Амнаас эвгүй үнэр гараад салахгүй байсан чинь энэ 5 төрлийн хүнсийг хэрэглэдгээс л болоод байжээ. Амны хөндийд таагүй үнэр үүсгэгч хүнснүүд!

2

Хэдийгээр бид бүх хүнд таалагдах ямар ч боломжгүй боловч ядаж л аятай таатай хүн гэж харагдахыг хичээдэг. Ялангуяа нүүр тулан ярилцаж байгаа хүнтэйгээ хэдхэн үг солилцох байсан ч тэр хүндээ сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээдэг. Та амьдралдаа ядаж нэг удаа ч гэсэн амны хөндийн үнэр  тань эвгүй байж магадгүй тухай бодож, зовж байсан тохиолдол байж л таараа. Тэр тусмаа өөр бусдад энэ нь мэдэгдэх вий гэдэг тун ч таагүй мэдрэмж билээ.

Амны хөндийг цэвэрлэх янз бүрийн шингэн, бохь зэрэг нь мэдээж байдлыг дээрдүүлж, танд итгэл төрүүлдэг нь маргаангүй. Гэхдээ энэ бол зөвхөн өнгөн талаас нь нуух төдий л зүйл болохоос асуудлаа шийдэж байгаа шийдэл биш юм. Юуны түрүүнд яагаад ийм үнэр гарч байгаа шалтгааныг олох хэрэгтэй.

Crystal Eye Studio / Shutterstock.com

Хамгийн түгээмэл шалтгаан нь:

  • Ариун цэвэр сахиж, шүдээ тогтмол угаахгүйгээс шүдний завсар хоол хүнсний хэлтэрхий үлдэж, бактери үржих нөхцөл болдог
  • Тамхи татах
  • Архи, дарс хэрэглэх
  • Буйл болон бусад амны хөндийн өвчлөл
  • Ксеростомия буюу шүлс дутуу ялгарах
  • Амьсгалын замын халдвар
  • Хамрын хөндийн үрэвсэл
  • Элэг бөөрний өвчин
  • Чихрийн шижин
  • Архаг гастро-эзофагеаль болон гастро-дуоденаль рефлюкс
  • Ходоодны үрэвсэл, шарх
  • Гүйлсэн булчирхайн үрэвсэл болон бусад
wowow / Shutterstock.com

Дээр дурдсан асуудлууд байхгүй  боловч үнэр байсаар байх тохиолдол бас байна. Ийм нөхцөлд та чухам юу идэж ууж байгаадаа анхаарал тавих хэрэгтэй.

Амны хөндийгөөс эвгүй үнэр үнэртүүлэх хүнс

1. Уураг бүхий хүнс

Уураг ихээр агуулах хүнс нь ямар гарал үүсэлтэйгээс хамаарахгүйгээр амны хөндийд янз бүрийн үнэр үүсгэх орчин нөхцөлийн эх үүсвэр болдог.  Уурагт байх амин хүчил нь амны хөндийн нөлөөгөөр хүхрийн хүчлийн нэг нэгдэл болон өөрчлөгддөг байна. Харин энэ маань өөрөө тун эвгүй үнэртэй нэгдэл билээ.

Fausta Lavagna / Shutterstock.com

 

2. Халуун, хурц чанартай ногоо, хоол хүнс

Чили буюу чинжүү, карри нь ходоодны  үйл ажиллагааг хямруулах шинж чанартай амтлагч ногоо юм. Муухай үнэр бол эдгээр ногооны үзүүлэх сөрөг талын хамгийн энгийн, хөнгөн хэлбэр нь билээ.

id-art / Shutterstock.com

 

3. Их хэмжээний хүхэр агуулсан хүнс

Энэ төрлийн хүнсэнд сонгино болон сармис багтана. Тун багахан хэсэг нь амны хөндийд үлдсэн байхад л муухай үнэр бий болгодог байна. Шүдний оо, бохь, ам зайлагч зэргийг ашиглах нь цаг зуурын төдий л шийдвэр бөгөөд тиосульфид (сармис сонгины нэгдэл) нь цусанд орж, зөвхөн амьсгаагаар л гадагшилдаг байна.

Ivan Melnikov / Shutterstock.com

 

4. Исгэлэн хоол хүнс, ундаа

Исгэлэн хоол хүнс, ундаа амны хөндийг хямруулж  хүчил-шүлтийн тэнцвэртэй байдлыг алдагдуулан, бактери үүсэх тааламжтай нөхцөл байдлыг бий болгодог.

Sea Wave / Shutterstock.com

 

5. Кофе

Олон хүний дуртай энэ ундаа нь амны хөндийг хуурайшуулдаг учир амны хөндийгөөс муухай үнэр үнэртэх нөхцөл болж болно. Аягатай кофе тань хэдий чинээ их кофейн агуулна төдий чинээ гарах үнэр нь муухай байдаг гэнэ.

meesilpa sornsing / Shutterstock.com

Амны хөндий, амьсгалыг цэвэр байлгах олон хүнс бий. Энгийн хийжүүлээгүй цэвэр ус, байгалийн гаралтай тараг, яншуй, хадаасан цэцэг, аньс, гоньдны үр зэрэг юм.

sebra / Shutterstock.com

Бүх л өвчний адил амны хөндийн үнэрийг бий болсон хойно нь дарах гэж биш, харин урьдчилан сэргийлэх, үнэр гарах нөхцөлийг бий болгохгүй байх нь хамгийн зөв, амархан арга юм.

  1. Өдөрт заавал хоёр удаа шүдээ угааж байх, шүд цэвэрлэх утас, ам зайлагч хэрэглэх
  2. Хэлний өнгөрийг арилгаж байхыг мартаж болохгүй
  3. Жилд хоёроос доошгүй удаа шүдний эмчид үзүүлж байх
  4. Тамхи татахаа болих
  5. Аль болох цэвэр ус сайн уух
  6. Юу идэж байгаагаа анзаарч, янз бүрийн үнэр үүсгэх хүнсийг хэрэглэхээ болих
Voyagerix / Shutterstock.com

Амны хөндийгөөс муухай үнэр гарч байгаа шалтгаан нь чухам юу болох, ямар нэг дотоод эрхтний үйл ажиллагаанаас болсон үгүйг зөвхөн  шүдний эмч л тогтоож өгөх билээ. Эрүүл цэвэр амьсгаа, өөртөө итгэлтэй байдлын төлөө жилд хэдэн удаа эмчид үзүүлэхэд болохгүй юу байхав.

13
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
4
Ха ХаХа Ха
4
ГоёГоё
3
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Батцэцэг Ганбат

    Батцэцэг Ганбат

    2019/07/05 at 15:34

    Буяа Бууга

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *