2002 онд дэлгэцээр “Бригада” киноны анхны анги гарч байлаа. Тун удалгүй олон ангит кино телевизийн хамгийн чухал үйл явдал болж хувирсан юм. Хэдэн сая үзэгчид гэхээсээ илүү улс даяараа Саша Белов, Кос, Зөгий, Фил нарын хувь тавиланд санаа зовж суудаг байв. Тэд тухайн цаг үеийн баатрууд байсан гэхэд буруудахгүй. Энэ дөрвөн гол дүрээс гадна өөр бусад хурц дүрүүд ч мөн бий.
Саяхан “Бригада”-г дахин үзэж суухдаа кинонд тоглосон жүжигчид хэрхэн өөрчлөгдсөн бол гэсэн сониуч зан хөдөлсөн юм. Бонуст нь харин Саша болон Олягийн хүүд тоглосон хүүгийн гэрэл зургийг сонордуулья.
Саша Белов — Сергей Безруков
Лена Елисеева — Наталья Панова
Оля Сурикова — Екатерина Гусева
Зөгий – Павел Майков
Фил — Владимир Вдовиченков
Кос — Дмитрий Дюжев
Макс — Александр Высоковский
Фара — Фархад Махмудов
Саша Беловын ээж – Валентина Теличкина
Катя — Мария Аронова
Ялаа – Сергей Апрельский
Введенский — Алексей Кравченко
Виталик — Даниил Страхов
Артур — Ян Цапник
Артурын нарийн бичиг – Светлана Чуйкина
Александр — Александр Иншаков
Анюта — Александра Флоринская
Бонус: Ваня – Саша Белов болон Ольгагийн хүү – Игорь Виноградов
“Бригада”-гийн зураг авалтын үеэр Игорь 6 настай байсан юм. Үүнээс өмнө “Олигарх” кинонд тоглочихсон “туршлагатай” жүжигчин болсон байв. Игорь хамгийн сүүлд 2010 онд нэг кинонд тоглоод жүжигчний хувьд энэ салбарыг эргэлт буцалтгүй орхижээ. Өнөөдөр зураг авалтын талбай дээр зохион байгуулагчаар ажиллаж байна.
Та “Бригада” олон ангит киног үзсэн үү? Та аль дүрд нь хамгийн их дуртай вэ?