Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд

1

Танд өнөө үед мотоциклуудын ашиглаж байгаа гол хөдөлгүүрүүдийн талаар хүргэе. Дараах мэдээлэл таны мэдлэгт хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 2

Хамгийн энгийн нэг цилиндртэй хөдөлгүүр. Хамгийн хүчтэй, хамгийн өндөр эргэлттэй биш ч гэлээ дуу чимээ ихтэйгээс гадна хүчтэй чичирдэг хөдөлгүүр юм. Тиймээс ийм моторыг ихэвчлэн бартаат замын мотоциклд суурилуулдаг юм.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 3

Жишээ нь, Yamaha YZ 250 F (зурган дээрх). Энэ мотоцикл нь жирийн зам дээр явахад зориулагдаагүй замын тусгай хэрэгсэл юм. Жирийн мотоцикл биш харин нэг төрлийн спортын тоног төхөөрөмж гэж хэлж болно. Энэ мотоциклын тав тухын талаар ярих ч хэрэг байхгүй биз ээ. Хамгийн гол нь спортын өндөр үр дүнг үзүүлэх болно. Харин үүний тулд мотоцикл хөнгөн, авсаархан хөдөлгүүртэй байх хэрэгтэй.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 4

Хоёр цилиндртэй хөдөлгүүр. Энэ хөдөлгүүрийг ямар ч төрлийн мотоциклд олж харах боломжтой. Чичирхийлэл нь бага ч хүч нь илүү их байдаг. Ажлын эзэлхүүн нь 800 “куб” хүрч болох ба энэ нь бараг литрийн багтаамжтай гэсэн үг юм.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 5

Жишээ нь BMW компаний аялал жуулчлалын мотоцикл – F 800 GS (ихэвчлэн “жижиг галуу” гэж нэрлэдэг). Энэ нь дээрх зурган дээрх шиг хоёр цилиндртэй хөдөлгүүртэй. Мөн энэ мотоцикл нь “ихэр дүү” гэх хотын скутертэй, тэр ч мөн адил хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 6

Гурван цилиндртэй хөдөлгүүр. Өмнөх хөдөлгүүрүүд 1 эгнээнд байсныг анхаарна уу. Тийм учраас ийм хөдөлгүүриийг “эгнээт” гэж нэрлэдэг байна.

Өмнө нь гурван цилиндртэй хөдөлгүүрийг нилээн сонин гэж үздэг байсан ч одоо энэ нь улам бүр түгээмэл хэрэглэгддэг болж байна. Юуны өмнө жижиг хэмжээний нэгжтэйгээр зогсохгүй хүч чадал болон ажлын эзэлхүүн ихтэйгээрээ давуу талтай.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 7

Зурган дээрх Yamaha FZ-09 нь өнгөрсөн жилийн загвар юм. Түүний гурван цилиндртэй хөдөлгүүр нь 850 куб багтаамжтай, 100 морины хүчин чадалтай.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 8

Харин хамгийн хурдан, хамгийн хүчирхэг спорт моторт дугуйнуудын хувьд тэд дөрвөн цилиндртэй хөдөлгүүрийг ашиглаж байна. Энэ хөдөлгүүрийн ажиллах багтаамж нь литр гаруй байдаг бөгөөд 200 морины хүчин чадалтай тэнцдэг.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 9

Домогт Yamaha R1 – “суперспорт” ангийн хамгийн хурдан, хамгийн хүчтэй мотоцикл. Дөрвөн цилиндртэй хөдөлгүүр, 1 литрийн багтаамж, 180 морины хүчин чадалтай.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 10

Зургаан эгнээ цилиндртэй хөдөлгүүр. Ийм хөдөлгүүрийн онцлог нь бараг машинтай адил: 1600 куб.см эзэлхүүн, 160 морины хүчин чадалтай. Мэдээж ийм үзүүлэлттэй эдийг ямар нэг том мотоциклд суурилуулдаг гэдэг нь ойлгомжтой.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 11

Жишээ нь, BMW K 1600 GT – хол замд явах зориулалттай аялалын том мотоцикл. Зургаан цилиндртэй хөдөлгүүрийн зорилго нь маш бага дуу чимээ, чичиргээ багатай, өндөр эргэлттэй байхад чиглэжээ. Ямар ч инженер зургаан эгнээт хөдөлгүүрийг тэнцвэр сайтайгаар нь мэднэ.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 12

Үүнээс цааш “эгнээт” хөдөлгүүр гэж байхгүй учир хамгийн ховор, сонирхолтой хөдөлгүүрүүдийг хүргэе. Дараах зурган дээр BMW компаний брэнд хөдөлгүүр байна.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 13

Ийм хөдөлгүүрээр өмнө нь Баварчууд алдартай болж байжээ. Цилиндр нь зэрэгцээ байрлах ба мотоциклийнхоо 2 талд байрлана. Бүлүүр нь боксчны бээлий шиг өөр өөр тийш харна. Тиймээс эдгээр моторыг ихэвчлэн “Боксчин” гэж нэрлэдэг. Энэ хөдөлгүүрийн давуу тал нь өндөр хүчин чадал юм. BMW ийм хөдөлгүүртэй анхны мотоциклийг дайны өмнө үйлдвэрлэж байжээ.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 1

Ийм хөдөлгүүртэй хамгийн алдартай мотоцикл бол BMW R 1200 GS юм. Та үүгээр хотын зам, бартаат замаар давхиж, бүр дэлхийг ч тойрох боломжтой.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 14

Хэрэв BMW-гийн оппозитын цилиндрийг бага зэрэг дээш “өргөвөл” V-маягийн хоёр цилиндртэй хөдөлгүүр болох болно.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 15

Том том компаниудаас өнөөдөр зөвхөн Италийн Moto Guzzi компани л ашиглаж байгаа. Хөдөлгүүрийн өргөн нь мотоциклийн хувьд маш чухал зүйл юм. Гэвч өөрийн зуршлаасаа болж халуун хөдөлгүүрт хөлөө түлэх нь амархан байдаг!

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 16

Moto Guzzi-гийн хөдөлгүүрийг аваад дугуй руу нь эргүүлээд, дараа нь цилиндрийг нь ойртуулж тэдгээрийн хоорондын өнцгийг багасгаж байна гэж төсөөлөөд үз дээ… Ингэж V-Twin хөдөлгүүр бий болно. Энэ хөдөлгүүрийг S&S компани үйлдвэрлэдэг.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 17

Энэ төрлийн хоёр цилиндртэй V-хэлбэрт хөдөлгүүрээр Harley Davidson-ы бараг бүх загварууд тоноглогдсон байдаг. Зурган дээрх мотоцикл бол Harley-Davidson Fat Boy юм. Түүний хөдөлгүүр 1.6 литрийн багтаамжтай ба ердөө 80-85 морины хүчин чадалтай.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 18

V-Twin хөдөлгүүрийг аваад цилиндрийг нь бага зэрэг хажуу тийш болгоод урагш нугалъя. Ингээд L хэлбэрийн хөдөлгүүр гэж нэрлэдэг Италийн Ducati мотоциклийн хөдөлгүүр бий болно.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 19

Дээрх зурган дээр харуулсан хөдөлгүүр нь Ducati 899 Panigale супербайканд суурилуулдаг. Түүний хөдөлгүүр нь 898 куб. см. багтаамжтай ба 150 морины хүчин чадалтай. Хөдөлгүүр нь хуванцрын цаанаас харагдахгүй байгаа учир Ducati-гийн өөр нэг мотоциклийг үзүүлье:

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 20

Энэ бол Ducati Monster 821.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 21

Инженерүүдийн зохион бүтээх зүйлс дуусна гэж байхгүй шүү. Жишээ нь тэд жирийн V-хэлбэрт хөдөлгүүрийг, тодруулбал хоёрыг аваад зэрэгцүүлэн тавиад нэг болгон өөрчилсөн байна. Аймар харагдаж байна уу?

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 22

Энэ бол 4 цилиндртэй Yamaha V-Max. Эзэлхүүн нь 1700 “куб”, 200 морины хүчин чадалтай тэнцдэг.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 23

Эцэст нь зөвхөн нэг үйлдвэрлэгчийн ашигладаг, магадгүй хамгийн ховор схемтэй мотоциклийн хөдөлгүүрийг хүргэе. Энэ хөдөлгүүр хэвтээ байрласан зургаан цилиндртэй – гурав нь баруун, гурав нь зүүн талд байрална. Үүнийг Honda компаний инженерүүд зохиожээ.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 24

Ийм хөдөлгүүрийг аялалын алдарт Honda Gold Wing-д суурилуулсан байдаг. Эзэлхүүн нь 1800 “куб”, 120 морины хүчин чадалтай тэнцэнэ. Хөдөлгүүр өргөнөөрөө хавтгай болсон бөгөөд хүндийн төв нь маш бага болжээ. Энэхүү Honda Gold Wing нь ер бусын тогтвортой байдлаараа алдартай билээ.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 25

Мартах шахлаа, энэ бол ердийн скутерийн хөдөлгүүр. Нэг цилиндртэй бараг хэвтээгээр байрлах урагш чиглэсэн хөдөлгүүртэй.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 26

Энэ төрлийн хөдөлгүүрийг хөгшчүүлийн унадаг жирийн скутерт суурилуудаг. Эзэлхүүн нь 50-250 куб.см хүрдэг.

Мотоциклийн хөдөлгүүрийн төрлүүд 27

9
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/20 at 00:05

    yamar ch utga nairuulgagui orchuulah yumaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *