Өвдөг өвдөх үед юу хийж БОЛОХ, юу хийж БОЛОХГҮЙ вэ?!

6

Ямар ч насны хүний өвдөг өвдөж болно. Энэ нь үргэлж яс үений үрэвсэлтэй холбоотой байдаггүй. Шалтгаан нь мөгөөрсний асуудал, жижиг уйланхай эсвэл эвгүй хөдөлгөөн ч байж болно.

Ийм тохиолдолд мэргэжилтнээс хувь хүн бүрт тохирсон тодорхой онош тавиулж тохирсон эмчилгээг хийлгэх нь маш чухал юм.

Хөдөлгөөн багатай амьдралын хэв маягтай настай хүн болон тамирчин адил эмчилгээ хийх магадлал тун бага шүү дээ. Ямар ч тохиолдолд анхаарал болгоомжтой байж эмчийн зөвлөгөөг дагах нь чухал.

Нөгөө талаас өөртөө “гэрийн” тусламж үзүүлэх нь хэзээ ч илүүдэхгүй. Өөрийгөө эмчилж, эдгэрэх үйл явцыг хурдасгахын тулд байгаль дэлхийн бидэнд өгсөн бүтээгдэхүүнүүдийг ашиглаарай.

Өнөөдөр бид та бүхэнтэй өвдөгний өвдөлтийг намдаах 4 зөвлөгөөг хуваалцах болно. Мөн энэ нийтлэлээс нөхцөл байдлыг дордуулахгүйн тулд юу хийж болохгүйг олж мэдээрэй.

1. Хөдөлгөөнгүй байдал: эрсдэл гаргах хэрэггүй нөхцөл байдал улам дордож болно

Өвдгөөр өвддөг хүмүүст тулгардаг гол асуудал бол хөдөлгөөнгүй амралт чухал гэдгийг ухаардаггүй явдал юм.

  • Аливаа ачаалал болон эвгүй хөдөлгөөн нөхцөл байдлыг дордуулж биеийн байдлыг хүндрүүлэх болно. Илүү их гэмтэл ачааллаас болж өвдөлт ихсэж болно.
  • Биеийн ачаалал тустай гэдгийг бид мэднэ. Гэвч ийм төрлийн үений асуудлаас урьдчилан сэргийлэхийн тулд л алхдаг болохоос биш аль хэдийн үүсчихсэн өвдөлтийн үед үеэ хүчээр хөдөлгөх нь ямар ч утгагүй хэрэг шүү дээ.
  • Өөртөө тодорхой хугацаатай амралтын хуваарь гаргах шаардлагатай. Дараа нь аажмаар нөхөн сэргээх эмчилгээ хийх хэрэгтэй (усанд сэлэлт, физик эмчилгээ).

Хамгийн гол нь чулуурхаг газар болон тэгш бус гадаргуутай газраар алхахгүй байх нь чухал. Эдгээр тохиолдолд унах магадлал хамгийн өндөр байдаг.

2. Шөрмөс бэхжүүлэх арга

Орц:

  • 1 аяга түргэн болдог овьёос (150 гр)
  • 1 аяга ус (250 мл)
  • 2 амны халбага зөгийн бал
  • 1 аяга хан боргоцойн шүүс (250 мл)
  • 1 аяга апельсиний шүүс (250 мл)
  • 1 цайны халбага нунтаг шанц (7 гр)

Бэлтгэх арга:

  • Энэхүү энгийн, амттай, итгэмээргүй тэжээллэг ундаа нь шөрмөс, өвдөгний үенд тустай.
  • Таны хийх ёстой цорын ганц зүйл бол бүх орцоо блендерт хийж холиод нэгэн төрлийн ундаа болгох юм.
  • Дараа нь шилэн саванд хийгээд өдрийн турш (3 удаа) уугаарай: өглөө, үд дунд, унтахын өмнө.

3. Алимны цуу, оливийн тостой иллэг

Алимны цуу нь өвдөгний өвдөлтийг намдаадаг маш үр дүнтэй байгалийн эм юм.

  • Түүний “шидэт” нууц нь шүлтжүүлэх нөлөө болон үенд хуримтлагдсан хор болон бусад хорт бодисыг уусгах чадварт оршино.
  • Хэрэв та алимны цуун дээр оливийн тос нэмбэл үрэвслийн эсрэг төгс эмийг гаргаж авах болно.
  • 1 амны халбага алимны цуун дээр нэмсэн бага хэмжээний оливийн тосыг хөвөн даавуун дээр асгаад өвдгөө боогоорой.
  • Дараа нь тойрог хэлбэрээр иллэг хийнэ. Энэ эмчилгээг өдөрт 3 удаа давтан хийх хэрэгтэй.

4. Халгай, нимбэгний шүүстэй эм

Орц:

  • 8 амны халбага халгай (80 гр)
  • 1 литр ус
  • 1 нимбэгний шүүс

Бэлтгэх арга:

Халгайн цайг эрт үеэс үений өвдөлт, үрэвслийг эмчилдэг шидэт эм гэж үзсээр иржээ.

  • Хэрэв та үүн дээр нимбэгний шүүс нэмбэл С амин дэмээр баялаг бие цэвэршүүлэгч ундаа гаргаж авна. Энэ ундаа нь мөгөөрсний нөхөн сэргэх үйл явцыг хурдасгаж бие махбодид ч, сэтгэлзүйд ч (сэтгэл санаа сэргээх) сайнаар нөлөөлөх болно.
  • Ийм эмчилгээний цай бэлтгэхийн тулд та эхлээд халгайн ханд бэлдэх ёстой (хагас литр усаар). 20 минут буцалгаад 10 минут хөргөнө.
  • Дараа нь бэлэн болсон шингэнээ халаах шаардлагатай.
  • Дээр нь нимбэгний шүүс нэмээд үлдсэн хагас литр усаа нэмнэ. Энэ ундааг нэг өдрийн дотор ууна. Та удалгүй өвдөгний өвдөлтөө намдаж байгааг мэдрэх болно.

 

Өвдөг өвдөж байгаа үед хийж БОЛОХГҮЙ 3 зүйл

“Халуун – хүйтэн” эмчилгээнд болгоомжтой ханд

Магадгүй та өвдөлт намдаадаг, үрэвсэл дардаг ийм аргын тухай сонсож байсан байх.

Гэвч энэ тохиолдолд болгоомжтой байх хэрэгтэй: өвдөг өвдөж эхэлсэн эхний 48-72 цагийн хугацаанд халуун жин тавихаас татгалзах хэрэгтэй, учир нь та асуудлыг улам дордуулж магадгүй.

Эхний өдрүүдэд дараах зүйлсийг хийвэл илүү дээр:

  • Хүйтэн жин тавих.
  • Даралттай боолт хийх.
  • Хэвтээ байрлалд хөлөө бага зэрэг өргө.

Өмсөж буй гуталдаа анхаарал хандуул

Хэрэв таны өвдөг тогтмол өвддөг бол та ийм байдалдаа бараг дассан байгаа. Тиймээс өмсдөг гуталдаа анхаарал хандуул, тодруулбал улавчиндаа анхаар.

  • Өвдгөнд өвдөлт үүсгэж байгаа шалтгаан нь гутал биш байж болох ч өвдөлтийг ихэсгэхэд нөлөөлдөг байж болох юм.
  • Зөв улавч сонгохын тулд мэргэжилтэнд хандахад илүүдэхгүй шүү.
  • Согог заслын улавч гэж байдаг ба энэ нь уланд ирэх даралтыг зохицуулах байдлаар өвдөгний өвдөлтийг багасгадаг (амортизатор шиг ажилладаг).

Цагаан гаатай бүтээгдэхүүн хэрэглэхдээ болгоомжил

Цагаан гаа нь үрэвсэлт процесс, өвдөлтийн үед маш үр дүнтэй эмийн үндэс гэдгийг мэдэх биз ээ.

Гэвч цагаан гаа орсон бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө 2 зүйлийг санаж байх нь чухал:

  • Хэрэв та аль хэдийн эмчийн бичиж өгсөн ямар нэг үрэвслийн эсрэг эм бэлдмэл хэрэглээд эхэлчихсэн бол цагаан гаатай хавсарч хэрэглэх хэрэггүй гэдгийг санаарай.
  • Хэрэв таны даралт ихэсдэг бол цагаан гаа хэрэглэхээс татгалзах хэрэгтэй.

Ямар ч эм энэ ургамалтай харилцан нөлөөлж болох учир эмчлүүлж буй эмчтэйгээ үүний талаар зөвлөлдөх хэрэгтэй юм шүү.

103
ГоёГоё
26
ХөөрхөнХөөрхөн
24
БахархмаарБахархмаар
24
ГайхмаарГайхмаар
23
Ха ХаХа Ха
16
ТэнэглэлТэнэглэл
12
БурууБуруу
12
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

14 Сэтгэгдэл

  1. А. Жаргалмаа

    А. Жаргалмаа

    2017/04/30 at 16:23

    Ayeon

  2. Ochir Amarbaysgalan

    Ochir Amarbaysgalan

    2017/04/30 at 16:27

    Ochir Amarzaya

  3. Amarbayar Natstag

    Amarbayar Natstag

    2017/04/30 at 16:33

    Тус болох болов гэж

  4. Ochir Amarzaya

    Ochir Amarzaya

    2017/04/30 at 16:53

    7

  5. Chantsal Umdeleg

    Chantsal Umdeleg

    2017/04/30 at 17:14

    Ulziisaikhan Battogtokh

  6. Alta Munkh Ochir

    Alta Munkh Ochir

    2017/04/30 at 17:52

    Otgonsaikhan Gombojav

  7. Alta Munkh Ochir

    Alta Munkh Ochir

    2017/04/30 at 17:52

    Magnolia Bayar

  8. Nmsrn Nyamka

    Nmsrn Nyamka

    2017/04/30 at 19:47

    TamiRa Kh

  9. Gerel Gerel

    Gerel Gerel

    2017/04/30 at 21:13

    Sky Sun

  10. Bilguun Bilguun

    Bilguun Bilguun

    2017/04/30 at 21:14

    Bilguun Bilguun

  11. Bilguun Urtnasan

    Bilguun Urtnasan

    2017/04/30 at 21:49

    Alimaa Damdin

  12. Altantsetseg Surmaajav

    Altantsetseg Surmaajav

    2017/04/30 at 23:07

    Ok

  13. Hulan Hulan

    Hulan Hulan

    2017/05/01 at 09:18

    Milhaa Milhaasuren

  14. Зочин

    2017/05/01 at 11:58

    iim yum heregleed uvdug zugeer boldog bol..kkk emleg baigaad ch hereg alga. ul undestei, zuv medeeleliig humuust ugch baimaar yum bna daa.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *