хийхээр бэлдэж байгаа тухайгаа хэлсэн юм. “Тэд миний чадварыг гадаад төрхтэй маань холбоогүй.” гэж тэр ярилцлагадаа дурьджээ.

© rosesarered_23 / Instagram

 

Гадаад төрх нь түүнд янз бүрийн туршлага хуримтлуулахад нөлөөлсөн

Түүний шивээсээр дүүрсэн биед талархах хэрэгтэй байх. Тэр өөрийн хуримтлуулсан туршлагаа хуваалцахдаа сөрөг гэхээсээ илүү эерэг хандлагатай байв. Гэхдээ тэр хүнд хэцүү нөхцөл байдалтай олон удаа нүүр тулгарч байжээ. Жишээ нь нэг удаа тэрээр Австралийн нэгэн зоогийн газар нөхөртэйгөө хамт байх үед нь түүнийг зоогийн газрыг орхиж явахыг шаарджээ. Энэ нь одоог хүртэл нийгэмд бусдыг гадаад төрхөөс нь болж, ялгаварлан гадуурхдаг буруу хандлага байгаагийн тод илрэл юм.

© rosesarered_23 / Instagram

Гэхдээ залуухан эмч бүсгүйд бүх зүйл тийм ч тааламжгүй эсвэл тав тухгүй санагддаггүй байв. Авьяас чадвар нь үүнийг илэрхийлнэ. Тэрээр шивээс хийлгүүлэх сонирхолтой хүмүүст зориулж, өөрийнхөө шивээсний газрыг амжилттай нээсэн байна. Мөн тэрээр “Miss Ink Australia” тэмцээнд 2017 онд түрүүлж, олон хүнээс сайшаал, магтаалын үгс сонсож байв.

© rosesarered_23 / Instagram

 

Гадаад төрхөөсөө болж хүсэл мөрөөдлөө биелүүлж чадахгүй байгаа хүмүүст зориулсан бяцхан зөвлөгөө

Тэр хэлэхдээ, “Хэрэв чи ямар нэгэн зүйлд хүрэхийг хүсэж, илүү шаргуу хөдөлмөрлө, чи санасандаа хүрч чадна. Илүү олон хүн хэвшмэл ойлголтоос бий болсон хязгаарыг арилгахад тусалснаар, төдий чинээ хүмүүс ирээдүйд үзэл бодол, хандлагаа өөрчилнө.” гэжээ. Түүний хэлсэн үнэхээр зөв! Бусдын үзэл бодлыг өөрчлөхийн тулд хүмүүс өөрсдийн гэсэн хувь нэмрээ оруулж, хөдөлмөрлөж, бусдаас өөр байх нь буруу зүйл биш гэдгийг харуулах ёстой.

© rosesarered_23 / Instagram

 

“Хэрэв чамд хэлэх ямар нэгэн сайхан зүйл байхгүй бол, юу ч хэлэх хэрэггүй!”

Урлаг бол ямар нэгэн байдлаар энэ ертөнцийн нэг хэсэг байсаар ирсэн. Гэсэн хэдий ч үүнийг үргэлж нээлттэйгээр хүлээн зөвшөөрөөд байдаггүй. Яагаад гэвэл хэтэрхий субьектив, этгээд эсвэл бусдаас тэс өөр харагдуулдагтай холбоотой. Түүнтэй адилаар артистууд шүүмжлэл эсвэл үл ойшоолтыг тоолгүйгээр өөрийнхөө үнэлэмжийг нэмэгдүүлж, бүтээлч сэтгэхүйгээ улам хөгжүүлэн хувь хүнийхээ жинхэнэ мөн чанарыг үргэлж бусдад харуулж, батлаж байх нь чухал юм.

© rosesarered_23 / Instagram

 

Бонус: Шивээсний талаарх хорио цээр үнэхээр үнэн болохыг судалгаагаар тогтоосон

Өмнө нь шивээсийг гэмт хэргийн билэг тэмдэг эсвэл нийгмийн статусын баталгаа гэж үздэг байв. Энэ нь хүмүүст ажилтай болоход хүндрэл учруулж, нийгмээс тусгаарлагдах үндэс болж байсан. Гэхдээ судалгаагаар одоо ч гэсэн хүмүүсийн дунд шивээстэй хүнийг буруугаар ойлгох хандлага байсаар байгаа бөгөөд жил ирэх тусам энэ буруу ойлголт өөрчлөгдөж байгааг онцолжээ.

© rosesarered_23 / Instagram

Та шивээс, үсний засалт, эсвэл харагдах байдлаасаа болж ялгаварлан гадуурхагдаж байсан уу? Тийм бол сэтгэгдэл үлдээх хэсэгт хариултаа бичээрэй.

18
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
4
ХарамсалтайХарамсалтай
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *