Эмэгтэй хүн 40 наснаасаа хойш хүүхэд төрүүлж ээж болохын 5 ЭЕРЭГ болон 5 СӨРӨГ тал

3

Нас нилээд явсны дараа хүүхэд гаргах, ээж болох явдал сүүлийн үед улам бүр ихсэж байна. Шалтгаан нь янз бүр байж болно: ажлын зав чөлөө үгүй, хамт байх хүн маань найдваргүй, зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах, эсвэл ердөө л хүүхэд гаргахад бэлэн биш байсан гэх мэт. Мэдээж энэ бол эмэгтэй хүн болгоны хувийн шийдвэр. Гэхдээ хэрвээ та 40 гарсан хойноо ээж болохоор шийдсэн бол та ийм шийдвэрийнхээ зарим давуу болон дутагдалтай байж болох талуудын тухай мэдсэн байх хэрэгтэй юм.

Үр хүүхэдтэй болно гэдэг бол маш их баяр баясгалан боловч бас ихээхэн эрсдэл дагуулж байдаг зүйл. Ингээд нас явсан хойноо жирэмслэхийн сайн болон сул талуудын тухай ярилцъя.

Давуу тал

1. Та илүү урт наслах болно

© Huyen Nguyen / Unsplash

Нас явсан хойноо хүүхэд гаргасан хүн илүү урт наслах магадлалтай байдаг гэдэг. Судалгаагаар 1-3 хүүхэдтэй эмэгтэйчүүдийн хувьд ийм хандлага ажиглагдсан байна. Шалтгаан нь генетиктэй холбоотой байж болох юм. Хэрвээ өдий насанд нөхөн үржих систем нь хэвийн ажиллаж байгаа бол бусад систем, тэр дундаа хөгшрөлтийн эсрэг систем ч хэвийн ажиллаж байх магадлал өндөр билээ.

 

2. Оюуны хямралын эрсдэлийг багасгаж чадна

© Malcolm Lightbody / Unsplash

Бас нэгэн судалгаанаас харахад, хижээл насандаа жирэмслэх болон цэвэршилтийн дараах өндөр оюуны чадавхи нь хоорондоо уялдаа холбоотой болохыг тогтоосон байна. Энэхүү дүгнэлтийг цуврал хэд хэдэн удаагийн судалгаа, туршилтын үр дүнд гаргасан юм.

35 наснаас хойш төрсөн эмэгтэйчүүдийн үечилсэн ой санамж сайн байдаг ажээ. Магадгүй энэ нь тархины даавар ялгаруулахтай холбоотой байж болно. Илүү тодорхойлж хэлбэл, тархины үйл ажиллагаа, тархины эд эсийн хөгжлийг хариуцах эстроген болон прогестероны дааврын ялгаруулахтай холбоотой ажээ.

 

3. Та илүү туршлагатай, ухаалаг насан дээрээ хүүхэд гаргаж байна

realbrigittenielsen / instagram

Та амьдралыг 20, 30, 40 насандаа хэрхэн харж байгаа талаар харьцуулж бодоод үз. Тэгвэл ийм насны хүмүүс хүүхдийн хүмүүжилд хэрхэн хандах талаар бас нэг бод. 40-өөс дээш насны эмэгтэйчүүд хүүхдэдээ илүү тэвчээртэй хандаж хүмүүжилд нь илүү их анхаардаг байна.

Өдий насанд тохиолдлын жирэмслэлт гэж бараг үгүй. Энэ бол ухамсартай хийж байгаа, өөрийгөө бэлэн болсонд итгэсэн хүний шийдвэр билээ. Тиймээс тэрээр сэтгэл зүйн хувьд илүү тогтвортой байж шинээр мэндэлсэн хүүхдийн авчрах өөрчлөлтөд илүү дасан зохицох бэлтгэлтэй байна.

 

4. Та санхүүгийн хувьд илүү боломжтой болсон байна

realbrigittenielsen / instagram

Эмэгтэйчүүд 40 нас хүрэх үедээ ажлын байр сууриа олсон байдаг. Тэд энэ насанд янз бүрийн ажилд орж, шинэ юм турших, тогтвортой орлогогүй зүйлийг оролдож үзэх зэргийг больсон байна. Эх болохын жаргалыг амссан хүн ажил төрлийн амжилт гэдэг бол хоёрдугаар зүйл гэдгийг ойлгож өөрийгөө хүүхдийнхээ төлөө зориулж эхэлдэг.

Түүнээс гадна өдий насанд өөрийн үл хөдлөх хөрөнгө, хадгаламжтай болсон байх магадлал өндөр бөгөөд энэ нь хүүхэдтэй болох үед бий болох янз бүрийн стресс зэргийг багасгана. Одоо тэр ажил төрлийн амжилтын тухай, нэмэлт орлогын тухай бодох хэрэггүй учир хүүхдэдээ зарцуулах цаг нь илүү их байх боломжтой билээ.

 

5. Танд олон юмыг туршиж үзэх хангалттай цаг байна

mariahcarey / instagram

Мөнхийн үдэшлэг, аялал зугаалгын цаг дуусч одоо гэр ахуйн ажилд орох цаг болжээ. 40 настай танд олон сайхан дурсамж байж таарах бөгөөд та найз нөхөдтэйгөө хангалттай цагийг цуг өнгөрөөж, өөрийгөө ч хангалттай эрхлүүлсэн нь лав. Та аялж, дэлхий дахиныг үзэж, өөрийн хил хязгаарыг тэлсэн байж таарна.

Тиймээс та хүүхэд гаргасны дараа “өөрийн гэсэн амьдралаар амьдарч чадахгүй байна” гэсэн бодолд орох магадлал бага бөгөөд та хүүхдэдээ зарцуулах хангалттай хүч чадалтай болсон байна.

Хэдийгээр 40 гарсан хойноо жирэмслэх нь өөрийн гэсэн давуу талтай боловч бас тодорхой сул талуудтай гэдгийг ч бас мартаж болохгүй.

 

Эрсдэл

1. Таны жирэмслэх магадлал бага

© Depositphotos.com

Нас ахих тусам буюу нарийн хэлбэл 32 наснаас хойш жирэмслэх магадлал буурдаг. Өндгөн эсийн тоо ширхэг багасахаас гадна чанар муудаж, мөн өндгөвчний хэвийн үйл ажиллагаа ч алдагдахад хүрдэг.

Гэхдээ санаагаар унах хэрэггүй, орчин үед донорын өндгөн эсийг өргөн ашигладаг болсон билээ. Өөрийн өндгөн эсийг залуу байхдаа хөлдөөж болохоос гадна тээгч эхийн тусламжтайгаар ч төрөх боломж нэгэнт бий болжээ.

 

2. Зулбах эрсдэл нэмэгдэнэ

© Depositphotos.com

45 наснаас дээш эмэгтэйчүүдийн зулбах эрсдэл 50 болон түүнээс илүү их өндөр хувьтай байдаг. Тээж яваа үрээ алдахад зөвхөн нас нөлөөлөхгүй нь ойлгомжтой. Насны өөрчлөлт бидний бие махбодийг бүхэлд нь хөндөнө: даавар болон савны хэвийн үйл ажиллагаа алдагдана, мөн харамсалтай үр дүнд хүргэх өөр бусад хүчин зүйлүүд ч байгааг анхаарах хэрэгтэй.

 

3. Үе мөчний өвчин тусах эрсдэл нэмэгдэнэ

© James Heilman, MD / Wikimedia Commons

35-аас дээш насандаа төрсөн эмэгтэйчүүд үе мөчний өвчнөөр өвдөх магадлал 2 дахин их байгааг судалгаагаар тогтоожээ. Тийм учраас жирэмсэн үед ясны эрүүл мэндэд өндөр анхаарал хандуулах ёстой бөгөөд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэх, авах ачааллыг тэнцвэржүүлэхийг хичээх хэрэгтэй.

 

4. Хугацаанаасаа өмнө төрөх эрсдэл нэмэгдэнэ

© Depositphotos.com

Өндөр нас нь хүүхэд зохих жиндээ хүрээгүй байхад буюу хугацаанаасаа эрт төрөхөд нөлөөлнө. Хугацаанаасаа эрт төрөхөд гадны сөрөг хүчин зүйлс бус, харин нас нөлөөлж байгааг хэд хэдэн удаагийн судалгаагаар тогтоожээ.

 

5. Жирэмсний үеийн чихрийн шижин илэрч болно

© Depositphotos.com © Depositphotos.com

Энэ төрлийн чихрийн шижин түр зуурынх бөгөөд ихэнх тохиолдолд жирэмсний үед инсулины дутагдалд орсноос үүдэлтэй. 40-өөс дээш насандаа жирэмсэлж байгаа эмэгтэйчүүдийн 74 хувьд нь энэхүү хүндрэл илэрч байгааг судалгаагаар баталжээ. Тийм учраас цаг хугацаанд нь жирэмсний үеийн чихрийн шижингийн шинжилгээ хийлгэж зохих эмчилгээг эхлүүлэх нь зүйтэй.

Жирэмслэлт аль ч насанд өөрийн гэсэн сөрөг талтай байдаг. Хүний биеийн байдал, сэтгэл зүй, эрүүл мэндээс бүх зүйл шалтгаална. Хэрвээ та хижээл насандаа ээж болохоор шийдсэн бол эрүүл саруул хүүхэд төрүүлэх боломж байсаар байгаа шүү. Гэхдээ өөрийнхөө эрүүл мэндэд ихээхэн анхаарал хандуулж, эргэлзээтэй санагдсан аливаа асуудлаар эмчид хандан зөвлөгөө авах хэрэгтэй.

Хүүхэд төрүүлэх гэж яарсны хэрэггүй гэж та бодож байна уу? Эсвэл та хижээл насандаа хүүхэд төрүүлэхийг хүлээх хэрэггүй гэж бодож байна уу? Коммент хэсгээр бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

24
БахархмаарБахархмаар
13
ХарамсалтайХарамсалтай
13
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
10
БурууБуруу
8
ХөөрхөнХөөрхөн
6
Ха ХаХа Ха
6
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

46 Сэтгэгдэл

  1. Хандаа

    Хандаа 'С

    2019/08/12 at 18:26

    .

  2. Тунгаа Тнглг

    Тунгаа Тнглг

    2019/08/12 at 19:50

    Айх зүйл алга байна.
    Миний хувьд бүх зүйл хэвийн байна.

  3. Oyun-Erdem Jiidee

    Oyun-Erdem Jiidee

    2019/08/13 at 06:52

    Saraa Jiidee

  4. Delgermaa Myagmarsuren

    Delgermaa Myagmarsuren

    2019/08/13 at 11:04

    40 Тэй төрсөөн охин одоо 9 настай оройтоогүй шүү ямарч л бсан хүсэж бсан охинтой болсоон

  5. Minjmaa Tugal

    Minjmaa Tugal

    2019/08/13 at 11:18

    Чадаж л байвал төрүүлж л байг Хүүхэд цөөддөг үе байнаа.

  6. Uuganbaatar Uuganaa

    Uuganbaatar Uuganaa

    2019/08/13 at 11:37

    Gantig Ganchimeg

  7. Odko Odzaya

    Odko Odzaya

    2019/08/13 at 17:22

    Хүрэлхүү Арилдий за
    40tei jiremsen bolii kkk

  8. Monxzul Moogii

    Monxzul Moogii

    2019/08/13 at 22:10

    з

  9. Smile Smile

    Smile Smile

    2019/08/14 at 02:07

    Zaas yag da bvh ym muu bn gj bhgvi shvde

  10. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  11. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  12. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  13. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  14. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  15. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  16. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  17. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:31

  18. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:33

  19. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:33

  20. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:33

  21. Naidan Delgermaa

    Naidan Delgermaa

    2019/08/14 at 06:33

  22. Bulgamaa Bulgamaa

    Bulgamaa Bulgamaa

    2019/08/14 at 07:02

    43tai tonustai bn yusn be

  23. Ariunaa Batjargal

    Ariunaa Batjargal

    2019/08/14 at 09:19

    40 өөс дээш насыг өндөр нас, хижээл нас ч гэх шиг ?

  24. Би 40-тэй төрнө гээд л төлөвлөөд л байгаа даа

  25. Undrakh Jargalsaikhan

  26. Choningoo Choningo

    Choningoo Choningo

    2019/08/14 at 13:27

    Yamar goe yum neg toroh yum saa

  27. Zander

    Zander's Brand

    2019/08/14 at 13:36

    41тэй 6 дахь хүүхэдээ тээж яваа. Харин ч бие сайн, жин нэмэхгүй, хавангүй сайхан байгаа.

  28. Uka Gan

    Uka Gan

    2019/08/14 at 13:47

    Bulganaa Buugii

  29. Gankhuyag Gantsetseg

    Gankhuyag Gantsetseg

    2019/08/14 at 15:19

    Tuya Altangerel

  30. Ariunaa Tserevsambuu

    Ariunaa Tserevsambuu

    2019/08/14 at 16:31

    Kherlen Khegii

  31. Ulzii Bolooj

    Ulzii Bolooj

    2019/08/14 at 17:51

    бодож бж шийдэхгүй бол их эрсдэлтэй шүү биеэр үзсэн хүний хувьд зөвлөхөд

  32. Энх Зул

    Энх Зул

    2019/08/14 at 19:35

    Enkhnyam Galbadrakh

  33. Л. Бүжээ

    Л. Бүжээ

    2019/08/14 at 19:39

    Батмөнх баттуяа энийг хараа

  34. Сүрэнжав Цэвэлмаа

    Сүрэнжав Цэвэлмаа

    2019/08/14 at 19:42

    Buynaa Kh уншаарай эгч

  35. Donid Suwdmaa

    Donid Suwdmaa

    2019/08/14 at 21:00

    bi 42toi 4 hvvhdee gargasan hewiin teej hewiin tursun hamgiin hugshin hamgiin ervvl eej bsn harin tursunii daraa mash ih ydardag yum bnlee

  36. Battulga Nandia

    Battulga Nandia

    2019/08/15 at 09:20

    Nergvi Talim

  37. сараа

    2019/08/15 at 09:32

    40 настай төрсөн хүүхдээ тээх явцдаа ямар ч хүндрэл байгаагүй ажлаа хийгээдл 20 иод хоногийн өмнө л амралтаа авч байсан, Харин төрсөний дараа л ядарсанаа мэддэг юм байнлээ

  38. Otgonjargal Tsedendorj

    Otgonjargal Tsedendorj

    2019/08/15 at 13:16

    5 surug tal ch neeh tom asuudal bich l yum bna davuu tal ni lii heregtei l yum bna.

  39. Immortal Morgan

    Immortal Morgan

    2019/08/15 at 13:23

    Batchimeg Batmunkh Ц. Бадам

  40. Batnasan Nasaa

    Batnasan Nasaa

    2019/08/15 at 19:33

    Fgff u I g vkkhujj b b UB Un uft the

  41. Tsetsgee Tsetsgee

    Tsetsgee Tsetsgee

    2019/08/15 at 23:36

    43тай төрж хаөрхөн охинтой болсон төрөхдөө ядраагүй мөртлөө дараа ядарсоон кккк одоо 4 сартай болж бнаа

  42. Jantsan Khandsuren

    Jantsan Khandsuren

    2019/08/16 at 00:18

    41tei odoo l ohintoi boloh gej bn surug medee unshihgui geed shuud comruu n orchihloo yamarch bsan gaigui l yum bn teee

  43. Зочин

    2019/08/16 at 08:45

    Bi 43-tai huugee turuulsen. Turuh hurtle yamar ch asuudal bgaagui, gehdee hiisverduulsen. Harin tursnii daraa l yostoi aihtar yadardag uym bilee, huuhed usguh noir hugasrah, heleh ch uym bish.

  44. Зочин

    2019/10/09 at 03:21

    Би 39тэй 3дахь хүүхдээ кисверээр төрүүлсэн..одоо ахиад хүүтэй болмоор байна.. Хагалгаа болохоор жил дараалаад төрж болохгүй дор хаяж 2-3жилийн зайтай төрөх ёстой гэнээ..2-3жил хүлээнэ гэхээр нас явчихна гээд яах вэ гэж бодоод шаналаад байсан юм.. Хажуугаар нь залуу ээжүүдээс ичээд гайхаад байх юм болов уу гэж бодоод байлаа..дажгүй санагдлаа..42тойдоо төрнөө гэсэн сэтгэл шулуудлаа..❤️

  45. Зочин

    2021/11/06 at 10:33

    46 настай жирэмсэн хүн төрвөл яадаг бол? Хамгийн гол нь эрүүл хүүхэдтэй болох боломжтой болов уу?

  46. 1

    2023/04/04 at 08:56

    42 той төрсөн . Одоо 8 настай сэргэлэн гэж жигтэйхэн.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *