Жимс жимсгэнэ, хүнсний ногоо зэргийг бүрэн гүйцэд боловсорсон эсэхийг нь ялгаж таних 12 арга

0
0
7,780

Бүрэн боловсорсон жимс ногоог ялгаж сонгоно гэдэг тийм ч амар ажил биш. Бага байхад маань ээж минь ногоог сайтар харж, барьж үзэж, бүр үнэрлэж байдагсан. Хажуугаас харахад энэ нь тийм ч сайхан харагдахгүй байдаг байсан боловч би одоо дэлгүүрт бас л яг тэгдэг болж. Хөгжилтэй биш гэж үү?

Хэрвээ та эцэг эх шигээ зөвхөн бүрэн боловсорсон жимс ногоо авдаг, түүнийг сонгохдоо ямар нэг алдаа гаргахгүй байя гэвэл танд тус болох хэд хэдэн арга зам бий.

1. Эрдэнэ шиш

Эрдэнэ шишийн жижигхэн сахал хэлбэрийн зүйлийг нь сайн харах хэрэгтэй. Боловсорч гүйцсэн эрдэнэ шишийн тэрхүү “сахал” нь уян зөөлөн, цайвар өнгөтэй байх бөгөөд хар өнгөтэй, хатсан байх юм бол худалдаж авах хэрэггүй.

2. Амтат чинжүү

Амтат чинжүүг барьж үзэхэд хатуу, ямар нэг үрчлээ зэргийн зүйлгүй бас бага зэрэг гялалзаж байх ёстой.

3. Хаш

Шинэхэн хашийн хальс нь нягт, гөлгөр, гялалзсан байна. Бага зэргийн туршилт хийж бас болно. Хуруугаараа хаш дээр дараад авахад хальс нь бага зэрэг үрчийгээд, удалгүй хэвийн болж байвал бүрэн боловсорсон байна гэсэн үг.

4. Гонзгой хулуу

Сонгож авахдаа хулууныхаа жин, хатуу хуурай гол, хальсны сайхан өнгө зэрэгт анхаарах хэрэгтэй.

5. Улаан лооль

Болсон улаан лооль нь хурц улаан өнгөтэй, хальсан дээр нь дарж үзэхэд бараг үрчийдэггүй. Мөн үнэрт нь анхаарах хэрэгтэй бөгөөд чихэрлэг, модны үнэртэй мэт байх ёстой.

6. Өргөст хэмх

Өргөст хэмхийн өнгө, бүтэц маш чухал. Нягт, хар ногоон, гөлгөр байвал танд хэрэгтэй тэр өргөст хэмх мөн байна гэсэн үг.

7. Авакадо

Бүрэн боловсорсон авакадо нь их зөөлөн байна. Мөн хальсны өнгө нь хар хүрэн байх ёстой.

8. Тарвас

Тарвас худалдаж авахдаа тарвасны газарт байсан хэсэгт анхаарах ба тэрхүү шар хэсэг хэдий чинээ том, шар байна тарвас маань төдий чинээ амттай байх болно.

9. Гүзээлзгэнэ

Сайн гүзээлзгэнэ нь хурц улаан өнгөтэй, ямар нэг үрчлээтсэн зураасгүй, сайхан үнэртэй байдаг.

10. Хан боргоцой

Боловсорч гүйцсэн хан боргоцой нь алтлаг бор өнгөтэй, хурц чихэрлэг сайхан үнэртэй байна. Хэрвээ ямар ч үнэр үгүй бол боловсорч гүйцээгүй гэсэн үг. Харин уксус шиг үнэртэж байвал муудаж эхэлж байгаа нь тэр.

11. Чавга

Болсон чавгыг барьж үзэхэд их зөөлөн, хальс нь маш уян хатан байна.

12. Хулуу

Хүнд жин болон сайхан үнэр нь уг жимс гүйцэд болсныг илтгэнэ. Иш нь хуурай, бүдүүн байх ёстой. Харин эсрэг талын иш нь бага зэрэг зөөлөн, тахийсан байна.

6
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.