Хоолойнд загасны яс тээглэсэн үед хэрхэн анхны тусламж үзүүлэх тухай. Ялангуяа хүүхдэд ийм асуудал тулгарвал үүнийг зайлгүй мэддэг байх шаардлагатай!

3

Гадуураа шаржигнасан мөртлөө аманд ороод л хайлж байгаа мэт мэдрэмж төрүүлэх загас идэх ямар сайхан билээ дээ. Даанч загасны жижиг яснууд энэ хоолыг аюултай болгодог талтай. Хоолойд тээглэх өчүүхэн жижиг яс – тун ч тааламжгүй мэдрэмжийг төрүүлнэ.

© DepositPhotos

Хэрвээ хүүхдийн хоолойд загасны яс тээглэсэн бол эцэг эх, эмээ өвөө нар бүгд сандарч эхлэх нь ойлгожтой. Ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авахыг та бүхэндээ танилцуулья.

 

Хоолойд тээглэсэн загасны яс

Загасны яс – маш нарийн, уян гэхдээ бат бөх бөгөөд хурц. Хоолойнд орсон яс яг л дэрэнд зоосон зүүний үзүүр шиг л хоолойд шигдэнэ. Таагүй өвчинг шууд мэдэрч болно, эсвэл яс залгиурт очиж тээглэхэд өвчнийг мэдэрнэ.

© DepositPhotos

Яс жижигхэн тул жирийн нүдээр олж харахад бэрх. Хоолойд тээглэсэн яс хэдэн долоо хоног, сар жилээр ч явсан байх тохиолдол бий. Энэ үед хүмүүс яс тээглэсэн байгаагаа ч гадарлахгүй явна. Гэхдээ залгиур хэсэгт ирвэгнэх эсвэл таагүй мэдрэмж төрж байна гэж зовиур хэлцгээдэг.

Хэрвээ яс бүйлсэн булчирхай эсвэл тагнай орчим тээглэсэн бол мэдрэхгүй байхын аргагүй, яагаад гэвэл эдгээр хэсэгт мэдрэлүүд ихээр байрладаг: өвчин байнга мэдрэгдэж тайван суулгахгүй. Үүнээс гадна шүлс ихээр ялгарна, дотор муухайрна, огино, бөөлжинө, халуурах шинж тэмдгүүд ч бас илэрдэг.

© DepositPhotos

Хоолойдоо ястай удаан явбал идээлэх шалтгаан болно, энэ үед мэс засал хийлгэхээс өөр аргагүйд хүрдэг. Хэрвээ хоолойд яс тээгэлбэл ямар арга хэмжээ авах ёстой вэ?

 

Аюултай бөгөөд үр дүнгүй аргууд

Интертетэд янз бүрийн л зөвлөгөө өгсөн байдаг. Ямар нэгэн хэмжээгээр үр дүнтэйгээс эхлээд бүр алмайруулмаар аргууд ч бий. Талхнаас эхэлцгээе, хоолойд яс тээглэсэн бол зүсэм талх идээд залги. Бас нэг арга байж болох юм, гэхдээ муугаар бодоход талхны хатуу хэсэг ясыг маханд бүр цааш шигдээчихвэл яах вэ? Энэ тохиолдолд ясыг гаргаж авах нь бүр л хүндрэлтэй болох нь ойлгомжтой.

© DepositPhotos

Талх идэхгүй байхыг зөвлөе. Үүний оронд гадил эсвэл төмс идэхийг санал болгожээ. Эдгээр хүнсээр нухаш бэлдэнэ. Наранцэцгийн тос ахиухан хий гэж. Нухашийг зажлахгүйгээр шууд бүхлээр нь залгина. Энэ “хоол” загасны ясанд таалагдсан эсэх үр дүнгийн талаар харин хэн ч дурдаагүй байна.

Бас нэгэн “шалгарсан” арга буюу хоолойд тээглэсэн ясыг хэрхэн гаргах вэ – амаа зайлах. Аль болох ургамлын гаралтай тайвшруулах хандаар хоолойгоо зайл гэсэн байна. Хоолойгоо зайлж байхад тэр хэсгийн булчингууд идэвхтэй ажиллаж эхлэх тул тээглэсэн яс өөрөө цааш явна гэжээ. Ургамлын гаралтай ханд тул шархыг ч мөн эдгээнэ.

© DepositPhotos

Шөнө унтахаасаа өмнө нимбэг залгихыг мөн зөвлөжээ. Нимбэгийн хүчиллэг чанар шөнийн туршид ясыг уусгах юм гэнэ. Бас нэгэн хувилбар, хүчээр бөөлжих – миний хувьд энэ арга асуудлыг шийдэх зөв арга зам огт биш.

“Хүнс”-ний аргуудаас гадна механик аргаар ясыг гаргах зөвлөгөөнүүд ч байна. Жишээ нь чимхүүрээр. Чимхүүр ашиглах гэж байгаа бол юуны түрүүнд спирт эсвэл буцалгаж заавал ариутгасан байх ёстой. Яс ил бөгөөд жирийн нүдээр харагдаж байгаа бол энэ аргыг хэрэглэж болох юм.

Бас нэгэн “найдвартай” гэсэн тодотголтой арга – шүдний сойз. Чухам хоолойд тээглэсэн яс шүдний сойзны үсэнд шигдэх юм байна, үүний тулд сойзоор хоолойгоо үрэх хэрэгтэй. Мөн хуруундаа марль, хөвөн ороогоод хоолойгоо арчина. Энэ “эмчилгээ”-ний үеэр яс марль, хөвөнд тээгэлдэж наалдан гарч ирнэ.

 

Хоолойд яс тээглэсэн үед авах зөв арга хэмжээ

Зарим нэг нь хоолойд жижиг яс тээглээ л биз, юун сүртэй юм гэх биз – эмчид үзүүлж, түргэн тусламж болоод яах вэ дээ? Харин мэргэжлийн эмч нар өөр байр суурьтай байна, хоолойд тээглэсэн өчүүхэн ч гэсэн яс хүнд бэртэл гэмтэлд хүргэх аюултай. Энэ тохиолдолд асуудлыг хойш тавилгүй яаралтай түргэн тусламжид үзүүлэх зайлшгүй шаардлагатай.

© DepositPhotos

Чих, хамар хоолойн эмч хоолойд тээглэсэн ясыг хараад илрүүлж чадахгүй. Тийм учраас эндоскопист эмчид хандан үзүүлнэ. Эмч гэрэл зураг авах эсвэл хоол боловсруулах дээд замын эндоскоп шинжилгээ хийдэг.

Тээглэсэн ясны байрлалыг яг таг тогтоож илрүүлсний дараа тусгай багажаар сугалан авах ажилдаа орно (зарим тохиолдолд унтуулган дор эмчилгээ хийгдэнэ). Эмчид үзүүлсний дараа ч гэсэн хоолойд ямар нэгэн зүйл тээглээд байгаа мэдрэмж мэдрэгдэх тохиолдол бий. Санаагаар унах зүйлгүй, энэ бол түр зуурын л мэдрэмж юм.

Таагүй мэдрэмжийг дарахын тулд булчингуудаа суллах зорилгоор бүлээн шүршүүрт зогсож болно. Мөн хэсэг хугацаанд үрэвслийн эсрэг үйлчилгээтэй уусмалаар хоолой, амаа зайлж ч болох юм.

 

Зөвлөгөө

Өөрийн нүдээр хоолойд тээглэсэн ясыг олж харахгүй байгаа бол бусдын өгсөн ямар нэгэн зөвлөгөө, аргыг туршиж үзэх гэсний огт хэрэггүйг анхаараарай. Яаралтай түргэн тусламж дууд. Түргэн тусламжийн эмч нар тусгай толины тусламжтайгаар ясыг илрүүлж чадаагүй бол ясыг авах мэргэжлийн эмчид хүргэж өгөх үүрэгтэй.

16
ГоёГоё
7
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

39 Сэтгэгдэл

  1. Baasanjab Sainbayar

    Baasanjab Sainbayar

    2019/12/20 at 10:03

    yu soliorood bgaan

  2. Tumendemberel Vanchaa

    Tumendemberel Vanchaa

    2019/12/20 at 10:09

    Eroosoo l huuheded yastai zagas ugch bolohgui. Er ni zagasnii mah iduulehgui l baih ni deer bh da.

  3. Buyanaa Buyan

    Buyanaa Buyan

    2019/12/20 at 13:18

    yamar ch oilgomjgvi yum bichihiin

  4. Altansukh Lkhanaajav

    Altansukh Lkhanaajav

    2019/12/20 at 13:56

    Загас идэхгүй байвал барав

  5. Tsetseg Tsetseg

    Tsetseg Tsetseg

    2019/12/20 at 14:12

    Манай дарга / тахь ко /загасны яс тээгэлпээд нас барсан

  6. Munkhbat Munkhuu

    Munkhbat Munkhuu

    2019/12/20 at 14:24

    Нэг л их чухал мэдээлэл юм б.х гэсэн …

  7. Загас идэхдээ арай хүрээгүй байх Монгол хүн

  8. Tuul Sharhuu

    Tuul Sharhuu

    2019/12/20 at 17:54

    iim bolohoor zagas ogt iddeggui

  9. Amaraa Naidan

    Amaraa Naidan

    2019/12/20 at 18:21

    Mongol domiin argaar bol:Bosgon deeguur naash chaash davan garakh uildel khiideg,ene ued khooloin bulchind yamar neg baidlaar nuluulj, khooloi zuulur ch yas sugardag yum shig bna le.Bi yas zalgiad ingej zugeer bolson.Turgen irekh d ali khediin zugeer bolson baisan shu.Zarim ued dom tusaldag,uvdug garakhad tusaldag shig…

  10. Muugii Muugii Muugii

    Muugii Muugii Muugii

    2019/12/20 at 18:30

    Zugeer yaj awdagaa shuud bichchihgui yasan ch olon yum bichdegiinbdee

  11. Misheelt Kh

    Misheelt Kh

    2019/12/20 at 18:40

    Tuul Tl nadd neg iim ym tohioldsn bdgim 😂

  12. Temuulen Memuulen

    Temuulen Memuulen

    2019/12/20 at 20:10

    dahij zagas idmeergui sanagdchlaa

  13. Б. Цогтбаатар

    Б. Цогтбаатар

    2019/12/20 at 21:01

    Дадлагын оюутны анхны пост бололтой үнэхээр солиотой пост байна

  14. Sh Ariun

    Sh Ariun

    2019/12/20 at 22:24

    Будаагаа бөөнд нь томоор залгих ёстой гэдэг юм бнлээ, загас идэж бгаад тээгэлдэх тохиолдол гардаг шт

  15. Chuluunjav Erdenebileg

    Chuluunjav Erdenebileg

    2019/12/20 at 22:24

    Yun teneg yum

  16. Erhem Bayar

    Erhem Bayar

    2019/12/20 at 22:55

    Tegeed yag ali argiin herelehiin be

  17. Enhzaya Sangudulam

    Enhzaya Sangudulam

    2019/12/20 at 23:30

    estoi aimr ym boldiishvv!!!.nuruuru n hvchtei tsohij gargajisn

  18. Энкүүш Энкүүш

    Энкүүш Энкүүш

    2019/12/21 at 02:31

    Shal hereggui teneg yum bichiheesee ichdeggui yum bhdaa

  19. Ц. Мэнд

    Ц. Мэнд

    2019/12/21 at 03:12

    Sda gj talh l ideh ystoi shde bi bagada ysand hahaad vhengee aldaj bile aav turshlagatai talh idvvlsen

  20. Rapasol Rapasol

    Rapasol Rapasol

    2019/12/21 at 07:30

    Za gas idej usuugui xumuus medexgui l dee. Zugeer l axiuxan us uuchixdag um

  21. Eegii Mandaa

    Eegii Mandaa

    2019/12/21 at 09:00

    Sda chin shine jilee taraad ywj bhdaa bichsiimuu haashaa yen 🤣🤣
    Iim arga bn ghde hereggui ghiin hairan tsag

  22. Idermeg Ebseg

    Idermeg Ebseg

    2019/12/21 at 09:08

    Анхнаасаа шууд л түргэн дууд эмнэлэгт оч гээд л хэлчихгүй юун баахан оршил вэ. Солиотой юм бэ

  23. Batbayar Luvsandorj

    Batbayar Luvsandorj

    2019/12/21 at 11:21

    Асуудалд зөв талаас нь хандаач хүмүүсээ. Сайн сансан нэгнээ бүү гоочил

  24. Haagii Shagdar

    Haagii Shagdar

    2019/12/21 at 13:37

    Ямар хачин юм бичдэг юм бэ?

  25. Otgoo Otgoo

    Otgoo Otgoo

    2019/12/21 at 13:48

    Nurshu ym be

  26. Lkhamaa Bilegdemberel

    Lkhamaa Bilegdemberel

    2019/12/21 at 15:41

    Талх идвэл сайн гэдэг

  27. Buyntogtoh Oyunjargal

    Buyntogtoh Oyunjargal

    2019/12/21 at 16:02

    Болж өгвөл бага насны хүүхдэд өгөхгүй л блдаа ер нь идэж яадаг үм үун ч

  28. Эрдэнэбат Батсүх

    Эрдэнэбат Батсүх

    2019/12/21 at 16:05

    和 vi 疼也是了y y h

  29. Altaa Bayrmaa

    Altaa Bayrmaa

    2019/12/21 at 16:33

    teneg hvn l ystai n ideh baihdaa

  30. Saadai Lundeg

    Saadai Lundeg

    2019/12/21 at 18:01

    Ийм тохиолдолд талх иддэг биздээ

  31. Zugeer l uhne👌

  32. Talh id

  33. Talh budaa iddeg huldlaa ulam tsash ni oruulaad bdag ym bi hooloindoo teegluulj uzsen 1 emnelegt ochij durangaar haruulj bgaad avhuulssn shuud turgen duud

  34. Batsuren Zulaa

    Batsuren Zulaa

    2019/12/22 at 21:26

    Мэдүүштэй л сэдэв шүү дэ.

  35. Jawzandulam Amarjargal

    Jawzandulam Amarjargal

    2019/12/22 at 22:15

    Mantuu idee zuulnnn dr bh hooloigoo urwddooo xo xo

  36. Ekhnaran Enkhnaran

    Ekhnaran Enkhnaran

    2019/12/22 at 23:21

    talh sain zajilj idhed teglee gardag ym bn le

  37. Yura Zaya

    Yura Zaya

    2019/12/23 at 00:24

    Amarjargal Gombo

  38. Sangidorj Otgonbayr

    Sangidorj Otgonbayr

    2019/12/23 at 12:58

    Dorgoni tosig yaj heregledeg wm boloo helj ogch tuslaach

  39. зочин

    2021/11/22 at 18:59

    эрүү хүн үү согтуу

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *