Өргөст хэмх – үнэлж баршгүй ач тустай, үнэ цэнэтэй хүнсний ногоо

6

1. Өргөст хэмхэд хүнд хэрэгтэй бүхий л амин дэм агуулагдана: В1, В2, В3, В5, В6 болон С амин дэм, фолийн хүчил, төмөр, кальци, фосфор, магни, кали, цинк.

2. Өдрийн хоёрдугаар хагасаас эхлэн та ядраад байна уу? Кофеин агуулсан ундаа танд тус болохгүй. Эрч хүчээ сэлбэхийн тулд танд В бүлгийн амин дэм болон нүүрс ус л тус болно. В-ийн бүлгийн бүх амин дэм өргөст хэмхэд бий, мөн нүүрс ус ч агуулагддаг. Тиймээс эрч хүчээ сэлбэхийн тулд нэг ширхэг өргөст хэмх идэхэд л хангалттай.

3. Шүршүүрт орсны дараа хөлөрсөн толио арчиж залхаад байна уу? Тэгвэл шүршүүрт орохоосоо өмнө зүсэм өргөст хэмхээр толио арчаарай – толь хөлрөхгүй, бас угаалгын өрөөнөөс таатай үнэртэх болно.

4. Хэрвээ таны ургамлын талбайд хортон шавьж тасрахгүй байвал нэг удаагийн хэрэглээний мөнгөлөг саванд хэдэн зүсэм өргөст хэмх хийж орхино. Өргөст хэмх мөнгөлөг цаастай урвалд орж хүн мэдрэхгүй гэхдээ хортон шавьж тэсвэрлэхийн аргагүй үнэр ялгаруулж эхэлнэ.

5. Та бассейн явахаар бэлдэж байна уу, гэхдээ хөлний целлюлитээс ичээд л… 1-2 хэрчим өргөст хэмх аваад биеийн асуудалтай хэсгээр арчина. Өргөст хэмх нь гоо сайхны үйлчилгээ үзүүлж арьсыг нэг хэсэг чангалж татна. Мөн нүүрний арьсыг чангалахад ч гэсэн өргөст хэмхээр маск тавьдаг байна.

6. Согтууруулах төрлийн ундаа уусны дараа толгой хүчтэй өвдөж байна уу? Нэгдүгээрт: согтууруулах төрлийн ундаа бүү ууж бай, хоёрдугаарт: өргөст хэмх идээд унтахаар хэвт. Өглөө шинэ мэт л сэрнэ, ямар ч толгойн өвчингүй. Өргөст хэмх нь сахар, электролит агуулдаг бөгөөд эдгээр бодисууд нь В амин дэмтэй нийлж бодисын солилцоог идэвхжүүлж толгойн өвчнийг намдаана.

7. Та орой унтахдаа юм идэх муу зуршилтай юу? Өргөст хэмх нь аялагчид, анчид, далайчдын хувьд аврагч, өлссөн үед өл дарах бэлэн хоол ажээ.

8. Чухал уулзалтын өмнө гутлаа цэвэрлэж амжихааргүй байна уу? Зүсэм өргөст хэмхээр гутлаа нэг арчаарай. Шинэ юм шиг л гялалзана. Үүнээс гадна өргөст хэмх нь усанд тэсвэртэй тул таны гутлыг борооны уснаас хамгаална.

9. Дугуй, хаалга муухай дуугараад амар байлгахгүй байхад WD-40 тос дууссан байдаг. Өргөст хэмх аваад дуугарч байгаа хэсэгт түрхээрэй.

10. Та шалгалтын өмнө сандраад байна уу? Хэдэн зүсэм өргөст хэмхийг халуун усанд хийж уураар нь амьсгалаарай.

11. Амнаас эвгүй үнэртээд байвал зүсэм өргөст хэмхийг амандаа 30 секунд байлгана. Үнэр арилна.

12. Гоожуур, хийн зуухаа цэвэрлэх хэрэгтэй болсон уу? Зүсэм өргөст хэмх аваад хэд хэдэн удаа бохир хэсгийг арчаарай. Гадаргуу нь гялалзаад зогсохгүй заваан нь ул мөргүй арилна. Үүнээс гадна таны гар цэвэрлэгээний химийн гаралтай бүтээгдэхүүн биш харин байгалийн гаралтай бүтээгдэхүүнд хүрнэ.

13. Балаар бичиж байгаад алдаа гаргасан уу? Өргөст хэмхийн хальсыг нь аваад буруу бичсэн үсгээ болгоомжтой арчина. Өргөст хэмх бүр фломастер ч арилгах чадалтай.

56
ХөөрхөнХөөрхөн
24
ГайхмаарГайхмаар
19
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
9
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *