Хүний биед онцгой сайн бүхэн маш энгийн байдаг: нарийн бэлхүүс, эрүүл нуруутай болоход туслах Япончуудын хийдэг сунгалтын дасгал

4

Наран улсын ихэнх иргэдийн хийдэг сунгалтын дасгалын тухай Японоос ирсэн зөвлөх ярьж байна.

Биеийн ачаалал авахгүй, суугаа байдлаар ажиллах нь зөвхөн илүүдэл жинтэй болгоод зогсохгүй өөр олон сөрөг зүйл агуулна. Булчингийн сул байдал нь эрүүл мэндийн олон бэрхшээлийн эх үндэс болдог билээ.

Гэтэл амьдрал, ажлын хэв маяг, чөлөө зав багатай байдал нь спортын танхим орж спортоор хичээллэх боломж олгохгүй бол яах вэ?

Эндээс гарах гарц бий. Японы уламжлалт арга болох биеийг эрүүл байлгаж, гэдэс болон хэвлийн хэсгээр өөх цуглахаас сэргийлэх, нуруу нугасыг зөв эрүүл байлгах дасгалууд байдаг байна.

Японоос ирсэн зөвлөх Tamayo нь энэ сунгалтын дасгалыг Японы ихэнх хүмүүс хийдэг гэдгийг ярилаа. Энэ дасгалын гол онцлог нь цаг их шаардахгүй бөгөөд байнга хийвэл гайхалтай үр дүн гардагт байдаг юм.

Ингээд дасгалдаа оръё.

Үндсэн байрлал: хөлөө сайн салгаж тавиад хөлийн хуруу гадагшаа чиглэсэн байрлалтай байна. Өвдгөө нугалан, дээрээс нь гараараа тулна.

Дараа нь бага зэрэг урагш налан баруун мөрөөрөө  урагшаа – зүүн тийш хазай.

Ийм сунгалтыг аажуухан, яаралгүй, болгоомжтой хийх хэрэгтэй. Дасгал хийх хугацаа нь 3 минутаас  ихгүй бөгөөд аль болох биеэ сул байлган, булчин шөрмөс бүрээ мэдэрч байх нь чухал.

Дараа нь эсрэг чиглэлд дахин давтана.

Энэ дасгалыг тогтмол хийснээр та хоёр долоо хоногийн дараа үр дүн гарч байгааг нь мэдрэх болно. Бэлхүүс, хэвлийн орчим дахь өөх бага багаар алга болж ,нуруу бэлхүүсний хөдөлгөөн сайжирч эхэлнэ. Харин нурууны хувьд  бол анхны дасгалын дараа л та хөнгөн болж байгааг мэдрэх биз ээ.

Энэхүү мэдээлэл нь зөвхөн зөвлөгөө бөгөөд хэрвээ та нуруу нугасны болон тулгуур эд эрхтний ямар нэг өвчтэй бол эмчтэйгээ зөвлөлдсөний дараа л хийж болох дасгал юм шүү.

12
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Цэгц Цэгц

    Цэгц Цэгц

    2019/07/02 at 08:08

    Ariunaa Boldbaatar

  2. Warren Batt

    Warren Batt

    2019/07/03 at 16:41

    Цэнгээ Цэнгээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *