Буддаг ном ашиглан сэтгэл санаагаа сэргээж болох 7 өвөрмөц арга. Өнгөөр будах нь танд маш сайхан мэдрэмж төрүүлж чадна

0

Өнгөөр будах нь сэтгэл судлалын шинжлэх ухааны нэгээхэн том хэсэг бөгөөд урлагийн сэтгэл засалд албан ёсны эмчилгээний хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Мөн өнгө будаг, зураг гэх мэт урлагийн төрөл нь амьдралын хар бараан зүйлсээс хөндийрч бүтээлч байдлаа хөгжүүлэхэд тусалдаг онцлогтой. Ингээд бид танд өнгөний тухай таны мэдэхгүй зүйлсийг танилцуулахаар бэлтгээд байна. Мөн бид танд зориулж хүссэнээрээ будаж болох зурагт хуудас хавсаргалаа.

1. Өнгө нь таны стресс, түгшүүрийн түвшинг бууруулахад тусална

© ocusfocus/easyfotostock / Eastnews © Benjamin Egerland/agefotostock / East News

Геометрийн дүрс эсвэл мандалт хээнүүд будах нь стрессийн түвшинг бууруулж, сэтгэлийн түгшүүрийг бууруулахад тусалдаг гэдгийг судалгаагаар тогтоожээ. Энэ нь бидний тархи энгийн зүйл хийж анхаарлаа төвлөрүүлэх үедээ амарч байдагтай холбоотой юм. Тиймээс дараагийн удаа стресстсэн, уурласан үедээ өнгийн харандаагаа гаргаад үзээрэй. Будах нь бясалгалын нөлөө давхар үзүүлдэг ид шидтэй.

 

2.  Өнгө нь тархины үйл ажиллагааг сайжруулахад тусалдаг

© BURGER/PHANIE/Phanie / East News

Өнгө нь тархинд зориулсан нэг ёсны дасгал бөгөөд энэ нь таны тархины хоёр тал буюу бүтээлч, логик чадварыг аль алиныг зэрэг ашиглах боломж олгодог. Аль өнгөөр будахаа сонгох үед тархинд бүтээлч байдал, логик сэтгэлгээ, анхаарлаа төвлөрүүлэх, зохион байгуулах, шинэ зүйл бүтээх гээд маш олон үйл зэрэг хийгдэж байдаг.

 

3. Анхаарал төвлөрөлт сайжирна

© wallamoo7 / Reddit

Ухаалаг утас, нийгмийн сүлжээнээс холдож өөрийнхөө урд байгаа гоёмсог зургийг яаж будах талаар бодох нь төвлөрлийн төгс илэрхийлэл билээ. Учир нь бид нэг л будаж эхэлсэн бол хэсэгтээ л гар утсаа шүүрч аваад байхаар гүй болдог. Судалгаанаас харахад өнгөөр буддаг зураг нь анхаарал төвлөрлийг сайжруулж хайрцгаас гадуур сэтгэхэд тусалдаг байна.

4. Өнгөөр будах нь бясалгалтай ижил нөлөө үзүүлдэг

© moonwolfchar / Reddit

Өнгөөр будах нь тухайн мөчид анхаарлаа төвлөрүүлж, анхаарал сарниулах бусад (магадгүй сөрөг) бодлуудаас ангижрахад тусална. Энэ нь өнгө таныг яг одоо цагт анхаарлаа төвлөрүүлэхэд бодлыг тусгаарлан бясалгалтай ижил нөлөө үзүүлдэг гэсэн үг.

Өдөр тутмын амьдралдаа бясалгал хийснээр нойроо сайн авахаас эхлээд ой санамж сайжрах зэрэг олон давуу талыг мэдэрч болно. Энэ бол өнөөдөр гараад өөртөө зориулж буддаг ном авах хангалттай том шалтгаан биш гэж үү.

 

5. Өнгө танд сэтгэл хөдлөлөө илэрхийлэх боломж олгоно

© [deleted] / reddit
Сэтгэл хөдлөл гэдэг бол яг одоогоороо амьдрах арга бөгөөд ирээдүйн тухай эсвэл таны дурсамжтай холбоотой зовнил бодлыг хүлээж авахгүй байх явдал юм. Учир нь зураг зурах, өнгөөр будах үед таны бүх анхаарал гарт чинь төвлөрч яг одоо үедээ төвлөрөх боломж олгох болно.

 

6. Сөрөг бодлуудаа мартахад тусалдаг

© myhotneuron / Reddit

Урлаг нь сэтгэл зүйн хувьд асуудалтай хүмүүсийн хувьд маш үр дүнтэй эмчилгээнд тооцогддог. Харин бид төрөл бүрийн хэлбэр дүрсийг будаж байх үедээ одоо алийг нь будах, ямар өнгө сонгох зэрэгтээ анхаарч сөрөг бодлуудаа ор тас мартаж орхидог. Толгой дотроо сөрөг зүйлс бодож шаналахын оронд буддаг номоо гаргаад будаад сууж байх нь хамаагүй дээр.

 

7. Өнгөөр будах нь таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ

© imago stock&people / East News © Eugenio Marongiu/Cultura Images RF / East News

Сүүлийн үед буддаг ном нь зөвхөн хүүхдүүдийн хийдэг зүйл биш болж насан хүрэгчдийн дунд ихээхэн алдартай болж байгаа. Энэ нь өнгөөр будах нь өөртөө итгэх итгэлийг сайжруулдаг хэмээх судалгааны дүгнэлттэй холбоотой ч байж болох юм.

Урлаг бидний амьдралд асар олон эерэг нөлөө үзүүлэх чадвартай бөгөөд өдөр тутмын амьдралдаа өнгөөр будах үйлдлийг оруулах нь тэдгээр нөлөөнүүдийг мэдрэх хамгийн энгийн арга юм.

 

Бонус: Анхлан суралцагчдад зориулсан зурагт хуудас

© ksym/easyfotostock / East News

Та өмнө иймэрхүү зураг будаж үзсэн үү? Ингэж будах нь танд яаж тусалсан бэ? Өнгө таны амьдралд үзүүлсэн нөлөөллүүд байдаг бол сэтгэгдэл бичиж бидэнтэй хуваалцаарай.

5
ГоёГоё
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *