Кинонуудын хамгийн алдартай байршлууд

0

Кинонуудын хамгийн алдартай байршлууд


Кино үзэх дургүй хүн гэж бараг үгүй биз. Кино болгонд тодорхой үйл явдлууд нь болж өрнөдөг барилга, цэцэрлэг, зүгээр л нэг өрєє гэхчилэн ямар нэгэн байршлууд байдаг бөгөөд тухайн тэр байршлыг хармагц л энэ газарт үйл явдал нь өрнөдөг киноны нэр, үйл явдал, жүжигчид гэхчилэн бүх зүйлс нь санаанд буудаг. Гэхдээ үйл явдал нь хурдан хугацаанд өрнөсөн бол байршлын талаарх асуудалд нэг их анхаарал хандуулдаггүй тохиолдол бий.Бидний нийтлэлд үзэгчид хармагцаа таних киноны арван байршлын зургийг багтаасан байгаа юм. Ингээд та бүхнийг энэхүү жагсаалтанд ямар ямар кино орсон болохыг дараах зургуудаас олж үзэхийг урьж байна.
[ XopoM.com ] фото

10. Die Hard – Nakatomi Plaza. Энэ киноны бараг ихэнх хэсгийн зураг авалт Лос Анжелесын Beverly Hills дэх Nakatomi Plaza-гийн 29 болон 35 давхруудын хооронд хийгдсэн. Алан хядагчид барилгыг бүхэлд нь хяналтандаа авч, хүмүүсийг барьцаалж, шаардлагаа тавьж байх зуур Нью Йоркын цагдаагийн дүрд хувирсан жүжигчин Bruce Willis хөөрхий хохирогчдыг аврахаар хичээж буй үйл явдлууд яг энд л өрнөдөг.

[ XopoM.com ] фото

9.Big Lebowski – Sobchak Security. 1998 оны энэхүү инээдмийн кинонд Big Lebowski болон түүний хоёр найзыг Sobchak Security-д сууж, ярилцаж, боулинг тоглож байгааг харж болно.

[ XopoM.com ] фото

8. Groundhog Day – Cherry Street Inn. Цаг уурч Phil-ийн амьдралын өдрүүд Cherry Street B&B-д өрнөдөг бөгөөд жүжигчин Bill Murray киноны дүр Phil-ийг бүтээхийн тулд ч бас энд амьдарсан гэхэд болно. Жинхэнэ B&B нь Иллинойсын Woodstock-д байрладаг бол киноных нь Пенсилванид байрладаг. Байшингийн дотоод заслын хувьд жинхэнэтэйгээ адил зүйл нэг ч байхгүй гэхэд болно.

[ XopoM.com ] фото

7. Home Alone – Family House. Энэхүү алдарт киноны гэр бүлийн сууцны байшин Чикагогийн захад оршдог. Киноны нэг хоёрдугаар ангийн зураг авалтыг хийхийн тулд байшингийн дотоод засалд бага зэргийн өөрчлөлт хийсэн. Киноны зарим хэсгийг ахлах сургуулийн биеийн тамирын зааланд хийсэн, гэхдээ Culkin-ы зураг авалтын ихэнх хэсэг энэ байшинд хийгдсэн байна.

[ XopoM.com ] фото

6. Casino Royale – Hotel Splendide. Нэрт мөрдөгч James Bond банкны эзнийг Casino Royale-д зогсоох хэрэгтэй болдог. Montenegro дахь Splendide зочид буудалд өрнөх үйл явдал үнэн хэрэгтээ энд бус Чехийн Karlovy Vary дахь Pupp зочид буудалд зураг авалт нь хийгджээ. Киноноос James Bond болон Vesper Lynd нар таксигаар том зочид буудлын өмнө ирж байгааг харж болно.

[ XopoM.com ] фото

5. Lord Of The Rings – Hobbiton. Энэхүү киноны зураг авалт Шинэ Зеландын Умард Айлэнд дахь Matamata хэмээх хөдөөгийн хотод хийгджээ. Нobbit-уудын гэр байдаг энэ газар бол үнэн хэрэгтээ хонины бэлчээр. Харин Bilbo’-гийн гэр дэх зураг авалтыг студид хийсэн байна. Кино дэлгэцэнд гарсны дараа энэ газар аялагч жуулчдыг ихээр татах болжээ.

[ XopoM.com ] фото

4. Ghost Busters – Firehouse. Bill Murray-гийн бүтээсэн нэг дүр бол сүнс хөөх үйлчилгээг бий болгосон ажилгүй гурван профессорын дүр. Ghostbusters болон Ghostbusters 2 кинонуудад тэд өөрсдийн сүнс баривчлах ажлынхаа байр болгож гал сөнөөх газрын байшинг ашигладаг. Гадаах зураг авалтын тухайд Нью-Йоркт байрладаг нэгэн гал сөнөөх газрын барилгын гадна хийсэн бол дотор зураг авалт нь Лос Анжелесын нэгэн гал сөнөөх газарт хийгдсэн бөгөөд энэ газрыг The Mask кинонд ч бас ашиглаж байжээ.

[ XopoM.com ] фото

3. Star Wars – Mos Espa, Tatooine. Тунис дэх цөлийн дунд Star Wars-ын зураг авалт хийгджээ. Tatooine бол үнэндээ киноны зураг авалт хийсэн газраас урагш хэдэн милийн зайд орших Tataouine хэмээх Тунисын бодит хот юм.

[ XopoM.com ] фото

2. Forrest Gump – Жиоржиа мужийн Саванна дахь Chippewa Park. Tom Hanks-ын бүтээсэн Forrest Gump-ын цэцэрлэгт хүрээлэнгийн вандан сандал дээр автобус хүлээн сууж байгаа дүр зураг маш алдартай. Тэрээр өөрийнхөө түүхийг өгүүлж байгаагаар киноны 80%-д вандан сандал дээр сууж гардаг. Одоо энэ вандан сандал Savannah History Museum-д хадгалагдаж байгаа бол дээрх цэцэрлэгт хүрээлэн аялагчид болон фото зурагчдыг маш ихээр татдаг газар болжээ.

[ XopoM.com ] фото

1. Rocky – Пенсилваний Филадельфи дэх Philadelphia Museum of Art. Энэ музейн өмнөх 72 гишгүүр одоо “Rocky Steps” гэж нэрлэгддэг болсон. Жүжигчин Sylvester Stallone-гийн бүтээсэн Rocky Balboa-гийн дүр “Gonna Fly Now” дуунд энэ шатаар гүйдэг. Энд байх Rocky-гийн хүрэл хөшөө жуулчдыг татах үзмэр болдгоос гадна энэ шатаар Rocky-г дуурайн элэглэгчид ч жуулчдын очиж үзэх дуртай зүйлсийн нэг болдог.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

27 Сэтгэгдэл

  1. SeeKeSHDEEE

    2011/05/01 at 16:23

    :320:

  2. DaredeviliN

    2011/05/01 at 16:30

    bas 1 shuuhiin baiguullaga bdiisht bainga l kinonuud dr gardag

  3. dalai11

    2011/05/01 at 16:35

    UUUU

  4. NonE_mN

    2011/05/01 at 16:36

    sonin l yum

  5. Hounthen

    2011/05/01 at 17:10

    kk sonin ain

  6. shiji_batuka

    2011/05/01 at 17:22

    hehe

  7. muty

    2011/05/01 at 17:45

    wowowowowoowowoowowoooowowo

  8. Зочин

    2011/05/01 at 17:47

    mm bas sonirholtoi l ym

  9. tmra

    2011/05/01 at 18:35

    wow

  10. erxem_0505

    2011/05/01 at 18:54

    sonirxoltoi snagdlaaa!!! tnx

  11. Celldweller

    2011/05/01 at 19:37

    :-)

    [ Зассан: Celldweller , өдөр 2011/5/1 19:38 ]

  12. trojan08

    2011/05/01 at 21:00

    laitai

  13. love666

    2011/05/01 at 22:13

    hamgiin ehnii zuragl tasarhai haragdjiishd

  14. hurlee_sun

    2011/05/01 at 23:35

    [color=000080][b][size=x-large][font=comicsansms]Bugjnii eznii gazar ih sonin ym. ene tegeed honinii horoo gesn vgүү[/font][/size][/b][/color]

  15. pilguun

    2011/05/02 at 00:41

    ochij uzuul goyoo

  16. _V_

    2011/05/02 at 01:19

    Shan medeelel bna.

  17. doogii0118

    2011/05/02 at 08:44

    sonirholtoi

  18. jerry04

    2011/05/02 at 09:26

    ok. zarim kinog n uzeegui yum bna

  19. ben_jr

    2011/05/02 at 13:31

    very good, saihan blaa lorenzo iim medee olniig oruulj bgaarai.

  20. moochii

    2011/05/02 at 15:20

    ene odoo yum yum be oilogdog

  21. hishigee_0831

    2011/05/02 at 20:11

  22. Зочин

    2011/05/02 at 20:43

    empire stats hamgiin aldartaishd hehe

  23. sekv

    2011/05/03 at 14:54

    [color=008000][size=xx-large]sonin yum neeree hehe [/size][/color]

  24. CrEEeeZZZ

    2011/05/03 at 19:17

    dajgui l yum

  25. Зочин

    2011/05/05 at 18:03

    дажгүй л юм байна

  26. zayushkaa

    2011/05/05 at 18:06

    sonirholtoi

  27. skylord

    2011/10/21 at 17:57

    unheer goy bna kino ch bas goy yum tnx

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *