Бие галбиртаа анхаарал тавьдаг хүмүүст зориулсан, илчлэг багатай 10 төрлийн соус хийх жор

4

Зөөлөн, хурц, жимсний – ийм соустай байхад ямар ч хоол амттай болно.

1. Фета бяслагтай зөөлөн соус

  • Илчлэг: 100 г-д 83 ккал
  • Ямар хоолонд тохирох: бутерброд, улаан загас

Орц:

  • 50 г фета бяслаг
  • 1 стакан йогурт
  • 1 шинэхэн эсвэл давсалсан өргөст хэмх
  • Ногоон гоньдны/укроп навч

Бэлдэх арга:

Бүх орцуудаа блендерт хийж холино. Йогурт хийгээд соусыг илүү өтгөн эсвэл шингэн болгож тааруулж болно. Соусыг бэлэн болонгуут нь хэсэг хөргөгчинд хийвэл илүү амттай болдог. Ногоон гоньдыг өөр бусад төрлийн ногоон навчит ямар ч ногоогоор орлуулж болохоос гадна амтат чинжүү ч хийж болох ажээ.

 

2. Карритай алимны соус

  • Илчлэг: 100 г-д 65 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: мах, шувуу, ногоо

Орц:

  • 1 алим
  • 200 г йогурт
  • 1 ц.х карри

Бэлдэх арга:

Алимаа үрүүлээр үрж жижиглэнэ эсвэл блендерт хийж болно, дараа нь йогурт, карритай хольж сайтар хутгана. Хүүхдийн бэлэн алимны нухаш ашиглах болно, гэхдээ сахартай байх тул илчлэг нэмэгдэнэ гэдгийг анхаараарай.

 

3. Ранч соус

  • Илчлэг: 100 г-д 90 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: төмс, махан хоол, гарнир

Орц:

  • 125 мл пахта /цөцгийн тос үйлдвэрлэхэд дагалдан гарах бүтээгдэхүүн/
  • 125 мл цөцгий
  • 50 г жууцай
  • 10 г ногоон сонгино
  • 1 хумс сармис
  • 1 ц.х хуурай гич
  • 2 ц.х алимны уксус
  • Хатаасан эсвэл шинэхэн ногоон навчит ногоо – өөрийн хүслээр
  • Анхилуун чинжүү, давс – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Энэ соусыг америкийн фермер зохиосон гэдэг. Оригинал хувилбарт нь цөцгийний оронд майонез хийдэг. Хэрвээ танд пахта олдоц муутай байгаа бол зөөхийгөөр мөн пахтаг орлож болно. Гэрийн цөцгийгөөр соус илүү амттай, гэхдээ калори ихтэй болдог байна.

Сонгино, сармисаа жижиглэн хэрчээд, пахта, цөцгий дээрээ хийнэ, дээрээс нь бүх орцуудаа хийгээд сайтар хутгана.

 

4. Гичтэй йогуртан соус

  • Илчлэг: 100 г-д 61 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: салат, ногоо, мах

Орц:

  • 250 мл цэвэр йогурт
  • 1 ц.х дижоны гич
  • 1 ц.х алимны уксус
  • Чимх хатаасан ногоон гоньд болон яншуй

Бэлдэх арга:

Энэ соусыг ямар ч блендэргүйгээр хийж болно. Бүх орцуудаа хийгээд сайтар хутгахад л хангалттай.

 

5. Ногоон соус-крем

  • Илчлэг: 100 г-д 63 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: паста, шарсан талх, бутерброд

Орц:

  • 100 г ногоон вандуй
  • 1 шинэхэн өргөст хэмх
  • Ногоон сонгино – өөрийн хүслээр
  • 1 стакан йогурт

Бэлдэх арга:

Блендер эсвэл миксерт бүх ногоонуудаа хийж сайтар холиод дээрээс нь йогуртаа хийнэ. Халуун ногоонд дуртай бол 1 хоолны халбага чили нэмж болно.

 

6. Уксус, нимбэг-зөгийн балтай соус

  • Илчлэг: 100 г-д 71 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: маш их ногоон навчит ногоотой ногооны салат, загас, далайн гаралтай хоол хүнс

Орц:

  • 25 мл нимбэгийн шүүс
  • 2 ц.х зөгийн бал
  • Хэдэн дусал дарсны уксус
  • Давс – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Яг хоол гаргахын өмнө уг соусыг бэлдэнэ, бүх орцуудаа холиод л хутгачих. Зөгийн бал нь хоолны дэглэм баримтлахад тохирохгүй ч гэлээ, багахан хэмжээгээр идэхэд галбирт огт нөлөөлөхгүй.

 

7. Нуттай турк вандуй соус

  • Илчлэг: 100 г-д 80 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: буудай эсвэл будаатай шөл, мах, сэндвичүүд

Орц:

  • 100 г чанасан нут
  • 1 х.х нимбэгийн шүүс
  • 100 мл жүржийн шүүс
  • Хатаасан эсвэл шинэхэн жижиглэн хэрчсэн сармис
  • Давс, перец – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Бүгдийг блендерт хийж холино, соусаа аль хэр өтгөн, шингэн байлгахаас хамаараад бага зэргийн ус нэмнэ.

 

8. Анхилуун чатни

  • Илчлэг: 100 г-д 58 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: будаа, дүпү, жигнэсэн шош

Орц:

  • 300 г чихэрлэг эсвэл хагас чихэрлэг төрлийн бөөрөнхий сонгино
  • 250 г алим
  • ½ ц.х оливын тос
  • 45 г лайм
  • 15 г цагаан гааны үндэс
  • 1 халуун чинжүү
  • 6 хумс сармис
  • Цинамон, хадаасан цэцэг, задь, хар перец – өөрийн хүслээр

Хэрвээ ногоон-шаргал өнгийн чати хийхийг хүсэж байгаа бол цагаан сонгино, ногоон алим сонгоно, хэрвээ улаан өнгийн соус хиймээр байгаа бол улаан сонгино, улаан алим сонгоно.

Бэлдэх арга:

Чатни  – чихэрлэг-анхилуун үнэртэх энэтхэгийн гайхалтай сайхан соус юм. Сонгино, сармисаа хэрчээд саванд хийж дээрээс нь оливын тосоо нэмнэ. Таглаад зөөлөн гал дээр болгоно.

Алимаа хэрчихээс өмнө голыг нь аваарай, лайм нь хальстайгаа цуг. Жимснүүдээ саванд хийнэ. Цагаан гааг нимгэн хэрчээд, халуун чинжүү болон өөр бусад амтлагчуудтайгаа саванд хийнэ. Соусандаа бага зэргийн давс, сахар нэмж болно.

 

9. Сальса

  • Илчлэг: 100 г-д 24 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: мексик хоол (эрдэнэ шишийн бин, начос), махан хоол, гарнирууд

Орц:

  • 500 г болсон улаан лооль
  • 1-2 халуун чинжүү
  • 4 хумс сармис
  • 10 г бөөрөнхий сонгино
  • 42 мл нимбэгийн эсвэл лаймын шүүс
  • 50 г шинэхэн кинза
  • Амтлагчууд – өөрийн хүслээр

Бэлдэх арга:

Энэ бол сонгодог сальсад илүү дөхөж очих жорын хувилбар юм. Өөрийн хүсэлдээ тохируулаад амтат чинжүү, лууван зэрэг олон төрлийн ногоо нэмж болно.

Сальсаг бэлдэхийн тулд улаан лоолио угаагаад ногоон навчийг нь салгана. Буцалж байгаа усанд улаан лоолио хийгээд хэдэн минут байлгаарай. Дараа нь хүйтэн усанд хийж хөрөнгүүт нь хальсыг салгана.

Улаан лоолийн зөөлөн эд, сонгино, сармисыг жижиглэн хэрчинэ. Дээрээс нь нимбэгийн эсвэл лаймын шүүсээ хийнэ. Халуун чинжүүний үрийг аваад жижиглэн хэрчинэ. Маш халуун учраас бээлий өмссөн нь дээр гэж зөвлөмөөр байна. Соус дээрээ хэрчиж бэлдсэн ногоон навчит ногоо, амтлагчуудаа хийнэ. Сайтар хутгаад хэдэн цаг хөргөгчинд амраана.

 

10. Исгэлэн-чихэрлэг соус

  • Илчлэг: 100 г-д 75 ккал
  • Ямар хоолонд тохирох вэ: ази хоол, шарсан ногоо, будаа

Орц:

  • 200 мл хан боргоцойн шүүс
  • 60 мл ус
  • 3 х.х улаан лоолийн паста эсвэл соус
  • 2 х.х уксус
  • 1 х.х буурцагны соус
  • 1 х.х крахмал (эрдэнэ шишийнх бол сайн)

Бэлдэх арга:

Сахаргүй гэхдээ исгэлэн-чихэрлэг амттай болох соус юм. Улаан лоолийн паста болон буурцагны соусанд багахан хэмжээгээр сахар агуулагдаж байгаа хэдий ч таны бие галбирт нөлөөлөх хэмжээ биш юм. Хэрвээ боломжтой бол шинэхэн хан боргоцойн шүүс хэрэглээрэй, олдоц муутай байвал лаазалсан эсвэл савлагаатай бэлэн шүүс ч байж болно.

Шүүс, ус, уксус, буурцаг болон улаан лоолийн соусаа зузаан ёроолтой саванд хийнэ. Зөөлөн гал дээр орцуудыг 5 минут орчим халаана, сайтар хутгаарай. Илүү өтгөн соус бэлдэхийг хүсэж байгаа бол халуун усаар зуурсан крахмал хийж болно.

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *